January 26, 2012

"Law of Love" 2-р хэсэг




2-р хэсэг ^^




~~~~~~~~~~~~~~~-н талаас

Тэнцсэн гэсэн захиа авснаас хойш 2 долоо хоног болж байна. Өнөөдөр бол миний Сөүл рүү нисэх өдөр.

Хэдэн хувцас хунар гээд зарим нэг зүйлсээ янзалж хийхээс гадна хайрт гэр бүлийхэн болон Мишээлтэйгээ авахуулсан хэдэн зургаа ч бас ачаандаа хийлээ. Сөүлд очсон хойноо дэлгүүр хэсэхээ нэгэнт мэдэж байгаа болохоор олон хувцас авч очъё ч гэж бодсонгүй. 

Сүүлийн удаа авсан зүйлсээ шалгалаа. Хувцас, байна, хичээлийн зүйлс, байна, зөөврийн компьютер, зурагнууд, байна, бүгд л бүрэн байгаа юм шиг хэрнээ л яагаад ч юм нэг зүйл дутуу байгаа юм шг санагдаад байх юм. Юу юм болдоо? Өрөөгөө дахин нэг тойруулж хараад юу гэдгийг н; мэдлээ, найздаа захин байж авчруулсан миний ганц хайртай B2ST-ийн маань цомог. Энэ цомог маань хажууд байхгүй л бол би гэдэг хүн ганц ч өдөр тэсэхгүй шүү дээ, наддаа бол тийм л үнэтэй эрдэнэ байгаа юм. 

Харин яг одоо бол би онгоцны буудал дотор гэрийнхэн, мөн хайртай найз Мишээлтэйгээ хамт зогсож байна. Тэднээсээ тусдаа бана гэхээр жоохон гунигтай байгаа ч, 2,3 жил л болох юм чин гайгүй байлгүй дээ, тийм ээ. тэгээд ч өнөөдөр чинь 21-р зуун шүү дээ, хүссэн үедээ холбоо барьж болох юм чинь. 

"~~~~~~~~~-аа, хоол ундаа сайн цагт нь идэж, янз бүрийн болвол шууд л ярьдаг юм шүү, за юу" ээж минь надад байн байн захина, тэгээд бас санааг минь зовоохгүй гэсэндээ нулимсаа тэвчиж байгааг нь харж сууна. Мартахгүй санах болохоо хэлж, ээжийгээ тэвэрлээ.


"Хммм, таныг байхгүүд барьцалдаж авчих ч хүн байхгүй, уйдах байхдаа" дүү маань намайг тэврэнгээ ийнхүү хэллээ. Би ч гэсэн ялгаагүй 2 дүүтэйгээ барьцалдаж, авч, уйлж, инээж байсан мөчүүдээ санах л байхдаа.

"~~~~~~~~~~~~~~-аа, чи минь одоогийнх шигээ л цоглог, эрч хүчтэй байх хэрэгтэй шүү, тэгээд над руу өдөр болгон хоблоо барихаа мартаваа. Би нь чамайг мессенжертээ хүлээж л байх болно. Эсвэл ядаж 1 удаа ч юм уу твийт бичиж байгаарай, за юу" найз минь яаж дутахав, бас л сургаалаа айлдаж байна даа.

Нислэг маань зарлагдаж би ч хаалга руу гаа ойртлоо. Сүүлийн удаа тэд хэдийгэ тэврээд онгоцондоо суулаа. 

Суудалдаа суусан тэр л мөчөөс бүх л зүйлс гайхалтай байх юм шиг, нэг л сайхан мэдрэмж төрж, сүүлийн удаа тэдэнтэйгээ салах ёс хийлээ. 

 ∞∞∞∞∞∞∞

4 цагийн нислэг урт биш ч гэсэн бас л ядарсан шүү.  Буух болсны мэдэгдэсэн хүний дуугаар би гэдэг хүн нойрноосоо сэрлээ. 

АЙх биш ч гэсэн хэдэн ачаагаа аваад онгоцноосоо буулаа. Аав ээж 2 маань зарим зүйлсийг маань шуудангаар явуулчихна гэсэн болохоор өөрт минь хэрэгтэй гар доорхи зүйлсээ л авч яваа нь энэ. Онгоцны буудлаас гарахад минь сайхан гийсэн нар намайг тосож авлаа. 

"Зиа, доо харин СИС /Сөүлийн Их Сургууль/ руу явах хэрэгтэй" өөрөө өөртөө ингэж хэлээд такси барихаар явлаа.

"Ажушши, Сөүл-ийн их сургууль руу явъя" очих газраа хэлчихээд, эргэн тойрноо ажин цонхоор ширтэн загийг өнгөрөөлөө. 

∞∞∞∞∞∞∞∞

Толгой хорогдох газраа олоогүй байсан болохоор СИС дээр ирээд мэдээллийн самбар дээрээс байр хөлслөөлэх нтр гэсэн зар байгаа эсэхийг харлаа. Ном зарна, хичээл заана гээд л олон янзын зар байсны дотроос хайж байсан нэгийгээ оллоо доо. Их сиргуулийн оюутанд хажуу өрөө хөлслүүлнэ, Юүки, утас:.......................... гэсэн байна. Гялс утсыг нь тэмдэглэж авчихаад сургалтн алба руу нь орохоор авлаа.

