January 8, 2012

Special Interview with B2ST no.6 - Doojoon


Special Interview-ийн сүүлийн дугаар буюу 
Doojoon-тэй хийсэн ярицлага ^^
Special Interview - Doojoon

А: " 2011 онд Японд олон үйлажиллагаа, өдөрлөгүүд зохиогдсон. Энэ дундаас аль нь таньд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Шалтгааныг нь бас дурьдвал"
Х: " Фенүүдтэйгээ хамт мартагдахааргүй дурсамж үлдээсэн мөчүүд зөндөө олон байсан. хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь Токио болон Осака-д болсон цомгийн өдөрлөг байсан. "Амлалтын өдөрлөг" гэсэн нэрийн дор фенүүдийнхээ бугуй болон хуруунд нь бугуйвч зүүж өгсөн нь хамгийн тод дурсамжыг үлдээсэн. Уг нь бол бид нар анхандаа бугуйвчнуудаа фенүүдийнхээ бугуйнд зүүлгэж өгөх ёстой байсан ч нэгэнт амлалт гэдэг нэртэй явагдаж байсан болохоор хуруунд нь зүүлгэх санааг би бодож олсон юм. Тэгсэн яг өмнөх өдөр нь би хөлөө гэмтээгээд, фенүүд маань ч их санаа нь зовсон байсан... гэхдээ чин сэтгэлээ шингээн тэр бугуйвчнуудыг зүүлгэж өгч байсан болохоор би одоо ч гэсэн санаж байна."

А: " Японд байх хугацаанд хамгийн сонин, хачирхалтай санагдсан зүйл байгаа юу?"
Х: " Юу байсан билээ~ Гайхширмаар, сонин содон үйл явдал гээд байх юм байгаагүй ч метрөн маш олон чиглэл шугам байгааг хараад би маш их гайхсан. /инээв/ Бид нарт маш хэцүү байсан шүү /инээв/"

А: " Та нар олон л газруудаар явж, аялсан байх. Тэр дундаас дахиж очихыг хүссэн газар, идэхийг хүссэн хоолоо нэрлэвэл?"
Х: " Би Аояама Доури-д дахиж очмоор байна. 7 сард болсон фен уулзалтанд явах үед, чөлөөтэй байсан нэг шөнө би бусадтайгаа хамт гадуур гарсан юм. Маш хөгжилтэй байсан. Дахиж идэхийг хүссэн зүйл.... Сашими....хэзээ ч хамаагүй идэж чадах ч гэсэн 
/инээв/ Бүх л Япон хоолнууд амттай болохоор аль байсан гоё."

А: " Япон b2uty нарын талаархи сэтгэгдэл? Тэднийг нэг өгүүлбэрээр илэрхийлвэл?"
Х: " Япон фенүүд маань яг л манай Солонгос фенүүд шиг бид нарыг дэмжиж байсанд гайхсан шүү. Алга ташилт, орилох гээд л Солонгос фенүүдтэй маань адилхан байсан нь гоё байсан."

: " 7-р сард Азийн олон орноор явсан, тэр дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байсан уу?"
Х: " Тайланд-д очих үед, бид зочид буудлынхаа усан сан руу тоглохоор очсон. ОЙрд тэгж тоглоогүй болоод ч тэр үү, маш зугаатай байсан."

А: " Азийн орнуудаар зохцлох бүрдээ тухайн орны хэлийг ч мөн сурсан болов уу гэж бодож байна. Сурахад хамгийн хэцүү нь аль орны хэл байсан бэ? Мөн гадаад хэл хурдан, богино хугацаанд сурахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? "
Х: " Малайз хэл хамгийн хэцүү нь байсан. Хэл хурдан сурах арга? Би л харин та нараас сурмаар байна шүү /инээв/"

А: " Онгоцонд явж байхдаа юу хийдэг вэ?"
Х: " Аль болох эрч хүчтэй сэргэг байхын тулд амарж, эсвэл унтацгаадаг даа."

А: " Зөвхөн Солонгост байхдаа ч биш, та нар хаашаа ч явсан үргэлж хамтдаа байдаг. Үүний давуу тал нь юу вэ?"
Х: " Бид дандаа хамт байдаг аа? Бид хамтдаа бэлтгэл хийж, хамтдаа амьдарч, заримдаа хамтдаа зугаацаж, хамтдаа гадуур гарцгаадаг, 
тийм болохоор маш хөгжилтэй зугаатай байдаг."

