January 29, 2012

"Law of Love" 5-р хэсэг


5-р хэсэг буюу "Япон руу явсан нь"


~~~~~~~~~~~~~-н талаас

Ким багштай хамт ажил дээр нь очсоны дараа би гэр лүү гээ харьсан юм. Багш намайг гэрийн маань гадаа хүргэж өгсөн л дөө. 

"Чиний нислэг чинь маргааш өглөө эрт байгаа болохоор эртхэн юм хумаа бэлдээд эрт амарсан нь дээр байхаа. Менежер нь чамайг өглөө эндээс ирж авах байх, тийм болохоор онгоцны буудал руу яаж явах вэ гэж санаа зовох хэрэггүй. Чиний дугаарыг чинь би менежерт нь өгчихсөн байгаа." суудлын бүсээ тайлж байх үед багш надаа тэгж хэлсэн юм. 

"Багшаа, та үнэхээр намайг энэ ажлыг хийж чадна гэж бодож байна уу?" надад өмнө нь ийм зүйл дээр ажиллаж байсан туршлага байхгүй, тэгээд ч би зүгээр нэг хүмүүс биш B2ST-ийнхэнтэй хамтарч ажиллах гэж байгаа болохоор бүх зүйлийг баттай болгохыг хүссэн юм. 

"Сургуулиас гадуур байгаа тохиолдолд намайг багшаа гэж дуудах хэрэггүй ээ ^^ бас тэгээд би чамайг энэ ажлыг сайн хийж чадна гэдэгт чинь итгэлтэй байна. Чамайг өөр дээрээ авч ажиллаад бараг сар гаруй болж байгаагын хувьд чамайг хийж чадна гэдгийг мэдэж байна. Тэгээд ч энэ чамд сайн туршлага болох байх" гэж хэлээд багш инээмсэглэлээ. 

"Таныг надад ийм том ажил даалгаж дээрээс итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. Би таны итгэлийг алдахгүйн тулд хичээж ажиллах болно оо" гэж хэлээд би гэртээ орж Юүкид энэ том мэдээгээ дуулгаж, маргаашийн нислэг гээд ажилдаа бэлдэхээр явлаа. 

"Юүки, би ирчихсэн шүү" өнөөдөр тэр хичээлгүй болохоор түүнийг гэрт байгааг нь би мэдэж байлаа. Тэгээд түүнийг хайж гал тогооны өрөө рүү орлоо.

"Аа, ~~~~~~~~~~, би яг өдрийн хоол бэлдэж дуусаад байж байлаа. Нээрээ Ким багштай хамт явсан ажил чинь юу болсон, багш юу гэж байна?" гэж асуухад нь түүний нүдэнд дүүрэн сониуч зан нуугдаж байлаа. 

"Чи ч итгэхгүй дээ. Багш намайг өөрийнх нь оронд 2 долоо хоног нэг ажил хийж өгөөч гэж хэлсэн. Би багшыг Cube Entertainment-д хуульчаар ажилладаг гэж огтхон ч мэдээгүй шүү. Тэгээд би 2 долоо хоног Японд B2ST-тэй хамт ажиллахар болсон шүү дээ" гэж хэлээд би түүн рүү харлаа

"Хөөх, ямар гайхалтай юм бэ. Чи чинь тэдний фен биз дээ? ямар азтай юм бэ, чиний өмнөөс бүр баярлачихлаа байна. Чи тэгээд тэд нарт өөрийгөө тэд нарын фен нь гэж хэлсэн үү?" намайг b2uty гэдгийг Юүки сайн мэддэг юм.

"Харин тийм ээ, үнэхээр сайхан юм болсон, гэхдээ би өөрийгөө фен нь гэж хэлээгүй ээ. Намайг өөрсдийнх нь нэг галзуу фен нь гэж бодоод хамт ажиллахаас татгалзчихвал яана гэж бодоод. Тэгээд ядаж л энэ 2 долоо хоногтоо хэлээгүй байсан нь дээр байх гэж бодсон юм" гэж хэлээд би өрөө рүү гээ явлаа. 

∞∞∞∞∞∞∞∞∞

"Байна уу?" авч явах зүйлсээ эцсийн удаа шалгангаа утсаа авлаа.

"Байна уу,~~~~~~~~~~~-ийн утас мөн үү? би B2ST-ийн менежер нь байна. Би наана чинь 10 минутын дараа очичих болохоор өөрөө буугаад ирэх үү" гэж менежер хэллээ.

