January 21, 2012

Hyunseung & HyunA's "Trouble Maker" дурсамжуудаас....


Hyunseung, HyunA 2 маань "Trouble Maker" дуун дээрээ хамтран ажиллаж, 
фенүүд нь ч их дуртай байсан шүү дээ ^^

Энэхүү сар гаруйн хугацаанд тэд хэд хэдэн хөгжмийн нэвтрүүлэгт эхний байранд ороод зогсохгүй Youtube-д тэдний клипийг үзсэн тоо 10 сая давсан байна. 

HyunA маань promotion-хоо үеэр  Hyunseung-тэй авахуулсан зурагнуудаасаа Joins-д тавьж, зураг бүрдээ өөрийн сэтгэгдлийг бичиж фенүүдтэйгээ хуваалцсан байна. 

Тэрээр "Сайн уу, би HyunA байна. Хэдий цаг хугацаа богинохон байсан ч гэсэн 'Trouble Maker'-ийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд би үнэхээр аз жаргалтай, баяртай байсан. Биднийг дэмжиж байсан бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна. Би өсөж том болж байгаагынхаа хэрээр та бүхэндээ гоё гоё тоглолтыг үзүүлэхээр маш их хичээсэн. Хүмүүс анзаарсан үгүйг мэдэхгүй, одоо бодоход би бага зэрэг харамсаж л байна. 'Trouble Maker'-ийн маань promotion "26th Golden Disk Awards in Osaka"-д болсон тоглолтоор дууссан ч гэсэн би удахгүй 4minute-тэйгээ хамт цомгоо гарган буцаж ирэх болноо. Манай шинээ цомгийг дэмжээрэй~^^" гэсэн байлаа. 

Ингээд түүний оруулсан зурагнууд болон бичсэн сэтгэгдлийг нь хамтдаа сонирхоё ^^

_________________________________________

Энэ бол манай "Trouble Maker"-т зориулж фенүүдийн маань хийж өгсөн бялуу. 
Идэх гэхээр хайран санагдаж байсан шүү~


~Анг анг! Hyunseung oppa-тай хамт адилхан пооз авчихсан зогсож байгаа нь!


- Тайзны ард биднийг юу хийдэг бол гэж гайхаж байна уу? Бид нэг иймэрхүү л байдаг юм. Тоглоод л, тайзан дээр гарах ээлжээ хүлээх зуураа
 цагыг хөгжилтэй өнгөрөөдөг дөө~^^


- Чихэн дээрээ сарнай тогтоох гэж оролдсон юм. Жоохон санаа зовмоор л юм~


- Хаха! Hyunseung oppa Pororo-г дуурайж байна, хэхэ!


- Хаха, энэ бол бидний фенүүддээ барьсан бэлэг ~^^ Бэлтгэлээ хийснийхээ дараа хоол идэж байгаа нь. Хооны саванд зүүлттэй байсан туузныыдыг авчихсан юм~ 
Ямар харагдаж байна даа? Хэхэ


- Дүүрэн хайр шингэсэн ундаа ууж байна~


- Эцэст нь энэ бол Осака-д болсон шагнал гардуулах ёслолын үеийн зураг, биднийг дэмжсэн Япон фенүүддээ ч бас баярлалаа ^^



No comments:

Post a Comment