January 29, 2012

"Law of Love" 4-р хэсэг



4-р хэсэг буюу "Түр хугацааны ажил, Хэнтэй гээч?"


~~~~~~~~~~~~~~-н талаас

Маргааш нь өглөөний нарнаар нойрноосоо сэрлээ. Зөөлөн салхи хацрыг минь илбэх тэр агшинд царайнд минь мишээл тодорлоо. Их л сайхан мэдрэмж төрж, удалгүй хэд суниагаад усанд орчихоод багшийн өрөө рүү явлаа. 

Багшийн өрөөнд ортол багш утсаар ярьж байгаа харагдлаа. Тэгснээ хамт гарая гээд сургуулиас гарлаа. Бид 2 багшийн машинд суугаад миний хаашаа гэдгийг нь мэдэхгүй байгаа нэг газар луу хөдөллөө. 

Нээх өндөр баригын урд ирээд, хичнээн өндрийг нь гайхаж зогстол тэр нь багшийн ажилдаг хуулийн фирм байж таарсан шүү дээ. Тэр том байшин руу багшийн ажлын газар луу явж ороод, Уулзалтын өрөө рүү явж орлоо. 

"Энэ үйлчлүүлэгч нар маань маш чухал хүмүүс байгаа юм. Тэдэнд Япон хэл мэддэг, гэрээн дээр ажиллах чадвартай, хамгийн гол нь итгэж болохоор хүн хэрэгтэй байсан болохоор би чамайг санал болгосон юм. Тэд нар удахгүй ороод ирэх байх, тэгээд ч чамтай ажиллахаас дургүйцэхгүй болов уу гэж бодож байна" уулзалтын өрөөнд орж суусны дараа багш надаа тэгж хэлсэн юм. 

"Тэгэхээр энэ ажил дээр би таньтай хамтарч ажиллана гэсэн үг үү?" нэг л сайн учрыг нь ойлгохгүй байсан болохоор тодруулахаар асуулаа.

" Тийм, гэхдээ яг ч хамт ажиллана гэсэн үг биш л дээ. Чи өөрөө гардаж хийх бөгөөд харин ямар нэг асуух, зөвлөлдөх зүйл гарвал надаас асуухад л болно. Бас болж байгаа үйл явцын талаар мэдээллэж байхад болно доо" багшийг тэгж хэлэв үү үгүй юу хаалга онгойж 7 хүн орж ирлээ. Би ч гялс босож дохиж мэндэлчихээд босоод маш их гайхсан шүү. Арай одоо болтол зүүдэндээ явж байгаа юм биш биз дээ гэж хүртэл бодоод амжсан гэж.

"Сайн байна уу, хатагтай Ким. Бага зэрэг хоцорсонд уучлаарай. Энэ бол B2ST. Залуусаа, өөрсдийгөө танилцуулаад мэндэл, та нар анх удаа уулзаж байгаа биз дээ, манай хуульч хатагтай Ким." өчигдөр багшийн өрөөнд очиход багштай юм яриад зогсож байсан хүн хэллээ. 

"Сайн байна уу, бид бол B2ST. Таньтай уулзсандаа баяртай байна. Та бидэнд маш олон зүйл тусалж байсан, ингээд биечлэн уулзсандаа таатай байна" тэд нар өөрсдийгөө танилцуулах тэр мөчид л би өөрийгөө зүүдлээгүй байгаа юм байна гэдгээ мэдсэн шүү ^^

"Та нартай ч гэсэн уулзахад таатай байна. Сууцгаа л даа" багш тэднийг суу хэмээн гараараа дохиж, над руу инээмсэглэн нүдээрээ намайг ч бас суу гэж хэлээд байх шиг санагдлаа. 

"За тэгэхээр ажилдаа орох уу даа, Энэ бол манай оюутан ~~~~~~~~~~, та нарын японд болох үйл ажиллагаанд чинь хамт явж, ажилд чинь туслах болно." багш тэдэнд намайг танилцуулж, тайвшир хэмээн мөрөн дээр минь зөөлөн цохьлоо. 

"Сайн байна уу, намайг ~~~~~~~~~~~ гэдэг. Та бүхэнтэй ажиллах болсондоо таатай байна, тусалж дэмжиж байгаарай." гэж арай гэж өөрийгөө танилцууллаа. 

"Ким хуульч маань хэний талаар яриад байсан юм бол их гайхаж байсан юм, чамтай танилцсандаа ч мөн таатай байна. Би B2ST-ийн менежер нь" менежер залуу өөрийгөө танилцууллаа. 

"Тэр Монголоос ирсэн, дипломын ажлыг нь би удирдаж байгаа юм. Гэрээн дээр ажиллахдаа тун сайн, тэгээд ч японы эрх зүй судалж байсан болохоор Япон хэл болон хуулийнх нь талаар мэднэ. Тийм болохоор нээх асуудал болох зүйл байхгүй байх, тэгээд  ч 2 долоо хоног юм чинь, дээрээс нь хэрэв ямар нэг зүйл болвол тэр надтай болон та нартай зөвлөлдөх болно. Тийм болохоор зүгээр биз дээ?" багш B2ST болон менежерээс нь асуулаа. 

"Тэгэлгүй яахав дээ, та зүгээр гэж байгаа бол бидэнд зөрөөд байх зүйл алгаа, харин та хэд юу гэж бодож байна? " менежер нөгөө хэдээсээ асуулаа.

"Бид нарт зүгээрээ. Нэгэнт бид нар Япон хэл сайн мэдэхгүй болохоор мэддэг хүн хамт байвал харин сайн хэрэг шүү дээ. Хэдүүлээ сайхан найзалж, дотно байцгаая" ахлагч Doojoon дотно инээмсэглэн надад хэллээ. 

"Тэгье ээ, надад тусалж байгаарай, чадлаараа хичээх болно оо" санаа зовинонгуй хариу инээмсэглээд өөр тийшээ харлаа. 

"За тэгвэл ингээд шийдэгдчих шив. ~~~~~~~~~~-аа чи түр B2ST-ийхэнтэй хамт миний ажлын өрөөнд очоод байж бай, менежер бид 2-т бичиг цаасны гээд ярих ажил байна" гэх багш надад хэлээд өөрийнхөө өрөөг зааж өглөө. 

Ингээд би B2ST-ийхэнтэй хамт Уулзалтын өрөөнөөс гарч, багшийн өрөө рүү явлаа. Багшийн ажлын ширээний хажуугийн сандал сууж, харин тэд нар миний өөдөөс харсан сандалнууд дээр суулаа. Эхэндээ хэн ч юм дугарахгүй, нэг л эвгүй байсан гэж жигтэйхэн. Тэгсэн Yoseob яриа эхлүүллээ. 

Yoseob-ийн талаас

"Сайн уу, намайг Yoseob гэдэг. Харин тэд нар бол Doojoon, Junhyung, Hyunseung, Kikwang тэгээд манай макнае Dongwoon. Менежер чамайг Солонгост магистартаа сурахаар ирсэн гэж Ким хуульчаас соnссон гэж хэлж байсан. Яагаад ч yum чамтай сайн найзууд болох юм шиг санагдаад байна" гэж би ~~~~~~~~~~~-д хэллээ. 

"Аан, тиймээ. Би Монголоос ирсэн. Tа нартай ажиллана гэдэг миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг шүү" гэж тэрнийг хэлэхэд түүний сандарч бас биеэ барьж байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байлаа. Тэр маш найрсаг, тэгээд бас их өхөөрдөм санагдсан шүү ^^. Tэгээд ч хувцаслах тал дээр сонголт их сайтай юм байна лээ. 

"Чи хэдтэй вэ?" энэ тухгүй орчинг зөөллөхийн тулд асуулт тавьж байгаа минь энэ, цаашид хамт ажиллах юм чинь хурдан дотно болох тусмаа л сайн биз дээ. 

"Дарaа сард 21 хүрнэ" гэж хэлэeд тэр утас руугаа харлаа. Харц тулгарахгүй гэж хичээж байгаа нь өхөөрдөм байгаа биз.

"Хөөх, тийм үү. тэгвэл чи бид нарын ихэнхээс нь дүү юм байна ш дээ, Dongwoon-ийг эс тооцвол, хаха" гэж хэлээд макнае руу хартал харцаараа намайг бараg барьж аваад зодох нь ээ ккк.

"~~~~~~~~~~-аа, чи нэгэнт бид нараас дүү юм чинь бид нарyг Оппа гэж дуудаж байгаач, тэгвэл илүү дотно ойр сонсогдоно ш дээ" гэж түүнд хэллээ. Тэгсэн гэнэт өчигдөрийн СИС дээр тааралддаг, нэг залууд цохиулаад унадаг охиныг санаад, тэр охин ~~~~~~~~~~ байсныг анзаарлаа. 

