January 1, 2012

Special Interview with B2ST no.4 - Junhyung


Junhyung-тай хийсэн сонирхолтой ярилцлагаас....
Цуврал ярилцлагын ээлжит дугаараа хүлээн авна уу ^^
Энэ удаад чадварлаг реппэр, дуу зохиогчийхоо ярилцлагыг хүргэж байна. 

Special Interview - Junhyung

А: " 2011 онд Японд олон үйлажиллагаа, өдөрлөгүүд зохиогдсон. Энэ дундаас аль нь таньд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Шалтгааныг нь бас дурьдвал"
Х: " Хэд хэдэн өдөрлөгүүд болж өнгөрсөн ч 5 сард болсон Hi-touch хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн. Бид фенүүдтэйгээ илүү ойрхоноос уулзаж, тэдэнтэй гар барих боломж олдсон бөгөөд хамгийн гайхмаар зүйл нь гэвэл тэнд эрэгтэй фенүүд маань хүртэл ирсэн байна. Түүний диртай гишүүн нь намайг гэж хэлэхэд би бүр их гайхсан. Японд ирснээрээ би эрэгтэй фенүүдтэйгээ уулзах боломжийг олгосон болохоор энд ирсэндээ баяртай байгаа."/инээв/

А: " Японд байх хугацаанд хамгийн сонин, хачирхалтай санагдсан зүйл байгаа юу?"
Х: " Сонин санагдсан зүйл гэвэл, машинд явж байгаад цонхоороо харвал хоолны газар ганцаараа суугаад хоол идэж байгаа хүмүүсийг олныг харж болно. Солонгост гадуур ганцаараа хооллодог хүн гэж байхгүй учраас их сонин байсан."

А: " Та нар олон л газруудаар явж, аялсан байх. Тэр дундаас дахиж очихыг хүссэн газар, идэхийг хүссэн хоолоо нэрлэвэл?"
Х: " Дахиж очихыг хүсэж байгаа газар маань Аояма, Омотэсандо. Харин дахиж идэхийг хүсэж байгаа хоол гэвэл Дон Бүри."

А: " Япон b2uty нарын талаархи сэтгэгдэл? Тэднийг нэг өгүүлбэрээр илэрхийлвэл?"
Х: " Нэг өгүүлбэрт хэлвэл юу болох юм болдоо...../инээв/ Тэд маш боловсон, мөн тэд маш загварлаг хүмүүс шиг санагдсан."

А: " 7-р сард Азийн олон орноор явсан, тэр дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байсан уу?"
Х: " Биднийг Тайванд байх үед, "On Rainy Days" дуу маань явж байхад фенүүд маань "Бид та нарын шүхэр болж өгөх болно" гэсэн үгтэй самбаруудыг өргөж биднийг дэмжиж байсан. Биднийг дэмжихээр фенүүд маань нүгд нэгдэж бидэнд тэдгээр үгсийг дамжуулж байсныг хараад сэтгэл их хөдөлсөн."

А: " Азийн орнуудаар зохцлох бүрдээ тухайн орны хэлийг ч мөн сурсан болов уу гэж бодож байна. Сурахад хамгийн хэцүү нь аль орны хэл байсан бэ? Мөн гадаад хэл хурдан, богино хугацаанд сурахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? "
Х: " Малайз хэл хамгийн хэцүү нь байсан. Хэл сурах арга? Кино эсвэл олон ангит цуврал үзэх нь хэрэгтэй байж болох л юм."

А: " Онгоцонд явж байхдаа юу хийдэг вэ?"
Х: " Дуу сонсох эсвэл унтах..... Нэг тиймэрхүү л."

А: " Зөвхөн Солонгост байхдаа ч биш, та нар хаашаа ч явсан үргэлж хамтдаа байдаг. Үүний давуу тал нь юу вэ?"
Х: " Хэзээд тэр бүгдээс залхахгүй нь ойлгомжтой /инээв/ Хамтдаа л байгаа бол шинэ тоглоом, шинэ санаа үргэлж ундарч байдаг болохоор уйдна л гэж байхгүй."

А: " Нөгөө талаасаа хүндрэлтэй тал байдаг уу? Бүгд хамтдаа амьдрахад асуудалтай тал байдаг бол түүнийгээ хуваалцаач"
Х: " Хэзүү, төвөгтэй гээд байх зүйл байдаггүй. Би өөрөө олон хүмүүс дунд байхад зохицсон зан чанартай юм шиг байгаа юм. Тийм болохоор сэтгэл тавгүйтэх ч гэдэг юм уу тавгүй гээд байх зүйл байдаггүй."

A: " Зөвхөн Junhyung-ны мэддэг хамтлагын нууцаас задлавал"
Х: " Нууц гээд байх зүйл ч бас байхгүй. Бид яг л гэр бүл шиг байдаг учраас бие биенээсээ нуугаад байх зүйл байдаггүй."

А: " Тэгвэл өөрийхөө нууцаас задлавал, жишээ нь сүсэг, дом ч гэдэг юмуу?"
Х: " Намайг. ёстой. уучлаарай. Тийм зүйл ч бас байхгүй юм байна /инээв/ "

А: " Зул сарын баяр хаяанд тулчихжээ, Зул сарын дурсамжаасаа дурьдвал? Энэ жилийн Зул сараар хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?"
Х: " Шөнөжин цасанд дунд алхаж байснаа саначихлаа. Та энэ жилийн хувьд асууж байгаа биз дээ? Гэртээ суугаад " Гэртээ ганцаараа" цувралыг үздэг юм уу гэж бодож байгаа. /инээв/"

А: " 2012 онд тавьсан таны зорилго? Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа талаар?"
Х: " Юу ч болж байсан дараа жил ч гэсэн идэвхитэйгээр үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байгаа."

А: " Эцэст нь Япон фенүүддээ зориулан хэлэхийг хүссэн зүйл байвал..."
Х: " 2011 он дуусахад хэдхэн хоног үлдсэн байна. Энэ үлдсэн хугацаанд 2011 оныг амжилттайгаар үдэх олон сайхан зүйлс болно гэдэгт найдаж байна. Мөн 2012 ондоо эрүүл энх, аз жаргалтай байгаарай"


Хэрвээ ....... байсан бол?

А: " Хэрвээ таньд 7 хоногын амралт байсан бол та юу хийх байсан бэ?"
Х: " Студийн өрөөнд суугаад дуу бичих ажилдаа шамдан ормоор байна. Бусад үед ч гэсэн надад дуун дээрээ ажиллах цаг гардаг ч сул чөлөөтэй цаг бага гардаг учраас анхаарлаа төвлөрүүлж ажиллах цаг байдаггүйд жоохон харамсаж явдаг."

А: " Цаг хугацааны машин байсан бол та ямар үе рүү явах байсан бэ?"
Х: " 10 жилийн дараа. Өөрийгөө ямар болсон байгааг, хэр сайжирсан байгааг мэдэхийг хүсэж байна."

А: " Аль нэг гишүүнийхээ оронд солигдож болно гэвэл хэний оронд байхыг хүсэж байна?"
Х: " Ттим зүйл огт байхгүй ээ. Би одоо байгаа өөртөө дуртай. Өөр гишүүнтэй солигдлоо ч гэсэн би өөртөө атаархах байсан байх. /инээв/"

А: " 7 хоногын турш өөр алдартай хүн эсвэл өөр мэргэжлийн хүнтэй солигдох боломж олдвол, хэнийг/юуг сонгох байсан бэ?"
Х: " Shinsadong Tiger. Түүнд дуу зохиохдоо маш чадварлаг, тэр бол гайхалтай нэгэн хүн."

А: " Хэдхэн сецүнтын дотор дэлхийн хаа нэг газар руу очиж чаддаг байсан бол хаашаа явах байсан бэ?"
Х: " Би Солонгостоо л хамгийн дуртай. Солонгостоо ч гэсэн миний очиж үзээгэй газрууг олон байгаа учраас тэр газруудаар явж үзэх байсан."

А: " Хэрвээ та Японд төрсөн байсан бол юу хийж байх байсан бол?"
Х: " Ая/дуу зохиогч эсвэл дуучин?"

А: " 100 сая вонтой байсан бол юу хийх байсан бэ?"
Х: " Магадгүй хамгийн түрүүнд машин авах байсан байх"

А: " Хэрвээ эмэгтэй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?"
Х: " Эмэгтэй цагдаа. Цөөн тооны эмэгтэй хүмүүс хийдэг тийм мэргэжилээр ажиллах ямар байхыг мэдмээр байна."

А: " Жүжигчин байсан бол ямар төрөлд хүчээ сорих байсан бэ?"
Х: " Аймшгийн кино. Би түгшүүртэй, айдас хүйдэстэй орчинд дуртай, тэгээд тэр чинь аймшгийн киноны гол цөм шүү дээ."

А: " 10 жилийн өмнө очиж боломжийг олговол, юуг илүү анхаарах байсан бэ?"
Х: " и хөжгмийн хичээл дээрээ хичээж байгаад ч хамаагүй бага унтах байсан. Хөгжимтэй холбоотой онол, хичээлийг сонсож сурсан бол одоо ингээж дуу зохиохдоо асуудалд орохгүй л байх байсан юм."

1 comment:

  1. teneg hog be aidastai orchind bhdaa yadiin kke gehdee l hoorhon

    ReplyDelete