January 22, 2012

Yoseob-ийн тухай бүгдийг нь ^^


Yoseob-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байна уу ^^

Тэрээр 1990 оны 1-р сарын 5-ны өдөр, нэгэн цомхон гэр бүлд төрсөн бөгөөд нэг эгчтэй. 



Хамтлагын гол хоолой/вокалист маань 
одоогоор East Broadcasting Artс их сургуульд сурж байгаа. 

Анх Brian McKnight-ийн дууг сонсоод дуу хөгжмийг сонирхох болж бараг хөгжмийн бүх л төрлийг сонсож, рок төрлөөр хүртэл дуулж байсан боловч хүмүүс түүнд тохирохгүй байх гэсэн учраас рокоор тэгтлээ яваагүй гэнэ. 

Yoseob маань уг нь JYP-д бэлтгэгдэж байсан боловч дараа нь салбар болох M Boat Entertainment-д 5 жил бэлтгэгдэж эцэст нь Cube-д орж B2ST-ийн гишүүн болон дэбют хийсэн юм. Бэлтгэгдэж байх хугацаандаа AJ буюу удахгүй байгуулагдах хамтлагынхаа нэг гишүүн, ахлах сургуулийн найз Kikwang-ийхаа клип болон тоглолтонд арын бүжигчнээр оролцож байсан.


Тэрээр Dalmation -ны Daniel-тэй хамт "First Snow and First Kiss", Poseidon киноны OST, Bang Yong Guk-ийн "I Remember" зэрэг дуунуудад ганцаараа болон хамтран оролцож байсан авьяаслаг нэгэн дуучин юм. 

Мөн Oh! My School, Immortal Song 2 зэрэг хэд хэдэн нэвтрүүлэгт оролцож байсан. Immortal Song 2-т орсоноор тэрээр түүнийг дуулж чаддаггүй, муу дуулдаг гэж боддог байсан хүмүүст өөрийн авьяасыг нээн харуулж чадсан юм. Тус нэвтрүүлэгт түүний ээждээ зориулан дуулсан "Omma /Mother/" дуу олон хүний сэтгэлд хүрч, түүнд ялалт авчирсан. 

Тэрээр уг нэвтрүүлэгт ороод удаагүй байсан ч гадаад дахь үйл ажиллагаа гээд бусад ажлууд нь давхацсан тул нэвтрүүлгийг орхих болсноо мэдэгдсэн бөгөөд өөрийн үеийн бусад уран бүтээлчидтэйгээ өрсөлдөхөд хэцүү байсан ч бас харамсаж буйгаа илэрхийлж  "Нэвтрүүлгийг орхих болсонд санаа минь амрах шиг болсон. Энэ хугацаанд надад маш их дарамттай, хэцүү байсан. Гэхдээ нөгөө талаар харамсалтай санагдаж байсан. Өөрт байгаа бүх зүйлээ харуулж чадаагүй юм шиг санагдсан. Хэрвээ надад дахиж боломж олдвол би алдалгүй дахиж тэр нэвтрүүлэгт орох болно. Юу чаддагаа, харуулж чадаагүй зүйлсээ харуулахыг хүсэж байна" гэж хэлж байсан байна. 




Oдоо харин түүний тухай баримтуудаас..... ^^

- Эгчийг нь Yang Hae Yeon гэдэг. "Би жоохон байхдаа эгчдээ атаархадаг байсан. Аав ээж 2 маань эгчийг маань илүү их хайрладаг юм шиг санагддаг байсан" - Yoseob

- Kikwang бол ахлах сургуулийх нь найз бөгөөд тэд найзлаад нилээдгүй удаж байгаа.


- "Ахлах сургуульд байхад Yoseob надаас илүү алдартай байсан" Kikwang

 - Тэрээр бас нилээн романтик нэгэн гэнэ шүү

- Түүнд урт үстэй, цасан цагаан арьстай охидууд таалагддаг

- Hyunseung-ийн хоолноос нь авч идэх дуртай. "Хоолноос нь авчихвал намайг хамгийн бага өвтгөх нь Hyunseung юм шиг санагддаг болохоор л. Амархан шүү дээ." Yoseob

- 1 аяга будаа, гоймон, 7 зайдас идэж байж сая л нэг цадна  даа

- "Сэтгэл санаа тавгүй байх үед бидний дундаас хамгийн сонин сонин зүйл хийдэг нь Yoseob. Тэр хүнийг инээлгэх, инээмсэглэл бэлэглэхдээ хамгийн сайн нь" Junhyung

- Түүнийг маш эмзэг, эмэгтэйлэг болохоор нь бусад нь түүнийг Yangderella гэж хочилдог.


