January 25, 2012

"Law of Love" - 1-р хэсэг




1-р хэсгээ хүлээн авна уу ^^


~~~~~~~~~~~~~~-ны талаас

"Сайн байна уу, намайг ~~~~~~~~~~~~~ гэдэг. Би Их Сургуулийн Хуулийн ангийн төгсөх ангийн оюутан. 

Би 10-н жилд байхаасаа англи хэл үзэж, япон хэлийг 5 дахь жилдээ үзэж байгаа. Өөрийн орны эрх зүйгээс гадна Японы эрх зүйг харьцуулан судалж, гэрээний эрх зүйгээр мэргэшиж байна. Ирээдүйд би Солонгосын хууль эрх зүйн талаар ч мөн судалж үзэх сонирхолтой байна. 

Та бүхэн надад боломж олгож Сөүлийн Их Сургуульд суралцах боломжийг олгоно гэдэгт найдаж байна"

Тийм ээ, та нарын харж байгаагаар би дөнгөж сая Сөүлийн Их Сургуулийн ярилцлаганд орчихоод гарч ирж байна. Гэхдээ яг ч нүүр тулсан ярилцлага ч биш л дээ. Бичлэгээ хийгээд л тэрийгээ цааш нь явуулах юм. 

Бичлэгээ хийж дуусаад гараад иртэл сайн найз Мишээл маань намайг хүлээж байлаа. Тэр маань надаас илүү сандарч бас догдолж байсныг хэлэх ч юм биш, жинхэнэ сайн найз гэдэг л миний найз байгаа юм даа. Ярилцлагаа дуусгаад бид 2 хажуугийн кафе орохоор явлаа. Үүлгүй цэлмэг, нар гийсэн сайхан өдөр байсан болохоор яагаад ч юм тэнцэнэ гэсэн бодол төрж байсан юм. 

Удалгүй бид дуртай кафедаа ирж, байнга суудаг цонхны хажуугийн ширээнд сууж, уух юм болон хэдэн амны зугаа гаргачих зүйл захиаллаа. 

"~~~~~~~~~~-аа, дүн нь хэзээ гарах билээ?" кофегоо уунгаа Мишээл маань асуудаг юм байна.

"За байз, 9 сард хичээл нь эхлэнэ гэсэн болохоор дүн нь бодвол 7 сар орчимд л гарчих байлгүй дээ" Сөүлийн Их сургуулийн танилцуулгыг санан байж түүний асуултанд хариулсан маань тэр. /болж байгаа үйл явдал 5 сард болж байгаа/

"Чи минь тэнцчихээсэй билээ. Хичнээн их хичээсэн билээ дээ. Тэгээд ч чи Солонгост оччих юм бол хайртай одуудтайгаа уулзаж чадна биз дээ, үгүй гэж үү?" сурсан зангаараа найз минь надаар хошигнолоо.

"Харин тиймээ, би ч гэсэн тэнцчихвэл сайхан даа гэж боджил байна. Гэхдээ, Солонгост очино гэхээрээ л би тэд нартай уулзана гэсэн үг биш ш дээ. Угаасаа сурах гэж очсон болохоос, тэд нарын араас гүйгээд хичээлээ хаяад явж байлтай биш." муухай ч гэсэн үнэн юмдаа. гэхдээ ирээдүйд юу болохыг хэн мэдлээ тийм биз дээ ^^, зүгээр л юу ч гэсэн хариу гарахыг хүлээж л байя, гэж бодонгоо аягатай цайгаа ууж суулаа. 

______________________________________

"~~~~~~~~~~~~~-аа, чамд шуудан ирсэн байна" яг нэт орж  хэдэн дуу татаад сууж байтал ээж маань нөгөө өрөөнөөс орилдог юм байна.

"Өө, тийм үү. Тэгээд хаанаас гэж байна?" Allkpop-с эхлүүлээд орох зөндөө сайт байгаа болохоор сандлаасаа хөндийрж чадахгүй байгаа болохоор ийнхүү асуулаа.

"Сөүлийн Их сургууль гэсэн байна, хонгор минь" ээжийг ингэж хэлэв үү үгүй юу би чинь ухас гээд л том өрөө рүү гүйдэг юм байгаа биз дээ. Дугтуйтай захиаг ээжээс аваад бушуухан өөрийнхөө өрөөнд орж ирлээ.

Зүрх маань бараг л амаар гарч ирэх аятай л хурдан хурдан цохилж, хөдөлж ч чадахгүй байлаа. хамгийн түрүүнд Мишээлтэй ярихаар шийдэж утсаа аваад хэдэн дугаар оруулав.

" Байна уу, Мишээл үү, дүн нь гарчихжээ" цаана байгаа хүнд ганц ч үг хэлэх боломж олголгүй сандарсандаа дуржигнуулж гарлаа.

"Хөөх, тийм үү, тэгээд юу гэж байна? Чадсан уу? ~~~~~~~~-аа?"

"Үгүй ээ, онгойлгоогүй байнаа. Хамгийн түрүүнд чамтай ярих хэрэгтэй юм шиг санагдаад"

" Аан за, тэгвэл одоо онгойлгоо, би утсаа тавилгүй хүлээж байя. За юу" Мишээлийг тэгж хэлсний дараа, гүнзгий гэгч нь амьсгаа аваад дугтуйны амыг урлаа. 2 ширхэг цаас байна. Тайван тайван, амьсгаа аваад, гарга, эцсийн удаа өөрийгөө тайвшруулаад нүдээ аниад дотор нь байсан цааснуудыг гаргаж ирлээ. Ингээд эцсийн зоригоо чангалан байж нүдээ нээн, цаасан дээрхи бичгийг харлаа.

Мишээлийн талаас

Утсаа түрүүлж авсандаа яасан их баярлаваа, хэрэв аав ээж 2 авсан бол хэн нэг тоглойдоо юмтай хүн ярьж байна гэж бодох байсан биз, юм хэлэх боломж өгөлгүй өөдөөс мангар хурдан яриж байсан болохоор. ^^

Утсаа бариад сонсож байтал юутай ч цаас урагдах чимээ сонсогдлоо, ~~~~~~~~~~~ маань л дугтуйгаа задалж байгаа бололтой байна. Тэгснээ гэнэт чив чимээгүй болчихлоо, тэнцээгүй юм боловуу, тэгээд цочирдсондоо зүрх нь хаагдчихав уу гээд санаа минь зовж эхэллээ. Муу найз минь хамаг бүхнээ энэнд зориулсан юмсан. 

Хэдхэн хоромын дараа миний сонссон ганцхан зүйл бол ~~~~~~~~~~-н орилох чимээ. Тэрийг нь сонсоод сандарч байсан би бараг л ухаан алдах дөхсөн шүү. Тэгсэн удахгүй өнөөх маань утсаа аваад ярьж байна.