А: " Нөгөө талаасаа хүндрэлтэй тал байдаг уу? Бүгд хамтдаа амьдрахад асуудалтай тал байдаг бол түүнийгээ хуваалцаач"
Х: " Асууал? /инээв/ Юу байж болох вэ~ Жишээлбэл, Бид нар бүгдээрээ тоглож, хөгжилтэй байж, уур амьсгал ид дээд цэгтээ хүрсэн байх үед гэнэт хэн нэгэн нь " Миний нойр хүрээд байна, түрүүлээд унтлаа" гэж хэлээд ор луу га явчих юм бол тэгээд бүх юм нурчихдаг. /инээв/ Тийм хүмүүст " Дуустал нь л хамтдаа хийцгээе л дээ!" гэж хэлмээр санагддаг шүү /инээв/"

A: " Зөвхөн Doojoon-ны мэддэг хамтлагын нууцаас задлавал"
Х: " Онцгой гойд зүйл байхгүй дээ /инээв/"

А: " Тэгвэл өөрийхөө нууцаас задлавал, жишээ нь сүсэг, дом ч гэдэг юмуу?"
Х: " Тухайн өдөр эхлэхэд л жижигхэн ч гэсэн алдаа, болохгүй зүйл гарчих л юм бол би тэр өдөржин юу ч хийж чадахаа байчихдаг."

А: " Зул сарын баяр хаяанд тулчихжээ, Зул сарын дурсамжаасаа дурьдвал? Энэ жилийн Зул сараар хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?"
Х: " Өнөөдрийг хүртэл тийм зүйл тохиолдож байгаагүй юм байна. Тийм ч болохоор би энэ жил бусадтайгаа хамт Зул сарыг хамтдаа тэмдэглэхийг хүсэж байгаа."

А: " 2012 онд тавьсан таны зорилго? Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа талаар?"
Х: " B2ST маань дэлхийг тойрсон аялан тоглолт хийж орон орноор аялаасай гэж хүсэж байна. Бид нарыг дэмждэг орон орны фенүүдтэйгээ уулзах боломжтой болно шүү дээ."

А: " Эцэст нь Япон фенүүддээ зориулан хэлэхийг хүссэн зүйл байвал..."
Х: " Миний бодлоор эрүүл энх байна гэдэг хамгийн чухал зүйл. Тийм учраас Япон b2uty нар маань ч гэсэн үргэлж эрүүл байх ёстой шүү! Мөн бид нарыг цаашдаа ч гэсэн дэмжиж байгаарай. Та нарыгаа баярлуулж байхын тулд бид ч бас хамаг чадлаараа хичээж ажиллах болно оо."

Хэрвээ ....... байсан бол?

А: " Хэрвээ таньд 7 хоногын амралт байсан бол та юу хийх байсан бэ?"
Х: " Би Грект байдаг Санторини арал руу явах байсан. яг ; шидэт үлгэр дээр гардах шиг барилгуудтай, мөн нэг талд нь цагаан ногоон өнгө хосолсон сэтгэл сэргээм газар байдаг болохоор, боломж олдвол тэр газар руу явж үзмээр байна."

А: " Цаг хугацааны машин байсан бол та ямар үе рүү явах байсан бэ?"
Х: " Ахлах сургуулийхаа 2-р ангид байх үе рүү гээ явах байсан. Сургуульд явдаг байх үед ер нь хичээлдээ явахад үргэлж бэлэн байдаг, сургууль руу гаа явдаг хүн бараг л байдаггүй шүү дээ. Гэхдээ, одоо бодоод байхад, сургуульд байсан үе рүү гээ буцаад явмаар олон сайхан дурсамж, үйл явдлуудаа санаж байна."

А: " Аль нэг гишүүнийхээ оронд солигдож болно гэвэл хэний оронд байхыг хүсэж байна?"
Х: " Dongwoon. Эрэгтэй хүний нүдээр харсан ч тэр маш царайлаг. Ганчан удаа ч байсан хамаагүй би түүн шиг царайтай болохыг хүсэх байсан."

А: " 7 хоногын турш өөр алдартай хүн эсвэл өөр мэргэжлийн хүнтэй солигдох боломж олдвол, хэнийг/юуг сонгох байсан бэ?"
Х: " Хөлбөмбөгчин. Мэргэжлийн тоглолгч шиг талбай дээгүүр гүйх байсан."

А: " Хэдхэн секүнтын дотор дэлхийн хаа нэг газар руу очиж чаддаг байсан бол хаашаа явах байсан бэ?"
Х: " Грек. Санторини арал руу явна."

А: " Хэрвээ та Японд төрсөн байсан бол юу хийж байх байсан бол?"
Х: " Хичээлдээ явдаг жирийн нэгэн оюутан л байх байсан байх даа."

А: " Хэрвээ эмэгтэй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?"
Х: " Юун түрүүнд, оюутан?"

А: " Жүжигчин байсан бол ямар төрөлд хүчээ сорих байсан бэ?"
Х: " Аймшгийн кино. Гэмт хэрэгтний араас мөрдөж байгаа 
мөрдөгчийн дүрд тоглож үзэх байсан."

А: " 10 жилийн өмнө очиж боломжийг олговол, юуг илүү анхаарах байсан бэ?"
Х: " Би одоо ч гэсэн оюутан байгаа болохоор 10 жилийн өмнө очсон 10н жилийн сурагч хэвээрээ л байх байсан. Тийм болохоор илүү сайн сурж, сурагч хүний үүргийг сайтар белүүлэх байсан байх."

No comments:

Post a Comment