January 8, 2012

Special Interview with B2ST no.5 - Hyunseung


Ойрд мэдээ хийгээгүйд уучлаарай ^^
Ингээд цуврал ярилцлагынхаа ээлжит дугаарыг хүлээн авна уу
Special Interview - Hyunseung

А: " 2011 онд Японд олон үйлажиллагаа, өдөрлөгүүд зохиогдсон. Энэ дундаас аль нь таньд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Шалтгааныг нь бас дурьдвал"
Х: " 7 сард болсон фен-уулзалт хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдээсэн. Нэг өдөр 2 ч фен-уулзалттай байсан болохоор маш их ядарч байсан ч фенүүд маань биднийг чин сэтгэлээсээ дэмжиж, түүгэр ч барахгүй бидний дууг Солонгос хэл дээр дуулж өгсөн. Түүнийг хараад сэтгэл минь хөдөлж, тэднээс маш их урам зоригийг авсан. Тийм ч учраас тоглолтоо цааш нь үргэлжлүүлэх эрч хүчтэй болсон."

А: " Японд байх хугацаанд хамгийн сонин, хачирхалтай санагдсан зүйл байгаа юу?"
Х: " Хачин жигтэй гээд байх зүйл тохиолдоогүй ч гудамжинд маш олон тооны автомат машин байгааг хараад маш их гайхсан. Хаа явсан газарт маань л тааралдаж байсан болохоор сонин санагдаж байлаа. Солонгост байх нь байдаг ч тийм олон байдаггүй юм л даа."

А: " Та нар олон л газруудаар явж, аялсан байх. Тэр дундаас дахиж очихыг хүссэн газар, идэхийг хүссэн хоолоо нэрлэвэл?"
Х: " Би Токиод байсаг Аояама Доури-д дахиж очмоор байна. Идэхийг хүсэж байгаа зүйл гэвэл мөхөөлдөс."

А: " Япон b2uty нарын талаархи сэтгэгдэл? Тэднийг нэг өгүүлбэрээр илэрхийлвэл?"
Х: " Яаж хэлмээр юм дээ... Зөвхөн апонд ч биш бүх л орны фенүүд маань бидниг чин сэтгэлээсээ дэмждэг, гэхдээ апон фенүүдийн маань хувьд гэвэл илүү төлөв даруу, дулаахан, дотно санагдсан."

А: " 7-р сард Азийн олон орноор явсан, тэр дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байсан уу?"
Х: " Махс олон удаад онгоцоор ниссэн маань юм болов уу? /инээв/ Бид богино хугацаанд тэгж олон удаа нисэж байгаагүй болохоор л тэгж санагдаж байгаа байх л даа."

А: " Азийн орнуудаар зохцлох бүрдээ тухайн орны хэлийг ч мөн сурсан болов уу гэж бодож байна. Сурахад хамгийн хэцүү нь аль орны хэл байсан бэ? Мөн гадаад хэл хурдан, богино хугацаанд сурахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? "
Х: " Тайванд очсон үед тэндхийн хэл нь хамгийн хэцүү нь байсан. жирийн танилцуулгаа хэлэхд ч хүртэл хэцүү байсан..../инээв/ Хурдан хугацаанд гадаад хэл сурж болох арга гэж байдаггүй байх аа. Бага багаар л сурахаас өөр зам байхгүй байх."

А: " Онгоцонд явж байхдаа юу хийдэг вэ?"
Х: " Дадаадын уран гүтээлчдин тоглолтын бичлэг үзэх юмуу 
хөгжим сонсоод л явдаг даа./"

А: " Зөвхөн Солонгост байхдаа ч биш, та нар хаашаа ч явсан үргэлж хамтдаа байдаг. Үүний давуу тал нь юу вэ?"
Х: " Хэзээ ч ганцаараа үлддэггүй болхоор ганцаардана гэж байхгүй дээ. 6 гишүүд маань хэзээд л чанга чангаар юум ярицгаагаад сууж байдаг болохоор ганцаардана гэж лав хэзээ ч байхгүй."

А: " Нөгөө талаасаа хүндрэлтэй тал байдаг уу? Бүгд хамтдаа амьдрахад асуудалтай тал байдаг бол түүнийгээ хуваалцаач"
Х: " Заримдаа ч хэцүү байх үе байдаг юм шүү. Жишээ нь, хэрвээ хамтлагаараа оролцох ямар нэг үйл ажиллагаатай байх үед өөрийхөө хувийн үйл ажиллагаагаа зогсоохгүй байхаас өөр аргагүй болдог. Ямар хувийн үйл ажиллагаа вэ гэж үү? Дэлгүүр хэсэх гэх мэт. /инээв/"

