January 3, 2012

Нэр хүнд, ялалт, аялан тоглолтын талаархи Doojoon-ий сэтгэлийн үгс


Уншсан хүний нулимс мэлтрэх 
Ахлагчийн чин сэтгэлийн ярилцлагаас уншаарай

Дэбют хийснээсээ хойш 2 жилийн дотор алдрын оргилд хүрсэн B2ST маань удахгүй энэ онд багтаан дэлхийн 14 орноор аялан тоглолтоо хийхээр болоод байгаа билээ. Тэдний гаргасан дуу бүр нь фен сонсогчдых нь сэтгэлд улам гүн нэвчиж байгаа бөгөөд анх гарч үеэсээ эхлэн асар хурдтайгаар өсөн дэвжиж байгаа залуус юм. 

Жилийн эцэст хийж бүтээсэн зүйлээ дүгнэж, энэ талаар ярилцахаар Doojoon маань OSEN-ий ярилцлагын ширээний ард суужээ. 

Тэрээр яриагаа " Бид одоо ч гэсэн улам илүү хичээж ажиллах ёстой тэр л үе дээрээ байгаа. Үнэн шүү. Ярилцлага өгж байгаа болохоороо л ингэж хэлж байна гэж битгий бодоорой, үнэндээ бид одоо ч гэсэн " Дахиад нэг ч гэсэн цомог гаргачихсан байсан бол" гэж үргэлж харамсаж явдаг. Албан ёсоор бол бид энэ жил Солонгост таван долоо хоног л идэвхитэй ажилласан. "

Тэдний өсөж яваа нэр хүндийн талаар дурсахад Doojoon үгүй дээ хэмээн гараа сэгсэрч байсан юм. "Үнэндээ гэж хэлэхэд, бид уг нь дэбют маань л тэсрэлт өгч биднийг амжилтанд хүргэнэ гэж боддог байлаа /инээв/. Бид нарыг топ одуудын хэмжээнд хүртэл аваачихгүй ч, тодорхой хэмжээнд хүмүүс биднийг мэддэг болохоор гайгүй нэртэй болох болно гэж боддог байсан. Гэхдээ санаснаар болоогүй л дээ. Бусад уран бүтээлчдийн ачаар л биднийг хүмүүс бага зэрэг гадарлах болсон байх, тэрнээс бусдаар бол бидэнд маш хэцүү байсан. Гишүүд маань сэтгэл санаа, зүрх сэтгэлээ бэлдэж, цагийн ажил хийх үү, энэ замаасаа ухарч өөр ажил хийвэл ямар ажил хийх вэ гэдгээ нухацтайгаар авч хэлэлцэх дээрээ хүртэл хүрж байсан."

Гаднаас нь харахад тэд үргэлж тоглоом наадам хийж, хөгжилдөх дуртай залуус шиг харагддаг ч, тэдний гаргасан уран бүтээлд тэдний хөдөлмөр, хүч, санаа бодол нь бүгд шингэсэн байдаг юм. 

" "Mystery"-ийн үед байхаа, биднийг үзэхээр олон тооны фенүүд маань ирэх болсныг бид анзаарсан. Дахиад л жоохон хичээгээд ажиллачих юм бол бид илүү олон хүнийг өөрсдөдөө татаж чадах юм байна гэж бодох болсон. Маш удаан хугацааны турш бид бодож, маш их санаа зовдог байсан. Бид яг л... юу гэдэг билээ дээ.... яахаас ч буцахгүй болчихсон байсан."

Сөүлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон бие даасан тоглолтынхоо талаар 
" Цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэдэг бидний хувьд үнэмшмээргүй явдал байсан. Өмнө нь бид G-Dragon болон Boyz II Men нарын тоглолтонд оролцож байхдаа хэзээ бид өөрсдөө ингээд тоглолтоо хийх юм болдоо гэж мөрөөддөг байлаа. Гэтэл нэг харсан бид өөрсдөө тэнд тоглолтоо хийхээр болчихсон байсан. Инээдтэй сонсогдож магадгүй л юм, гэхдээ хүмүүс биднийг зүгээр л хоосон агаар хий үлээж зогсдог хэдэн хөвгүүд гэж бодох вий гэдэгт бид нилээд санаа зовж байсан. Бид дэбют хийснээс хойш хоёрхон жил л өнгөрсөн байсан шүү дээ, цаг хугацааны хувьд бол бидний хувьд эртэдсэн алхам байсан юм. Тэгсэн ч аз болж маш олон хүн ирсэн. Тэр тоглолтыг би хэзээ ч мартахгүй байх" хэмээн сэтгэгдлээ хуваалсан юм. 


Үнэндээ B2ST маань хэзээний л аливаа амжилтанд "эрт" хүрдэг чадамгай залуус шүү дээ. Тэдний бие даасан тоглолтоос эхлээд, Оны шилдгийн шагнал, дэлхийг тойрсон аялан тоглолт зэргээс нь харвал тэд мөр зэрэгцэн яваа бусад уран бүтээлчдээсээ хамаагүй хурдацтай дэвшиж байгаа юм. Түүнийгээ дагаад их зан суулгүй харин улам илүү даруу загнаж, буурь сууцгаасан юм. 

" Оны шилдэг гэсэн шагнал авсандаа бид олон хүмүүсээс дүргүйцлийн үгс, сэтгэгдлүүдийг авсан /инээв/  Түүнийгээ ч бид хүлээн зөвшөөрч, дараа жил улам удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж тэр шагналыг илүү өөрсдөдөө итгэлтэйгээр авах болно хэмээн өрсдөдөө амласан. Дэлхийг тойрсон аялан тоглолт хийнэ гэдэг үнэндээ маш том сорилт /даралт/ юм, учир нь Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн хувьд бол бид чинь дөнгөж л хөлд орж яваа нялх хүүхдүүд шүү дээ. Биднээс өмнө дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан ахлах уран бүтээлчдээсээ түрүүлээд нэг алхам хийж байгаадаа санаа зовж байгаа ч, бид энэ бүгдийг амжилттай дуусгахын төлөө чадах бүхнээ хийх болно. Хүмүүсийг ч бас бидний толголтын дараа гаргах Солонгос цомгийг тэсэн ядан хүлээж аваасай гэж хүсэж байна. Бид үүний төлөө л явж байгаа. Үнэндээ бол шагнал гэдэг тийм ч чухал зүйл биш шүү дээ. Юунаас ч илүүтэй, ахмад настнууд маань ч хамтлаг дуучдын талаар ямар нэгэн асуулгад орохдоо бидний нэрийг дурьддаг байх нь бидний чин хүсэл."

Эцэст нь тэрээр гишүүнийн хооронд боссон тэр нандин холбооны талаар ярьсан юм. " Бид үнэхээр сайхан харилцаатай байдаг. Яг одоо байгаа бидний байдал дэбют хийснээс хойшхи хамгийн сайхан уур амьсгалтай байдал болов уу гэж бодож байна. Өнгөрсөн Зул сараар бид нар бүгд хамт сууж байгаад 'Take Off' гэдэг кино үзсэн. Бид нар бүгдээрээ газар хэвтээд уйлцгааж байсан шүү /инээв/"

Энэ ярилцлагыг нь уншаад миний хувьд нулимс минь өөрийн эрхгүй л мэлмэрч байсан юм шүү. Хэдий богинохон хугацаанд амжилтанд хүрсэн гэх боловч, тэр богинохон хугацаанд тэдний туулсан зам тийм ч богино байгаагүй юм. Олон хүнд хэцүү шалгуурыг туулж байж одоогийн энэ амжилтанд хүрсэн тэднийгээ хараад бахархахгүй байхын аргагүй шүү дээ. 

Та нарт ч бас энэ ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна ^^

1 comment:

  1. yoo beast mani denduu goe hamtlag getel zarim humuus big bangiig duuraisan ntr geed getel beast maani heterhii daruu bas hurdan osoj ybaa hamtlag gehed hun bolgon sanal niilne gebch zarim ataarhsan humuus duuraisan ntr gj heleh ymar hereg bn aa

    ReplyDelete