January 27, 2012

Kpop фенүүд - Сэтгэл зүйчийн нүдээр


Сэтгэл судлаач нар Кпоп сонсогчдийг хэрхэн тайлбарлах бол???

B2ST-тэй маань холбогдолгүй ч гэсэн сонирхолтой юм болов уу гээд ийм нэгэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Сэтгэл судлаач Кпоп фенүүдийн талаар юу гэж хэлэх бол?

Сэтгэл судлаач хэлж байна: " Солонгосын одуудын араас гүйдэг тэр хүүхдүүдийг дорд үзэж, басамжлах хэрэггүй. Тэдний зүрх сэтгэл нь хэн хүнийхээс илүү цэвэр ариун байдаг бөгөөд тэд маш зоригтойгоор хайрлаж, хэл болон соёлын ялгаа зэрэг хэцүү зүйлсийг даван байж өөрсдийн дуртай зүйл рүү гээ тэмүүлж буй хүмүүс юм. 

Тэд нэг талаараа энх тайванг бэлэгдэж байдаг. Учир нь тэд хэнийг ч арьс өнгөөр ялгаварлалгүй өөр орны хүмүүс ч байсан адил сонирхолтой хүмүүстэйгээ найзалж дотносдог. Тэд хэнээс ч илүү халуун дулаан, дотно хүмүүс юм. Тэд тийм ч амархан хайртай нэгнээсээ урвахгүй, тэд маш тогтвортой бөгөөд мөн тийм ч амархан бууж өгдөггүй.

Тэдний дотоод сэтгэлийг харвал тэд хэнээс ч илүү хүчирхэг, учир нь тэд Солонгос одуудыг хайрлаж эхэлсэн тэр л үеэсээ амьдралдаа үзээгүй тэр л бартаа, саадтай тулгардаг.

Тэд маш мэдрэмтгий, нэг л үйл явдлаас болоод урт хугацааны трш уйлж сууж мэднэ. Тэдний ой тогтоолт маш сайн, солонгос хэл мэдэхгүй хэрнээ тэр бүх дууны үгнүүдийг цээжилж чадсан байдаг. Мөн тэдний багаар ажиллах, удирдах чадвар маш сайн. Тэдний олонхи нь маш өөдрөг хүүхдүүд байдаг бөгөөд, бүх зүйлээ дотроо хадгалаад байдаг хүмүүсээс өөр. Тэдний зорилгодоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл нь маш хүчтэй, тэд дуртай одтойгоо холбоотой зүйлсийг авахаар шийдсэн л бол түүндээ хүрэх бүх л арга замыг хайдаг. 

Цөөн үгэнд багтааж хэлвэл, тэд бол бусдаас өөр, тэдний бодол санааг ойлгох тийм ч хялбар биш. Ерөнхийдөө бол зөвхөн тэдэнтэй адил сонирхолтой хүн л тэдний ертөнцөд нэвтэрч чадна." 

Үнэн биш гэж үү ^^

8 comments: