January 30, 2012

B2ST-д уянгын дуу илүү зохидог уу?


Тэд маань хэмнэлтэй дуунаас илүү уянгын дуу дуулвал илүү хол явах уу?

Тэд маань "I Knew It" нэртэй шинэхэн уянгын дуугаа гаргаад удаагүй байгаа бөгөөд 
өмнө нь гаргаж байсан "On Rainy Days" хэмээх уянгын дуунаас нь дутахааргүйгээр олны анхаарлын төвд орж, олон хүмүүст уг дуу нь таалагдсан билээ. Тэд ийнхүү уянгын дуу дуулснаар гишүүн бүрийн чадварлаг дуулалт, хүчтэй хоолой нь ил гарч чаддаг бөгөөд хамгийн чухал нь тэдний уянгын дуунууд нь title дуунуудаас нь илүү дээгүүр байр эзэлж чаддагт байгаа юм.

Сүүлд гаргасан "I Knew It" дуу нь гарсан өдрөө буюу 1/25-ны өдрөө л олонхи дууны чартуудад 1-р байрыг эзэлсэн юм. Түүгээр ч барахгүй зөвхөн тэр өдөртөө тэргүүлээд зогсохгүй 3 өдрийн турш байраа хадгалж чаджээ. 

Энэ дуу нь удаан хугацааны турш тэргүүн байрт явсан нь тийм ч чухал биш бөгөөд 
тэд яг энэ цаг хугацаанд зурагтын ямар ч хөгжмийн нэвтрүүлэг зэрэгт оролцохгүй хэрнээ ийм амжилтыг тогтоож чадсан нь илүү гайхалтай байгаа юм. 

Хүмүүс тэднийг өөрсдийн fandom болох b2uty нарын хүчээр ийм оргид хүрч чадах нь ойлгомжтой биш үү гэж бодож байж болох юм. Гэвч тэд өөрсдийн гол төрөл болох хэмнэлтэй дуугаар биш уянгын дуугаар, дээрээс нь 3 өдөр тэргүүн байранд явснаар тэднийг зөвхөн бүжиг бүжиглэж, хэмнэлтэй дуу дуулахдаа л сайн бус, өөр төрлөөр ч мөн хичнээн сайн явж чадахаа бусдад харуулж чадсан гэж фен болон сонсогч нар дүгнэж байгаа гэнэ. 

Тэдний хувьд 2011 онд гаргасан дуунуудаас хамгийн амжилттай явсан дуу нь "Fiction" биш харин "On Rainy Days" гэсэн байна. Учир нь уг дууг тэд олон удаа тайзан дээр гарч дуулж, клип гаргаагүй ч Music Bank-д 1-р байрыг хүртэл авчирч чадсан дуу болсон юм. 

Үүнд нь Cube Entertainment -аас "B2ST-ийн гишүүдийн хоолой нь бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэвч тэд тайзны тоглолт тал руу чиглэсэн хамтлаг учраас тэр болгон хоолойн чадлаа харуулах боломж олддоггүй юм. Тийм учраас тэд гаргасан уянгын дуугаараа дамжуулан өөрсдийн хоолойг харуулахыг зорьдог." хэмээн мэдэгдэл хийсэн байна. 

________________________

Би хувьдаа санал нэг байна... Үнэхээр гаргасан дуу болгон нь чихэнд минь гоё сонсогддог ч дараа нь бодогдож, аманд минь аялагдах дуу нь ихэвчлэн уянгын дуунууд нь байх жишээтэй.... 

Clenching A Tight Fist, On Rainy Days, Though I Call, You, Lightless мөн сүүлд гаргасан  I Knew It гээд тэдний дуунууд дотор олон гайхалтай уянгын дуунууд байдаг шүү дээ ^^

3 comments:

  1. neeree tiim bn shuu kke bi beastiinhee buh duund ni durtai

    ReplyDelete
  2. thhh uyangiin duu geel yr ni ma b2st-iin buh duu goy!!!~~~

    ReplyDelete