January 21, 2012

Шинэ дуу хаяанд иржээ ^^


BIG NEWS!!!!! .... Шинэ дуу удахгүй гарах нь ээ ^^

B2ST маань удахгүй болох "Beautiful Show" тоглолтондоо зориулан "I Knew It" гэдэг дуугаа удахгүй буюу 1/26-ны өдөр гаргахаар болжээ. 

Тэд маань удахгүй 2 сараас эхлээд аялан тоглолтоо эхлүүлэх гэж байгаа гэдгийг мэдэж байгаа болов уу. Энэхүү аялан тоглолттойгоо холбогдуулан тэд хэд хэдэн шинэ дуу гаргах бөгөөд Fiction гарснаас хойш 8 сарын дараа ийнхүү шинэ дуугаа гаргах гэж байгаа юм. Мөн тэдний эдгээр дуунууд нь Digital single хэлбэрээр гарах юм байна. 

Хамгийн эхэнд гаргах энэхүү "I Knew It" дууг зүрх зүсэм аялгуу, хүчтэй хэмнэлтэй орчин цагийн уянгын дуу болно хэмээн тайлбарласан байна. 

Зиа ингээд 26 руу шилжих шөнийг хуруу даран, 
сэтгэл догдлон хүлээх л үлдлээ дээ ^^

1 comment: