January 11, 2012

Yoseob-ийн бичсэн твийтийн цаад учир нь юу байв?


Өөрсдийн дурсамжаа нандигнадаг шигээ 
бусад fandom-уудын дурсамжыг ч гэсэн хамгаалж чаддаг b2uty болцгооё!^^~

Хэдхэн хоногийн өмнө Yoseob ийм нэгэн твийт бичсэн байсан юм. Тухайн үедээ үүнийг нь уншсан фенүүд нь түүнийг их л гоё үг хэлсэн, зөв үг бичсэн гэж бодож байсан байх. Би ч гэсэн тэгж л бодож байсан юм. 

Гэхдээ түүний бичсэн үг нь хэн ч харсан зөв үг ч гэсэн үнэн хэрэг дээрээ түүний энэ твийтийг бичих болсон шалтгаан нь бас нэгийг өгүүлэх болов уу.

Энэ талаар уншаад гайхсандаа та нартай ч бас хуваалцмаар санагдлаа. Ингээд тус фен хуудсанд бичигдсэн зүйлийг тэр хэвээр нь орчуулаад тавья.

Тэр өдөр бол SBS-ийн "Idol Championship" зохион байгуулагддаг өдөр байсан бөгөөд Yoseob маань хэсэг зуур их л сэтгэл санаа нь тогтворгүй, цухалдангуй сууж харагдсан байх бөгөөд түүний учир нь:

Shinhwa хамтлаг болон түүний фен клубын нэр нь ShinhwaChangJo (товчилсон нэр нь SHCJ) гэдгийг мэдэх үү?Тэгвэл тэдний албан ёсны фен-өнгө нь "Улбар шар" юм байна. Hyunseung-ийн фенүүд болох 'Ranchogan'-ууд маань удахгүй болох тоглолтон дээр нэгэн өвөрмөц лоозон барьж очихоор болсон бөгөөд үүнтэй нь холбогдуулан SHCJ нарын дургуйцлийг хүргэсэн нэг зүйл нь тэд ч бас улбар шар өнгийг сонгосон байсан явдал гэнэ. Ингээд тэд тус лоозонг хийж байсан фенүүд рүү /интернетээр/ бараг л дайрч давшилж эхэлсэн гэнэ. 

Тэдний үгэнд нь орохгүй болонгуут нь SHCJ нар өөр арга хэмжээ авахаар шийджээ. Ингээд тэд "Idol Championship" зохион байгуулагдаж байгаа газар очиж, Yoseob-ийг дуудан өөрсдийн хүүхэд шиг аашилж байгаа болчимгүй зүйлээ ярьж, b2uty нарыг эвтэйхэн болиулах талаас нь хэлж ойлгуулаач гэж хэлсэн байна. Үүнтэй нь холбогдуулан хэд хэдэн шалтгаанаар b2uty нар ихэд уурлаж байгаа юм: 

1.  'Ranchogans'-н хийж байгаа зүйлс нь бүгд хувийнх бөгөөд албан ёсных биш юм. Тэд үүнийгээ зөвхөн тэдний тоглолтон дээр л, Hyunseung-ий фенүүд л түүнд зориулан хийсэн зүйл юм. Бусад фен клубууд, тэр тусмаа SHCJ нар ч гэсэн өөрсдөө зарим тохиолдолд бусад фен клубуудын өнгөтэй зүйлсийг ч гэсэн хийдэг шүү дээ. 

2. Тэдний шаардаж байгаа, хийсэн алхамууд нь бүгд хүүхэд шиг, утгагүй. Тэд тухайн лоозон хийж байсан фений хувийн мэдээлэлд халдсан гэх зэргээр b2uty нар луу халдсан бүдүүлэг үйлдэл гаргасан. 

3. SHCJ нар B2ST-ийг Японы эсрэг байдаг гэсэн худал цуурхалыг твиттэрээр тараасан байна. Энэ тэдний Япон фенүүдэд нөлөөлж, тэдэнд дургуй болгож болохуйц хэмжээний маш болчимгүй бөгөөд хатуу үйлдэл юм. 

4. Тэд байх ёстой хэмжээнээс давсан. Фен хооронд үүссэн маргааныг фенүүд хоорондоо л зохицуулах ёстой байдаг. Гэтэл тэд тухайн дуучин/одыг татаж оролцуулсан нь байж болохгүй зүйл юм. Yoseob бол бусад гишүүдийгээ бодвол илүү мэдрэмтгий/эмзэг, аливаа зүйлийг хүндээр хүлээж аваад байдаг тул, фенүүд нь ч гэсэн түүнд энэ тал дээр нь илүү анхаарал тавьдаг. Гэтэл тэд заавал энэ бүх холион бантандаа заавал Yoseob-ийг оролцуулах хэрэг байсан гэж үү? Бичлэгэн дээрээс түүний хицнээн бухимдаж, сэтгэлээр унасан байгааг харж байгаа биз дээ?

Энэхүү бичлэг нь хасалт хийгдсэн бичлэг бөгөөд Yoseob бараг 5 минут орчим яг тэр байдалтайгаа b2uty нараас улбар шар өнгө хэрэглэхгүй байхыг аль болох эелдэгээр гуйж твийт бичих гэж суусан гэнэ



5 comments:

  1. yoo yu be yoooyyyy galzuurahneee

    ReplyDelete
  2. Harin tm bga biz... unen mangar... etssiin etsest ungu huvichilj avna gj haa ch bhgu shd

    ReplyDelete
  3. yag zow shal mangar ymaa

    ReplyDelete
  4. iim t1 ym bn gj hna bsin gantshan ongonoos bolood shdee eooe

    ReplyDelete
  5. hyunseung-g duudna biz yoo malnuud

    ReplyDelete