A: " Зөвхөн Hyunseung-ны мэддэг хамтлагын нууцаас задлавал"
Х: " Миний л мэдэх зүйл? Байхгүй ээ~ /инээв/"

А: " Тэгвэл өөрийхөө нууцаас задлавал, жишээ нь сүсэг, дом ч гэдэг юмуу?"
Х: " Жишээ нь зураг авалт гэх юм бол, миний үс, хувцас байх ёстой байдалдаа хүрээгүй байх юм бол би ямар ч эрч хүчгүй болчихдог гэх мэт үү? Тийм үед бүхэл өдөржин миний сэтгэл санаа муу байдаг /инээв/"

А: " Зул сарын баяр хаяанд тулчихжээ, Зул сарын дурсамжаасаа дурьдвал? Энэ жилийн Зул сараар хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?"
Х:" Зул сар удахгүй болох нь ээ... Сүүлийн хэдэн жилийн турш, Зул сараар дуулны эсвэл бүжгийн бэлтгэлтэй байдаг байсан болохоор бэлтгэлээс өөр дурсамж гээд байх юм байхгүй юм байна. Гэхдээ, хэрвээ энэ жил Зул сарыг жинхэнэ утгаар нь тэмдэглэх боломж гарвал, Америкт яаж тэмдэглэдэг үү яг тийм баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж үзмээр байна."

А: " 2012 онд тавьсан таны зорилго? Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа талаар?"
Х: " Олон оронд очиж олон тайзан дээр тоглолтоо хийж үзэхийг хүсэж байна."

А: " Эцэст нь Япон фенүүддээ зориулан хэлэхийг хүссэн зүйл байвал..."
Х: " Хэлэхийг хүссэн онцгой зүйл байхгүй ээ. Чи! Надад гүн гэгч нь дурлачихаж, тийм үү? /галзуу гэгч нь инээв/"

Хэрвээ ....... байсан бол?

А: " Хэрвээ таньд 7 хоногын амралт байсан бол та юу хийх байсан бэ?"
Х: " Би Еврөпөөр аялмаар байна. Өмнө нь бид зураг авалтанд орохоор испани явсан. Тэр үед тийм амар тайван орчинд байх сайхан байсан. Ажил хэргийн зорилгоор биш аялахаар явмаар байна."

А: " Цаг хугацааны машин байсан бол та ямар үе рүү явах байсан бэ?"
Х: " Дунд сургуульд байсан үе рүү гээ. Хэрвээ үнэхээр тийм боломжтой байсан бол, би илүү эртнээс дуучин болохоор бэлтгэл сургуулилтаа
 хийж эхлэх боломжтой болно шүү дээ."

А: " Аль нэг гишүүнийхээ оронд солигдож болно гэвэл хэний оронд байхыг хүсэж байна?"
Х: " Doojoon. Тэр эршүүд тэгээд ч бас эерэг/зөв дүрийг хадгалдаг нэгэн шүү дээ."

А: " 7 хоногын турш өөр алдартай хүн эсвэл өөр мэргэжлийн хүнтэй солигдох боломж олдвол, хэнийг/юуг сонгох байсан бэ?"
Х: " Michael Jackson. Хөгжмийн ертөнцөд домог болсон 
хүн байх ямар байдгыг үзмээр байна."

А: " Хэдхэн секүнтын дотор дэлхийн хаа нэг газар руу очиж чаддаг байсан бол хаашаа явах байсан бэ?"
Х: " Лондон. Тэнд оччихоод тэндээсээ Еврөпөөр нэг явах байсан."

А: " Хэрвээ та Японд төрсөн байсан бол юу хийж байх байсан бол?"
Х: " Дуулж бүжиглэх дуртай нэгэн, магадгүй дуучин л болох байсан болов уу."

А: " 100 сая вонтой байсан бол юу хийх байсан бэ?"
Х: " Би загварт маш их сонирхолтой, тийм болохоор би уул овоо шиг их хувцас, цүнх, гутал, бусад чимэглэл гэх мэтийг авах байсан байх. Бидний мэргэжил маань өөрөө олны нүдэн дээр ил байдаг мэргэжил учраас би авсан зүйлээ хэрэглэх байсан."

А: " Хэрвээ эмэгтэй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?"
Х: " Жирийн нэгэн оюутан."

А: " Жүжигчин байсан бол ямар төрөлд хүчээ сорих байсан бэ?"
Х: " Аймшгийн кино. Миний дуртай киноны төрөл л дөө."

А: " 10 жилийн өмнө очиж боломжийг олговол, юуг илүү анхаарах байсан бэ?"
Х: " Бүжиглэхийг дахиж эхнээс нь сурах байсан. Хэрвээ тэгж болдог байсан бол одоо 23 настай байгаа би гэдэг хүн илүү сайн бүжиглэж чаддаг болох байсан даа. "

1 comment: