B2ST

B2ST / BEAST/ хамтлаг нь 2009 онд Cube Entertainment-с гаргасан, Yoon Doojoon /ахлагч/, Jang Hyunseung, Yong Junhyung, Yang Yoseob, Lee Kikwang, Son Dongwoon гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын хамтлаг юм. Хамтлагын нэр болох B2ST нь "Boys 2 Search for Top" буюу Оргил өөд тэмүүлэгч хөвгүүд гэсэн утгатай юм. Тэд 2009 оны 10-р сарын 14-нд Beast is the B2ST нэртэй мини-албюмаа гаргаж анх гараагаа тавьсан.

Хамтлагын гишүүд:

Doojoon 


Бүтэн нэр: Yoon Doojoon 
Төрсөн огноо: 1989-7-4
Үүрэг: Хамтлагын ахлагч, Rapper & Vocalist

Doojoon нь 2AM  болон 2PM-тэй хамт JYP Entertainment-аас  Мнэт-ийн "Hot blooded men" гэдэг нэвтрүүлэгт оролцуулсан оролцогчдын нэг байсан боловч хасагдсан байна. Beast-т орж дэбют хийхээсээ өмнө High Kick Through the Roof-д шалгаруулалтанд орж, тэнцэж уг кинонд тоглох санал хүлээж авсан ч хөгжмийн карьерийхээ төлөө уг саналаас нь татгалзаж байжээ.

Мөн Beast бүрэлдэхээс өмнө AJ-ийн "Wiping the Tears" дууны клипэнд тоглож байсан бөгөөд тэрээр Gavy NJ-ийн "Sun Flower" дуун дээр үглэсэн байна. 

Hyunseung


Бүтэн нэр: Jang Hyunseung
Төрсөн огноо: 1989-9-3
Үүрэг: Vocalist 

Hyunseung нь Bigbang-д орох гэж байгаад хасагдсан гэдгээрээ олны анхаарлыг нилээд татаж байсан. Beast байгуулагдах үед түүний удирдлагууд нь түүнд нилээд их санаа зовдог байсан бөгөөд хамтлагын гишүүдийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь түүнийг жин нэмүүлэх явдал байсан байна. 

Junhyung


Бүтэн нэр: Yong Junhyung 
Төрсөн огноо: 1989-12-19
Үүрэг: Main Rapper, Vocalist

Тэрээр анх XING хамтлагын гишүүн байсан боловч уг хамтлгаасаа гарсан юм. Этгээд, янз бүрийн үсний засалтаараа бусдаасаа ялгагддаг. Мөн Doojooтэй хамт AJ-ийн "Wiping the Tears" дуунд оролцож байсан бөгөөд HyunA-ийн "Change" дуунд бас хамтарсан байдаг

Yoseob



Бүтэн нэр: Yang Yoseob
Төрсөн огноо: 1990-1-5 
Үүрэг: Main Vocalist

Түүнийг Beast-ийн эгдүүтэй гишүүн гэдэг нэрлэдэг бөгөөд анх M-Boat-ийн доор бэлтгэгдэж байсан. AJ-ийн "Dancing shoes" дуунд Doojoon болон Junhyung-той хамт клипэнд нь тоглож байсан ба арын бүжигчин хийдэг байсан.

Kikwang 


Бүтэн нэр: Lee Kikwang
Төрсөн огноо: 1990-3-30
Үүрэг: Lead Vocalist, Main Dancer

Тэрээр анхандаа JYP-ийн суралцагч байсан боловч дараа нь охин компань болох Cube Entertainment руу шилжсэн юм. Анх "AJ" нэрээр дуучин болж дэбютээ хийсэн ч хожим нь Beast-ийн бүрэлдүхээнд орсон. 

Dongwoon 


Бүтэн нэр: Son Dongwoon 
Төрсөн огноо: 1991-6-2
Үүрэг: Rapper, Vocalist

Тэрээр 2 жил JYP Entertainment-д бэлтгэгдэж, дараа нь Cube Entertainment руу орсон.