- Ээж нь түүнийг хар үстэй байхад нь дуртай. 
Ээж нь "Тэр хар үстэй байхдаа л миний хүү шиг харагддаг" гэжээ.

- Тэр муугүй бийтбоксдож чадна

- Тэр Мариогоор бусдыгаа урдаа оруулахгүй гэдгээрээ бахархдаг.

- Тэрээр тийм ч сайн бүжиглэж чаддаггүй байсан ч өөрөө бэлдэж,
 бүжиг зохиож бүжиглэсээр сайжирсан гэнэ.

- Тэр өмнө нь гэртээ оронгуутаа л бэлэн гоймон бэлдэж иддэг байсан.
Одоо харин ядраад больсон гэнэ.

- Түүнийг бага сургуульд байхад нь түүнийг багшийнхаа хиймэл үс зүүснийг мэдэгдсэн гэж аав ээж нь сургууль дээр нь дуудагдаж байжээ..... :))

- Нэг удаа тэр эгчтэйгээ нилээд ширүүхэн муудалцжээ. Тэгээд эгчийхээ гутлыг авчираад ээждээ " Ээж, эгч өнөөдөр хичээлээ таслаад гадуур тоглосон байна" гэж хэлж байжээ


- Тэр хамтлаг дотроосоо хамгийн удаан бэлтгэгдсэн.

- Тэр ирээдүйн эхнэрээ үргэлж аз жаргалтай байлгахыг хүсдэг.

- "B2ST is the Best" үеэр үсээ 8 удаа будаж байжээ.

- Dongwoon-ий нүүрэн дээрхи үс нь маш хурдан ургадаг нь 
түүнд маш хачин бас аймар санагддаг гэнэ.

- Заримдаа тэр худлаа ярьчих гээд байдаг талтай.

- Тэр өмнө нь найз охиндоо 100 өдрийнхөө ойгоор караокэ өрөө хөлсөлж аваад чимэглээд, орж ирэхэд нь дуу дуулж өгөн, өөртэй нь адил хэмжээтэй хүүхэлдэй хүртэл авч өгч байсан гэнэ. Тийм болохоор нь түүнийг хамгийн романтик нь гэдэг юм байна.

- Нэг хэсэг "Сүмийн ах" нэрээрээ алдартай байсан.

- Нэг удаа Хүүхдийн баярыг b2uty нартаа YOZM дээр хариу бичиж өнгөрөөжээ.

- "Car Wash Self Customer Is King" гэсэн бичгийг шуун дээрээ усан будгаар шивж байсан ^^

- Тэр маш жижигхэн толгойтой


- Тэр Kikwang-ийн гэдэсний булчинг анх харчихаад маш их гайхаж байжээ.

- Дэбют хийдэг өдрөө тэр нэгэн олны хөл бужигнасан газар 
"Би дэбютээ хийлээ" гэж хашгирч байжээ

- Тэр 4-р сарын 1-н байсныг мартаад, өөрийн фен-хуудсанд Hyunseung-ийн зураг тавигдсан байхыг хараад "Аа, миний фенүүд Hyunseung фен болчихож" хэмээн санаа алдаж байсан гэнэ

- Унтаж байхдаа Doojoon-ийг цохиж авдаг зуршилтай

- Yoseob хүртэл өөрийгөө хамгийн эгдүүтэй нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

- Yoseob уг нь хөлбөмбөгт дуртай байсан. Даанч Junhyung-ийн нөлөөгөөр одоо зөвхөн хэрэгтэй, шаардлагатай зүйлдээ л хүчээ зарцуулдаг болсон.


- Хэцүү байсан үеийнхээ тухай ярихдаа тэр уйлдаг.

- "Bad Girl"-нхоо клипийг авч дуусахад түүнд яг л 
шоронгоос суллагдсан мэт санагдсан гэнэ

- Тэр подволк, малгай гээд л энгийн л хувцаслах дуртай.

- Тэр настай хүмүүсийн хэрэглэдэг улаан хүн орхоодой, бэлдмэлүүдийг хэрэглэдэг.