"Аан за, тэгье, би юмаа баглаад дуусаж байгаа болохоор 10 минутын дараа буугаад очъё" гэж хэлээд Юүки дээр очиж баяртай гэж хэлэхээр явлаа. 

"Юүки, би явлаа шүү. Сайн сууж байгаарай, над руу яриарай, за юу" гэж хэлээд гадуур хувцас гутлаа өмсөөд хаалга чиглэлээ. 

"Тэгж хэлэх ёстой хүн нь чи биш би л байх ёстой санагдаад байх юм ^^. Болгоомжтой байгаарай, тэгээд ямар нэг юм болвол эмээ байнга авч явж ууж байхаа мартав. Аа тийм, тэгээд бас орой болгон яриж байхаа мартваа" гэж хэлээд намайг чангахан гэгч нь тэвэрч авав. Заримдаа ч тэр ээжээс минь илүү үглээ болчихдог юм шүү. 

"За, за ойлголоо. Мартахгүй ээ" түүн рүү даллаад машины зогсоол руу явлаа.

Машины зогсоол дээр очтол менежер аль хэдийн ирчихсэн байсан болохоор бид шууд л онгоцны будал руу явлаа.

"B2ST-ийхан түрүүлээд оччихсон байгаа, фенүүдийг нь очихоос нь өмнө эртхэн орчихсон нь дээр байдаг юм. Чи тэд нартай онгоцонд тааралдах байхаа. Надад энд бага зэрэг хийж дуусгах ажил байгаа болохоор, би оройны нислэгээр араас чинь очно. Японд байдаг компаний ажилтан та нарыг онгоцны буудлаас тосч авах болохоор санаа зовсны хэрэггүй" онгоцны буудал дээр ирэх үед менежер надад ингэж хэлээд оруулж өгөөд явлаа.

∞∞∞∞∞∞∞∞∞∞∞∞

Менежерээс салаад онгоцруу орох үедээ би чихэвчээ зүүлээ. Миний суудал яг цонхны хажуу талын суудал байсан. Хайгаад очтол хажуу суудал дээр маань хүн байхгүй байсан болохоор B2ST-ийхныг өөр газар л суусан юм байлгүй гэж бодлоо. 

Чихэвчээр маань Sunny Hill-н Pray явж, цонхоор юм хараад сууж байтал, хажууд хэн нэгэн нь ирж суух шиг боллоо.Хэн болохыг нь хараад тэр даруй толгой дохилоо.

Kikwang-ийн талаас

Японд хийх ажлынхаа талаар Doojoon, Hyunseung 2-той урд суудал руу очиж ярилцчихаад суудал дээрээ иртэл хажуугийн суудал дээр маань ~~~~~~~~~~ сууж байдаг юм байна. Чихэвчээ зүүчихсэн, бодолдоо автчихсан сууж байгаа харагдлаа. Саад болохыг хүсээгүй болохоор чимээгүйхэн суудал дээрээ суух гэтэл бүтэлгүйтчихлээ. Тэр гялс чихэвчээ аваад надтай мэндэллээ

"Annyeonghaseyo” гэж тэр хэлэв. Солонгос хэлийг 1 юмуу 2 сар л үзсэн гэхэд түүний дуудлага нь сайн байсан шүү, бас их өхөөрдөм ^^

"Ne~, хэтэрхий албан ёсны ярих хэрэггүй дээ" 
бид нар бараг чацуу болохоор тэгж хэлсэн юм. 

"Юу сонсож байсан юм?" утас руу нь хараад нэг чихэвчийг нь аваад сонстол Sunny Hill-Pray явж байлаа. "Солонгос дуунд дуртай байх нь ээ, бид нарын дууг мэдэх үү?"

"Тиймээ, би Солонгос дуунд маш их дуртай, мэдээж та нарын дууг мэдэлгүй яахав, гоё дуунууд байдаг шүү дээ" утас руугаа харан инээмсэглэнгээ тэр тэгж хэлсэн юм. Бид нартай байхдаа биеэ барихгүй, тухтай байгааг нь харах таатай байлаа. Өчигдөр шөнөжин ажилтай байсан болохоор удалгүй хэсэг зуур ч гэсэн нойр авахаар удалгүй унтахаар хэвтлээ. 

~~~~~~~~~~~~~~-н талаас

Тэднийг надтай ингэж дотно харьцаж байгаад нь үнэхээр баярлаж байлаа. Удалгүй би ч гэсэн дуг хийхээр нүдээ анин хэвтлээ. 

6 comments: