January 27, 2012

"Law of Love" - 3-р хэсэг



3-р хэсэг " СИС-ийн оюутны амьдралын эхлэл ба Анхны учрал"


Өглөө болсныг дуулгах сэрүүлэгний дуугаар нойрноосоо сэрж хичээлийн эхний өдрийнхөө бэлтгэлийг хийлээ. Гар нүүр угаахаас эхлүүлээд өглөө хийх ёстой хэдэн зүйлсээ хийчихээд, өмсөх дуртай хувцасаа өмсөөд өглөөний цайгаа уухаар буулаа. Гал тогооны өрөөнд ортол Юүки аль хэдийн өглөөний цай бэлдчихсэн намайг хүлээгээд сууж байдаг юм байна. 

"Өглөөний мэнд, ~~~~~~-аа. Догдолж байна шүү, тийм ээ, эхний өдөр гэсэн шиг" их догдлонгуй аястай Юүки надад тэгж хэлэв. 

"Чамд бас мэнд. Харин тиймээ, догдолж байна гэж жигтэйхэн" гэж хэлээд би ширээний хажуугийн сандал дээр дуулаа.

"Харин тиймээ. Өө нээрээ тийм, чиний удирдах багш чинь хэн гэсэн билээ?" өөдөөс харсан сандал дээр суунгаа Юүки надаас асуув.

"Профэссор Ким. Багш үнэхээр дэгжин бас чадваркаг, мундаг багш шиг санагдсан шүү, дээрээс залууханыг нь хэлэх үү" амандаа талх чихэнгээ хариуллаа.

"Өө, тийм үү. гэхдээ би дээд талын төгсөлтөөсөө багшийг нилээд хатуу бас зарчимч, тэгээд манай сургуулийн дээрээ бар;даг багш нарын нэг гэж сонссон юм байна. Чамд гайгүй хандана гэж л найдахаас" явахдаа бэлдэнгээ Юүки хэллээ.

"Юу болохыг харж л байя" түүн рүү инээмсэглээд цүнхээ авахаар өрөө рүү гээ явлаа. 

"Би явлаа шүү, ~~~~~~~~~~~-аа. Сургууль дээр тааръя" гүйх нь холгүй л уүки гарч гүйлээ. Удалгүй би ч гэсэн сургуулийн зүг гэлдэрлээ. 

∞∞∞∞    2 долоо хоногийн дараа    ∞∞∞∞∞

"Юүки, би хичээлийн дараа Ким багштай уулзах ёстой. удаж магадгүй болохоор намайг хүлээлгүй явж байгаарай" утсаар ярьж түүнд хэлэхгүй бол хар шөнө намайг хүлээгээд байж байж мэдэх л хүн. 

"Аан, за. Ойрд Ким багштай хамт хийх зүйл их байх байнаа даа. Чамайг хэтэрхий чангалаад байгаа юм биш биз дээ? Оройн хоолоо би хийчих болохоор санаа зовох хэрэггүй ээ. Битгий бүр оройтоорой, за юу" гэж Юүки хэлэв. Заримдаа тэр яг ээж шиг минь л надад санаа тавьл үглэнэ гээч, хэтэрхий сайн найз байгаа биз ккк.

"Оки. Баяртай. Би ингээд тасаллаа шүү" гээд яриагаа өндөрлөлөө. Kim багш миний магистрын ажилд үнэхээр их тусалж байгаа шүү. Заримдаа дэндүү хатуу, зарчимч болчихоороо жоохон аймар ч гэсэн. Гэхдээ үнэндээ бол багш маань маш дотно, эелдэг хүн шүү, заримдаа эгч минь юм шиг санагдаад байдаг юм. Юүки-д хэлэхээр итгэдэггүй л болхоос багш маань надад маш их санаа тавьдаг. Эрх зүйн талаар заахаас гадна, би Солонгос хүн биш болохоор надад заримдаа янз бүрийн зөвлөгөө хүртэл өгдөг юм шүү. 

Ким багш маань махс чадварлаг өмгөөлөгч бөгөөд маш олон хүний хувийн өмгөөлөгчөөр зөвлөгөө өгч ажилладаг. Миний мэргэшиж байгаа салбар гэрээ болохоор багш намайг дуудаж гэрээн дээр ажиллуулж байгаа хэрэг. Энэ нь надад сайн туршлага болохын хэрээр багштайгаа улам дотно болох боломжийг олгодог юм. 

Багштай хамт хэсэг зөвлөлдсөний эцэст гэр лүү гээ явлаа. Юүки хичээлээ хийж байсан болохоор саад болъё ч гэж бодсонгүй чигээрээ өрөө рүү гээ явлаа. Дипломын ажил дээрээ хэсэг сууж байгаад Юүки0-д унтлаа шүү гэж хэлэхээр очтол нөгөөх маань аль хэдийн унтчихсан байдаг байгаа.

∞∞∞∞∞∞∞∞
Их сургуулийн оюутны амьдрал нэг тиймэрхүү янзтай л өнгөрч байх шив дээ. Лекцэнд сууж, хичээлгүй үедээ номын сангар эргэлдэж, Ким багштай хамт ажиллаж, чөлөөт цаг гарвал Юүкитэй хамт өнгөрөөгөөд л. Бид 2 хичээлгүй үедээ гадуур дэлгүүр хэсч заримдаа юм авалгүй гаднаас харж баясаж байгаад өнгөрнө, эсвэл заримдаа хувцас авч, дуртай хамтлагынхаа шинэ цомог гарсан байгаа эсэхийг шалгах гэж Хөгжмийн дэлгүүрүүдээр ч бас орохоо мартахгүй ээ. Юүки ч гэсэн надтай адил Кпоп сонсох дуртай гэхдээ тэрний хайртай хүн нь SJ-н Donghae ^^.

Өнөөдөр Юүки бид 2 хамт номын санд суухаар тохирсон юм. Тэрэнд бас нэг лекц дутуу байсан болхоор би арай жоохон түрүүлж ирсэн. Яагаад ч юм цонхны хажууд суух дуртай юм болохоор цаана харагдсан сул сандал дээр суугаад ном уншиж байтал Юүки нэг л дурамжхан байдалтай ирлээ. 
"Тийм үү, баярлалаа. Энэ удаа бас яах гэж байгаа юм бол доо, хммм?"

" Зүгээр л явад оч оо. Чи мэджил байгаа шд, багш чамд хайртайг, чи чинь номер 1 оюутан нь биз дээ, мартчихаагүй бол"

" За, за, одоо болно доо, цааш нь хэлэх хэрэггүй ^^...." ингээд багшийн өрөө рүү алхаад марш.

Номын сангаас гараад багшын өрөө рүү явж байтал, яг урдаас нэг залуу асар хрдтай гүйж байдаг юм байна. Чихэвчээ зүүчихсэн дуундаа орчихсон явж байсан болохоор, намайг чиглээд гүйж байгааг нь би яаж анзаарахав дээ. Тэгсэн яг хажуугаар гүйгээд өнгөрөхдөө намайг санамсартай үгүй юу намайг цохиход нь хамаг ном дэвтэр маань шалаар нэг тарж орхилоо. Тэр залуу яарж байсан болохоороо тоглойгоо дохисон болоод л цаашаа гүйчихлээ гэж.

Дуугаа сонсонгоо юмнуудаа цуглуулж авж байтал, нэг залуу зарим номыг минь аваад гарт минь бариулж өгөөд инээмсэглэлээ. Талархаснаа илэрхийлээд тоглойгоо дохиод хартал тэр залуу бас нэг найзтайгаа хамт явж байгаа бололтой, бие засах өрөө рүү яваад орчихлоо. 

Ким багштай уулзах ёстой байсан болохоор тэр 2-ыг явсны дараа хурдхан гэгч нь багшийн өрөө рүү гүйлээ. Бодоод байх нь ээ, тэр 2 залуу нэг л танил ч юм шиг, гэхдээ яг тэр гээд зоогоод хэлчих нэр орж ирэхгүй л байлаа. Бодоод бодоод олохгүй болохоор нь тэр 2-ыг нөгөө байрны оюутнууд юм байх гэж бодоод явлаа. 

Багшийн өрөөний ойролцоо иртэл багш нэг хүнтэй юм яриад зогсож байна. 

"~~~~~~~~~~~~~-аа, дараагийн 2 долоо хоног цаг зав чинь ямар байгаа вэ? Надад энд нэг ажил дээр туслах хүн хэрэгтэй байна л даа, чи япон хэл мэддэг, тэгээд ч гэрээн дээр мэргэшиж байгаа болохоор чинь чамаас асууя гээд " нөгөө ярилцаж абисан хүнийг явсны дараа багш надаас асуулаа. 

"Зарим нэг лекц, ганц хоёр цеминарын хичээлийг тооцохгүй бол одоогийн байдлаар төлөвлөсөн ажил байхгүй байгаа"

"Сайн байна, тэгвэл би багш нартай чинь яриад зохицуулчихая. Чи маргааш надтай хамт нэг газар луу хамт явна шүү, мартав аа!"

"За мэдлээ, багшаа" гэж хэлээд багшийн өрөөнөөс гарч номын санд Юүки дээр очлоо. Нэгэнт орой болж байсан болохоор бид 2 тэндээс гарч, залхуу хүрээд байсан болохоор гадуур хооллохоор шийдлээ. 

Гэртээ ирээд маргаашийн ажил, хичээлд бэлдэхээр ном, дэвтрээ гаргаад янзалж байлаа. тэгсэн бүх юмаа гаргаж тавиад тэрийгээ олдоггүй шүү. Миний тэмдэглэлийн дэвтэр. Заримдаа тоглойд орж ирсэн ч юмуу зүгээр л шүлэг бичмээр санагдсан үедээ 4 юмуу 8 мөрт бичиж суудаг дэвтэр маань байдаггүй. хаа нэгэн газар алга болгоод, өөр хүн уншаад сууж байх вий гэхээс санаа минь зовж байлаа. Хэнд ч үзүүлдэггүй дэвтэр юмсан. 

Хичнээн хайсан ч олдохгүй болохоор нь маргаашинхаа хэдэн юмыг бэлдчихээд санаа зовсон хэвээр унтахаар хэвтлээ. 

9 comments:

  1. uneheer goe bolood l bh ymaa ter 2 zordog hun yo seob junhyung 2mine baisan bhaa kke

    ReplyDelete
  2. XRN TIIMEE GOEL BOLOOD BN MINII XRTAI YOSEOB MIN BGAASAI :D

    ReplyDelete
  3. ugui ee junhyung kikwang bhaa kkkkk

    ReplyDelete
  4. kikwang yoseob 2 bhaa kkkkkkkkkkkk

    ReplyDelete
  5. hunseung doojooon 2 jigshig

    ReplyDelete
  6. goe bn kkk yoseob kikwang bhaa bi law tgj bodjiine 2 sahilgagui oolkhon 2 oppa

    ReplyDelete