- Сэтгүүлийн нэгэн зургын уралдаанд түрүүлэхэд нь 
эгчийнхээ авч өгсөн Eastpack-ийн үүргэвчиндээ маш их хайртай

- Hyunseung-ийг зураг авалтанд орж байхад нь харчихаад 
түүнд дурлачихлаа гэж хошигнож байсан удаатай

- Тэр тоглоомонд маш муу гэнэ. Хожигдчих юм бол дахиж тоглодоггүй гэнэ

- Заримдаа Kikwang-аас ах ч гэсэн түүнийг "hyung" гэж дууддаг.

- Анхны хайраа санадаггүй

-Yoseob-ийг бүдрэх юмуу уначихвал фенүүд нь өхөөрдөм, эгдүүтэй  гэж хүлээж авдаг.

- Гишүүд нь архинд муу байдаг нь түүнд таалагддаг.


- Түүнд хэн нэгэн сэтгэлээ илчлэхэд тэр маш дуртай.

- Гишүүд нь өвдчих юм бол тэр хамгийн түрүүнд эм авахаар гардаг.

- Тэрээр нэг хэсэг Junhyung-ийн сэрүүлэгтэй цаг байсан.

- Ахлах сургуульд байхдаа тэрээр хүнд/метал рок хамтлагтай байсан

- Өөрийгөө интернетээр хайх дуртай

- Тэрээр 80 см-аас доош олсон доогуур гарч чаддаггүй


- miss A-ийн Suzy-н ideal залуу нь Yoseob ^^

- Заримдаа фен-үйлчилгээг хэтрүүлэн/давуулан биелүүлчих гээд байдаг талтай

- Түүнд шар үстэй байх нь өөрт нь таалагддаг ч, 
хар үстэй байхдаа илүү дээр гэж боддог

- Фен-үйлчилгээ үзүүлэхийн төлөө Papa Hong-ийн өрөөнд байхдаа 
фенүүд рүүгээ гадагшаа орилж байжээ.


- Анх уулзсан өдрөөсөө хойш бусаддаа хүндрэл учруулдаг 
байсан гэж боддож байжээ.

- Нэр нь төстэй сонсогддог байсан болохоор 
түүнийг Yang Shih Tzu гэж хочилдог байжээ. 

- Хүмүүс бараг анзаараагүй ч тэр анх тайзан дээр гарч
 дуулахдаа өнгө алдсандаа маш их уйлж байсан.

- "Би нуруугаараа хамгийн намхан ч миний мөрөөдөл хамгийн том нь" - Yoseob
/Нэвтрүүлэгт дууны үг зохиох тэмцээнд бичсэн үг нь/

- Тэрээр шувуу дуурайхдаа маааааш сайн ^^


- Doojoon-ийг хамтлаг дотроосоо хамгийн алдартай нь гэж боддог

- Дэлхий дээрхи бүх ээж нар бол түүний хувьд бурхан

- Түүний дуртай өнгө нь цагаан

- Баруун гараараа бичдэг, солгой биш гэсэн үг л дээ ^^

- Хүндэлж явдаг дуучин нь Kim Bum Soo

- Тэр олон чимэглэл зүүх дургүй 

- Kikwang, Yoseob 2 бүжгийг маш хурдан сурдаг.

- Түүний хувьд B2ST үргэлж бүх чадлаараа ажилладаг бухнууд байх болно.


Сайн уу, bu2ties & Yobeos ^^

Уг нь энэ мэдээгээ төрсөн өдрөөр нь оруулая гэж бодож байсан ч
 амжихгүй явсаар одоо л оруулж байна ^^... Уучлаарай....

4 comments:

  1. kk zugeeree adminaa goe bn yoseobdoo xrtai shu
    uulna yoseob iu 2 niilwel j goe ym bolno doo jinhene ramantik kkk
    yoseobdoo xrtai shuu urgelj xrtai bh bolno

    ReplyDelete
  2. hoorhon yum bee...daraa n kik wangiin talaar bvgdiig hiigeed ogoorei ...jo hurdan bwal bvvr goe l bn hehe...

    ReplyDelete
  3. hoorhon shuu ystoi hoorhon

    ReplyDelete
  4. yostoi hoorho ineedtei sh dee my yoseo<3

    ReplyDelete