"~~~~~~~~~~~~-аа, чи санахгүй байна уу, өчигдөр болсон ямар нэг зүйлийг?" гэж тэрнээс асуутал тэнд сууж байсан хүн болгон над руу харлаа. Kikwang надаас бид нарыг өмнө нь уулзаж байсан эсэхийг асууж, ~~~~~~~~~~ руу харлаа. Тэр бодож байснаа гэнэт нүд нь томроод санаж байх шиг байна. 

"Тийм л дээ, надад тусалсан тэр хүмүүс хэн байсан юм бол зөндөө бодсон юм, чи байсан юм уу? Яарч байсан болохоор баярлалаа гээд ч олигтойхон хэлж чадаагүй юмсан. Тусалсанд баярлалаа" гэж хэлэхэд нь одоо л нэг уур амьсгал дээрдэж байгаа юм шиг санагдлаа.

"Зүгээр дээ. Junhyung бид 2 бие засах өрөө орохоор явж байсан төдий." гэж хэлээд Junhyung руу хартал их л бодолд автсан шинжтэй ~~~~~~~~~ руу харж байлаа. 

Junhyung-ны талаас

"Тэр охин байсан байх нь ээ. Тэгэхээр миний өчигдөр олсон тэмдэглэлийн дэвтэр тэрнийх гэсэг үг биз дээ. Хэн нэгний дэвтрийг зөвшөөрөлгүй үзнэ гэдэг бүдүүлэг гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ тэр үнэхээр сайн бичдэг юм байна лээ" гэсэн бодол тоглойд минь орж ирлээ. 

Бодлыг минь сарниулан менежер ах маань Ким хуульчтай хамт өрөөнд орж ирлээ. Бид нарт оролцох ёстой хөтөлбөр байгаа учраас явах ёстой болж менежер ах биднийг дагуулаад гарлаа. 

Гарахаасаа өмнө би ~~~~~~~~~~ рүү харж, цаашид ийм юм бичих дуртай хүнтэй хамтарч ажиллах сонирхолтой байх болов уу гэж бодсон ч бас нэг зууралдаад салдаггүй фен охин байх вий гэхээс бас жоохон айж байлаа. Тэрнийг манай фен мөн биш гэдгийг хэн мэдлээ дээ. Ингээд бид тэдний ажлын өрөөнөөс гарлаа.

13 comments:

  1. huee ymar goe ym be bi yoseob ruu harj tsaashid ym bichih ntr gj helnee kke ystoi goe yma yg l hamtarch ajllaj bgaa ym shig kke yoo galzuurlaojigdor bi junhyung d byluu ogjino gj zuudelsen getel ter idechdeg ym da tegeheer ni bi ji idjij bgaa muu gsen bi ojigdoriin zuudiig hezee ch martahku anh udaagaa bi b2stiinhee hen negniig zuudelj uzlee shde yooy ymar goe bsan geech yooy ene zohiomj ch neg l goe amjilt uuganaa ania

    ReplyDelete
  2. swri ji ymar goe ym be kkk eooe ene oguulleg ymar goe ym be minii yoseob hoorhon gdg n adminaa goe bn aa daraachiinhiig n tesen ydn huleej bn shuu

    ReplyDelete
  3. adminaa ymar goe ym be daraachiinhiig n unendee l tesen ydan huleejiine kikwang d hairtai shuuu oppa

    ReplyDelete
  4. junhyung iigee hoorhon gdg n daraagiinhiig n huleej bn shuu adminaa

    ReplyDelete
  5. manai b2stiinhan hoorhon gdg n ee ii egduutei zolig nuud shuu

    ReplyDelete
  6. adminaa bie zasah orooluu ywsan junhyung n 1 n nogoodoh n hen ym be ain

    ReplyDelete
  7. ymar hoorhon ym be ma b2stiinhan

    ReplyDelete
  8. @amgaa: Yoseob & Junhyung 2 bsiimaa ^^

    daraagiin hesgiig ni unuu oroi bur oroituulahguigeer hiihiig bodnoo ^^

    ReplyDelete
  9. uneheer goe ymaaa b2stdee zondoo xrtai

    ReplyDelete
  10. neeree manaihaan manai admin hamgiin mundag n mun bzdee admindaa bayrlaalaaa

    ReplyDelete
  11. txxx manai admin hamgiin mundag n shdee

    ReplyDelete
  12. ner bijsen jin anonymous gj garaad bhiin

    ReplyDelete