~~~~~~~~~~~~~~~-ны талаас

"Мишээлээ, би чадчихжээ, би тэнцчихэж. Хаха, би Сөүлийн Их сургуульд тэнчихсэн байна шүү дээ, найз нь яг уйлах нь ээ, Мишээл ээ"

"Wow, Найзыгаа тэнцэнэ гэж мэдээд байсан юмаа, чи чинь ~~~~~~~~~~~ шүү дээ. ~~~~~~~~~~~~-аа энийг чинь тэмдэглэж маргааш сайхан уулзана шүү. За найз нь тийш ээ явахгүй бол болохгүй нь. Найздаа дахиад баяр хүргэе" гээд Мишээл маань утсаа тавилаа.

Ингээд би гэдэг хүн энэ том мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар том өрөө рүү гүйлээ.

"Хөө~х..... Ээжээ~... та энэнд итгэхгүй дээ ^^.... Би Сөүлийн Их Сургуульд тэнцчихсэн байна шдээ.... Та итгэж байна уу?"

Тэд энэ сайхан мэдээг маань сонссод, гэртээ бяцхаан хэмжээний үдэшлэг зохиолоо.

Их сургуулийн оюутан болж, тэр том оюутны хотхон дотор орж, шинэ найз нартай болно гэх бодохоор тэсэж чадахгүй байлаа. Бүр бодохоос л өөрийн эрхгүй инээд хүрээд л, унтаж чадахгүй хэсэг орон дотроо хөрвөөж байгаад яах ч аргагүй нойр минь намайг ялж, зүүдний орон руу явлаа даа.

5 comments:

  1. ymar goe ym be daraagiinh n garah ymuu??? unendee l goe boljee

    ReplyDelete
  2. unen laitai kk 2 hesegiig n ch gsn unshlaa uneheer laitai

    ReplyDelete
  3. goe goe amjilt amjilt adminaa

    ReplyDelete