January 1, 2012

B2ST-ээс ирүүлсэн талархалын зурвас ^^


Олны таашаалд нийцсэн оны шилдэг дуу шагнал авсан 
залуусын талархалын үгс ^^



Бүгд: So B2ST! Сайн байцгаана уу, B2ST байна!

DW: Би бол, би бол Son Dongwoon. Бид. бол. BEAST!

DJ: Бид үнэхээр~.....
.....GK: Хөөе , нэг нэгээрээ хэлье ээ.

YS: За тэгье. Тийм ээ. Үнэнийг хэлэхэд бид энэ шагналыг авах үед би шоконд ороод хэлэхийг хүссэн зүйлээ бүгдийг нь хэлж чадаагүй ээ. Маш их баярлалаа, бид 2012 онд ч гэсэн гоё дуу гаргахын төлөө хамтдаа хичээж ажиллах болно оо, тийм болохоор биднийг дэмжиж байгаарай.

DJ: Дараагийх нь!

DW: Миний бодлоор энэ бүхэн бидний дуу зохиогч, бүжиг дэглээч ах нар болон фенүүдийн минь хүчинд л бий болсон болов уу гэж бодож байна. Бид дараа жил ч бас гоё дуунууд гаргах болно оо, баярлалаа.

DJ: Тийм ээ. Тайзнаас буугаад л Yoseob маань Dongwoon-тай хамт уйлсан. Сэтгэл шимширмээр байлаа. Бидэнд саналаа өгсөн фенүүддээ болон Твүзэж суусан үзэгчиддээ баярлалаа. B2uty баярлалаа, шинэ оны мэнд хүргэе.

HS: Тийм ээ, та нарт маш их баярлалаа. Би болон гишүүд маань бүгд маш шаргуу ажилласан, энэ жилийг амжилтаар дүүрэн үдэж байгаад маш их баярлаж байна. Шинэ оны мэнд.

JH: Үнэнийг хэлэхэд бид энэ жил өөрдсийгөө маш их дайчилж, хэцүү цаг үе ч олон байж олон зүйлд гомдоллож байсан. Одоо харин бид энд зогсоод тэр болгондоо харамсаж байна. Та бүхнээс болоод шүү дээ.

DJ: Мм, тэр уйлж байна, уйлах нь ээ.

JH: Тэгээд бид тэр бүхнийг дурсаж-дурсах биш ээ- аа ярьж чадахгүй байна. Аз жаргалаар дүүрэн  өнгөрсөн энэ жил дуусахад нэг л хоног үлдсэн байна, гэхдээ Шинэ оны мэнд хүргэе.

GK: Ммм нулимс нь гарчихжээ, уйлж байна. За тэгэхээр.

YS: Чи өнөөдөр дэндүү их зүйл авсан ш дээ. 

DJ: Тэр ч угаасаа их шуналтай л даа.

GK: Тийм ээ. Өнөөдөр би Шилдэг шинэ залуу жүжигчин шагнал авсан. KBS-ээс B2ST-ийн хувиар оны шилдэг дуу шагнал авлаа.... энэ хэн болгоны аваад байдаг шагнал биш учраас бид маш их талархаж байгаа. Хайртай шүү. Маш их. Үнэн шүү. Та бүхнээс болоод би бараг л уйлах дөхсөн шүү. 

JH: Мхн. энэ шагнал зөвхөн та бүхний л ачаар авсан шагнал гэдэгт бид итгэж байна.

DJ: Бид энэ мөчийд хэзээ ч мартахгүй ээ. Мөн дараа жил 
улам илүү сайн B2ST болохын төлөө хичээх болно оо.

Бүгд: Шинэ жилийн мэнд хүргэе! Та бүхэнтэй хамт B2ST байлаа, So BEAST!

GK: Хайртай шүү, b2uty

Бүгд: Хайртай шүү, b2uty


Залгуулаад "Fiction"-ийг бичсэн B2ST-ийн маань  "7 дахь гишүүн" Shinsadong Tiger-ийн сэтгэгдэлээ хуваалцсан ярилцлагаас хүргэе ^^

Тэрээр өөрийн зохиосон Fiction дуу нь Оны шилдэг дуу болсоны дараа Star News-д ярицлага өгсөн байна. 

Тэрээр яриагаа "Би энэ тухай ТВ-ээр хараад дэндүү гэнэтийн байсан тул итгэж ч чадахгүй байсан." хэмээн эхлүүлсэн байна. 

Тэрээр энэ жилийн хувьд зөвхөн "Fiction"-ийг бичээд барахгүй T-ara "Roly Poly" зэрэг олон хит дуунуудыг бичсэн юм. 

Тэрээр " тэднийг шагналаа авсных нь дараахан нь бид утсаар хоорондоо ярьсан, бид маш их баярлаж, тулгамдсан учраас хэн маань ч болсон явдалд итгэж чадахгүй байсан. Олон жилийн турш хамтдаа зовж, зүдэрсэн найз нартайгаа хамтарч ажилласан дуу маань тийм том шагнал авсаныг сонсоод мянга мянган бодол отлгойд минь эргэлж байсан. Autotune их хэрэглэлээ гэж олноод маш их шүүмжлэл хүлээж байсан даа би B2ST-с уучлал гуймаар санагддаг байсан. "Fiction" бол миний хувьд маш их хөдөлмөр шингэсэн дуу байсан бөгөөд надад аливааг өөр өнцгөөс харах шинэ боломжийг олгосон энэ жилийн хамгийн утга учиртай дуу байсан." хэмээн яриагаа үргэлжлүүлжээ. 

Эцэст нь " Ийм өдөр ирсэн гэдэгт би үнэхээр итгэж чадахгүй байна. та бүхний ачийг хариулахын тулд илүү сайхан дуунууд гаргаж, улам хичээж ажиллах болно оо" гэснээр яриагаа өндөрлөсөн байна.


1 comment: