January 31, 2012

"Law of Love" 6-р хэсэг




6-р хэсэг буюу "Адал явдалд тавтай морил"


Junhyung-н талаас

Онгоц газардаж, буудал руу орох үед тэр том талбайг дүүргэх шахам олон b2uty нар цугласан байлаа. Тэндээс гарах ч бас л амаргүй байсан шүү. Би хамгийн урд талд нь явж, хажууд минь Dongwoon алхаж байлаа. Ашгүй нэг юм тэр дотроос гарч ирж, машиндаа суун, чихэвчээ зүүлээ. Бусдыгаа машинд орж ирэхийг хүлээн цонхоор харж байтал ~~~~~~~~~~~~~, Yoseob 2 хамт орж ирж байгаа харагдав. Бодвол тэр олон хүн дотроос гарч ирэхэд ~~~~~~~~~~~-д тусламж хэрэгтэй болсон бололтой. 

∞∞∞∞∞∞∞

Хэсэг давхисны эцэст бид зочид буудалдаа ирлээ, надтай хамт нэг өрөөнд Yoseob орохоор болсон юм. Ачаагаа суллаж байтал нөгөө өрөөнд орсон хэд маань орж ирэх нь сонсогдож, энд тэнд орлилдох чимээ сонсогдон, тэд тэр өрөөг бусниулж л байх шиг байлаа. 

"Junhyung-аа, чи гараад хэдэн амны зугаа гаргачих юм аваад ирээч? Оройн хоолонд ортлоо жоохон ч гэсэн юм идэх гэсэн юм." гэж хэлсээр Doojoon өрөөний хаалгаар шагайлаа.

'Яагаад заавал би гэж'  гэж бодсон ч тэгж хэлсэн ч нэмэргүй юм шиг байсан болохоор юу юу авахыг нь асуугаад хаалга зүглэлээ. 

Шатаар бууж байхдаа бид чинь Японд байгаагаа санаж, дээрээс нь Японоор ярьж чадахгүйгээ саналаа. '~~~~~~~~~~-г тус болооч гэж гуйдаг юм билүү?' гэж бодонгоо хүлээн авах дээр нь очлоо. Гэнэт очоод туслаач гэж хэлэх нь эвгүй санагдаад өөрийн мэддэг 'Англи' хэлээрээ ярихаар шийдлээ. 

"Hello. I want water, ice cream, where?" гэж хэлээд гараараа дүрсэлж хүртэл үзүүллээ. 
Өөр хүн харвал жоохон хүүхэд нэг юм таалгах гэж тоглож байгаа юм шиг харагдаж байсан байх даа. Хүлээн авах дээр зогсож байсан хүн миний дүрсэлж байгааг, дээрээс нь миний муухан англи хэлийг ойлгож авах гэж их л хичээж байсан ч нэг л болж 
өгөхгүй л байсаар. 

"Junhyung-shi, би туслах уу" гэж араас минь нэг хүн хэлсэн нь ~~~~~~~~~~ байлаа. Бантсандаа ямар ч асуудал болоогүй юм шиг царайллаа. 

"Нөгөө хэд маань амны зугаа гаргачих юм аваад ир гээд тэгээд дэлгүүр хаана байдаг гэдгийг л мэдэх гэсэн юм" гэж түүнд хэллээ. 

"Өө, тийм үү, би ч гэсэн дэлгүүр орж цэвэр ус гээд хэдэн юм авах санаатай байсан юм" гэж хэлээд тэр хүлээн авах дээр очиж дэлгүүр хаана байдгыг заалгуулж авч байгаа харагдлаа. Нүүрэндээ жижигхээн инээмсэглэл тодруулан ирээд " Тийм ч хол биш гэнээ, зам дагаад хэсэг алхахад байдаг гэж байна" гэж хэлээд гол хаалга руу явлаа. Би ч араас нь дагаж удалгүй түүний хэлснээр бид дэлгүүрт ирэв.

Хэрэгтэй, авах гэсэн зүйлсээ авч дуусчихаад ~~~~~~~~~~-г хүлээж байгаад тооцоогоо хийхэр явлаа. Япон хэл мэдэхгүй болохоор ~~~~~~~~~~-н дэлгүүрийн хүнтэй юу ярьж байгааг дэмий л сонсож зогслоо, бодвол авсан юмны үнэний талаар л яриж байсан байх. 