СИС ч үнэхээр том сургууль байна лээ шүү. Удирдах байрыг нь хайнгаа тэр том сургуулиудын дундуур бараг л бүх л бүтэн хоттой танилцаж байгаа аятай л явсан юм даг. Намрын хичээл ороогүй байгаа болохоор ч тэр үү тийм ч олон хүмүүс харагдахгүй байлаа. 

Солилцооны оюутан хариуцсан хэсэг дээр нь очиж өөрийгөө танилцуулаад, удирдах багш, хичээлийн хуваариа асуулаа. Явж ирсэн ичир байдлаа хэлтэл тэнд сууж байсан нарийн бичиг эгч нэг багшийн өрөө рүү явж ороод нэг залуухан эгчтэй хамт гарч ирлээ. 

"Сайн уу, намайг Ким Со Ра гэдэг, магистрийн ажлыг чинь удирдах багш. Чамайг гэрээний эрх зүйгээр мэргэшиж байгаа гэж сонссон, чамтай хамтарч ажиллах болсон доо баяртай байна" гэж нөгөө нарийн бичигтэй хамт гарч ирсэн гэч өөрийгөө танилцуулдаг юм байна. Би л лав тэр эгчийг их сургуулийн багш гэж харахааргүй л юм байна лээ. Дөнгөж 30 гарч яваа, тэгээд тийм хөөрхөн эгчийг их сургуулийн багш, профессөр гэж хэн санах билээ дээ. 

"Аа, сайн байна уу. Таньтай танилцсандаа баяртай байна. намайг ~~~~~~~~~~~~~~ гэдэг. Таны хэлснээр би гэрээний эрх зүйгээр мэргэшиж байгаа, СИС-ийн тань шиг чадварлаг багшийн удирдлгадан дор суралцах болсондоо баяртай байна. Тусалж дэмжинэ гэдэгт найдаж байна" сандарсан ч гэсэн нэг юм өөрийгөө танилцуулчихаад хичээлийн хуваариа аваад тэр өрөөнөөс гарлаа.

Тэндээс гарчихаад самбар дээрээс авсан зарын дараа ярих хэрэгтэйгээ саналаа. 

"Байна уу? Би Сургуулийн самбар дээр тавигдсан байрны зарын дагуу ярьж байна л даа" утсаа аваад цаана байгаа хүндээ ийнхүү хэллээ. 

"Өө, тийм үү. Тийн, тийн та зөв хүн рүү гээ ярьсан байна. Хэрвээ боломжтой бол таньтай уулзаж ярилцаж болох уу?" 

"Зүгээр ээ, болж байна. Би яг одоо СИС-ийн удирдлагын байрны гадаа явж байна. Хаана уулзвал болох бол?"

"Өө, тийм үү. Би Сургуулийн номын сангийн ойролцоо нэг кафе дотор л байна л даа. Та хаана байдгыг нь мэдэх үү? Удирдлагын байрны ард талд байдаг юм"

"За, ойлголоо. би удалгүй яваад очъё" гэж хэлээд сургуулийн газрын зураг харангаа нөгөө кафег нь хайлаа. 

∞∞∞∞∞∞∞

Би тэр хүнтэй нь очиж уулзсан, нэрийг нь Юүки гэдэг, тэр ч бас надтай адил солилцооны оюутан, гэхдээ японоос ирсэн. уулзсан даруйдаа л бид их дотно болж найзалсан шүү бас хамт амьдарч байгаа. 

Би ч гэр лүүгээ ярьж, Юүкигийн тухай хэлж, оюутны амьдрал маан; хэрхэн өрнөж байгаа талаар тайлангаа тавьлаа. Мишээлд Юүкигийн талаар хэлсэн чинь жоохон хүүхэд шиг өөрийг нь өөр хүнээр солилоо гэж гомдож байгаа дүр үзүүлээд л. 

"Энэ бол дөнгөж эхлэл шүү дээ, ~~~~~~~~~~. Бүх юм сайхан болноо, хамаг чадлаа дайчлаад л үзье" гэж өөртөө хэлээд унтахаар явлаа.

11 comments:

  1. Adminaa ta ymar mundag ym bne uneheer ih goe boljeee

    ReplyDelete
  2. estoi goe boljee ymar hurdan bnaa adminaa bayrlalaaa

    ReplyDelete
  3. denduuu goe denduuu goe

    ReplyDelete
  4. unen laitai latai goe oguulleg bolson bn shdee

    ReplyDelete
  5. b2stiinhaa ymiig martaj blku shuu deee kkk amjilt amjilt amjilt

    ReplyDelete
  6. goe goe goe bs dahin goe oo neeree adminaa goe kkk

    ReplyDelete
  7. aja aja amjilt daraachiinhiig n bas hurdan hiihiig bodoooroi

    ReplyDelete
  8. oo neeree adminaa ta bs daraa n kino orchuulj blku ymuuu ain

    ReplyDelete
  9. Bayarlalaa, humuusee ^^..... Ene uguullegee umnu bichchihsen bsan, odoo zgr l angli dr bichsenee mongol ruu bolgoj bga blhr neeh udaad bhgu oruulaad bh bhaa... ^^... Love Ya All <3

    @aky: kino orchuulna gdg ch bas l tom sonsogdoj bna shu.... yag chadna tegii gj helj chadahgui ch yutai ch sanaad avchihay....

    ReplyDelete
  10. kk zaza ghdee orchuulhiig bodooroi kkk

    ReplyDelete
  11. aan nerree b2stiinhaa tuhai zondoo ih ym hiihiig bodooroi

    ReplyDelete