"Тэр B2ST -ийнYong Junhyung биш үү? Junhyung оппа мөн л байх шиг байх юм" гэж хэн нэгэн шивнэж байхыг сонсоод хартал хэдэн охин тавиурын цаана бидний зүг харан шивнэлдэж байлаа. ~~~~~~~~~~~~-г дуусахаар нь бид зочид буудал руу гаа буцаад явж байтал, яагаад ч юм араас хүмүүс дагаад байгаа юм шиг санагдлаа. Тэгсэн яг л үнэн байж, нөгөө дэлгүүрт байсан хэдэн охин араас дагаж байлаа. 

~~~~~~~~~~~~~-д бага зэрэг хурдан явъя гэж хэлээд алхаагаа хурдасгасан ч нөгөө хэсэг охид араас дагасан хэвээр байлаа. 

Тэр чигтээ зочид буудал руу гаа явчихвал, тэд нар бидний хаана байгааг мэдчих байсан болохоор ~~~~~~~~~~~-н гарт байсан ууттай зүйлсийг нь нэг гартаа аваад, нөгөө гараас нь хөтлөн нуугдах газар хайж олохоор гүйлээ. Биднийг гүйж эхлэх үед нөгөө охидууд бидний араас орилж, араас хөөлөө. Гүйж гүйж нэг булан тойроод нуугдав. Нөгөө хэсэг охидууд хажуугаар зөрөөд гүйгээд өнгөрөхийг хараад санаа 
амрах шиг болсон шүү. 

Ухаан жолоогүй гүйснээс болоод бид 2 аль аль нь нилээд амьсгаатсан байв. Тэгтэл би түүний гараас хөтөлсөн байгаагаа мэдээд, бушуухан гараа тавьж, хана налан зогслоо. Тэр ч амьсгаагаа дарах гэж өвдгөө тулан зогсож байтал, гэнэт нэг хүн инээд алдахаар нь хартал тэр байсан юм. 

"Тун ч ойрхон байлаа шүү. Би ч B2ST-тэй хамт байгаадаа тэдний гарт алуулах нь гэж бодсон шүү" гэж хэлээд инээлээ. 

Тэрнээс хойш би түүнийг бидний араас гүйдэг галзуу фенүүдийн нэг биш юм байна гэж бодон, түүнтэй тэгж ширүүн харьцах хэрэггүй юм байна гэж бодлоо. Биднийг буцаад зочид буудалдаа иртэл Doojoon, Yoseob 2 үүдний зааланд биднийг хүлээгээд зогсож байлаа. 

"Junhyung-аа, чи чинь хааччихаад ирж байгаа юм бэ? Яагаад ингэж удсан юм бэ? Менежер ах ирчихээд чамайг хаачсан юм гэж асуугаад." гэж Doojoon санаа зовсон шинжтэй хэллээ. Тэдний захисан юмнуудыг хийсэн ууттай юмаа түүнд өглөө. 

"~~~~~~~~~~-аа, чи Junhyung-тай хамт явсан юмуу? Менежер чамайг ч бас өрөөндөө байхгүй байна гэж байсан" гэж Yoseob-ийг түүнд хэлэхэд тэр над руу харлаа. 

"Junhyung-г японоор ярьж чадахгүй болохоор нь, замаа олохгүй явж байгаа юм болов уу гэж  санаа зовж байсан, хамт явж байсан юм бол бид нарт хэлэхгүй" гэж Doojoon хэлэнгээ цахилгаан шат дуудлаа. 

"Харин тийн, бид ч үхтлээ айж байсан шүү. Тэгээд дээрээс нь чи яагаад ингэж их хөлөрчихсөн байгаа юм бэ? Junhyung чамайг айлгаж эсвэл загнасан юм уу?" гэж Yoseob-г ~~~~~~~~~~-с асуухад нь би-ямар ч-буруу-зүйл-хийгээгүй-шүү хэмээн
 түүн рүү харлаа.

"Үгүй ээ, үгүй, уу гэж тэгэхэв дээ. Гүйгээд л тэр, бусаж явах замдаа танай фенүүдтэй таараад, биднийг хөөгөөд байсан юм" гэж ~~~~~~~~~~ хэлэнгээ хөлсөө арчлаа. 

"Японд ирсэн хойно ч бас ийм юм болно гэж бодоогүй юм байна шүү" гэж Yoseob хэлж байхдаа цахилгаан шат хэдэн давхарт явж байгаа дугаарыг харан зогсож байв. Бидний буух давхарт ирэхэд би түүнд өөрийнх нь ууттай зүйлсийг өгөөд өөрийнхөө алчуурыг өгөхөөр гараа сунгалаа. Эхэндээ авах уу яах уу гэж эргэлзэж байсан харагдсан ч би уутыг нь барьсан гартаа алчуураа барьж байсан болохоор тэр аваад толгой дохиод өрөө рүү гээ явлаа. Doojoon, Yoseob бид 3 ч бас өөрөө рүү гээ явлаа. 

Удалгүй менежер ах ч өрөөнд орж ирж би болсон явдлыг хэллээ. Ноцтой зүйл болоогүй өнгөрсөн болохоор бидэнд сануулга гээд байх зүйл нээх хэлсэнгүй. Бидэнд маргаашын маань ажлыг хэлж өгөөд, эртхэн амраарай гэж хэлээд, Dongwoon-д ~~~~~~~~~~~~~-д ажлын хуваариа очиж хэлэхийг үүрэг болголоо. 

∞∞∞∞∞∞∞∞

~~~~~~~~~~~~~~~-н талаас

Хаалга тогших чимээнээр очиж онгойлготол Dongwoon байлаа. "Нүүна, бид нар маргааш өглөө эрт сэтгүүлийн зураг авалттай болохоор менежер таныг бидэнтэй хамт явах болохоор эрт амарч, маргааш өглөө бэлэн байгаарай гэсэн" гэж хэлээд сайхан амраарай гээд өрөө рүү гээ буцлаа. 

"Маргааш ч миний хувьд онцгой өдөр болох нь ээ, миний ажлын эхний өдөр, бас миний төрсөн өдөр шүү дээ. Ким багшийн урмыг хугалахаар буруу зүйл хийчилгүйхэн шиг дуусгана гэж найдахаас." гэж өөртөө хэлээд ор луу гаа явлаа. Унтах гээд нүдээ аньтал өдөр болсон явдал нүдэнд минь харагдаад унтаж чадахгүй байлаа. Junhyung миний дуртай/хайртай гишүүн болохоор тэр хэсэг хугацаа ч зугаатай бас сэтгэл догдлом байсан шүү. Хажууд байсан шургуулганаасаа түүний алчуурыг авч атгаад, зүүдний орон руу явлаа. 

13 comments:

  1. yooh ymar aztai ohin be

    ReplyDelete
  2. eooh ingeel hotluuleel goe ywah ymsan

    ReplyDelete
  3. eooh yoseobtoi tsug neg oroond oroh ymsaan junhyung iin garaas hotloh ymsan eooho

    ReplyDelete
  4. goe ymaa gants moroodol min yoseobdoo xrtai gj ydj heleh eooh yoseobd ymar ih xrtai geech aimar xrtai

    ReplyDelete
  5. ymar hoorhon ym be hhotoltsool

    ReplyDelete
  6. adminaa daraachiinhig n hurdan hiigeerei

    ReplyDelete
  7. uneheer hoorhon ymaa hotloltsoh ymsan eoooh

    ReplyDelete
  8. huuy adminaa daraachiinhiigaa ygd tawihgui bgaan be

    ReplyDelete
    Replies
    1. sorry... bi ni 9nd Japan ruu magistart oyutan avah songon shalgaruulaltand orj yariltslaga uguh yostoima.... tgd uneheer terendee beldeed, oird bur uur yu ch bodoh suhuugu l yavjina... 9nii oroinoos ghd daraagiin dugaar, medeegee togtvortoi hiinee... 5 jil sursan, huleesen tom shalgalt blhr uneheer arga alga.. uuchlaarai & oilgooroi ^^

      Delete
  9. zaza adminaa oilgoloo sn amji8lttai yriltslaga ogoorei za amjilt aja aja amjilt

    ReplyDelete
  10. puuh yriltslaga gdg jin mash tom zuil shuu dee amjilt adminaa medeegeer tgd bombogdeerei

    ReplyDelete