KBS Music Festival үнэхээр гайхалтай болж өнгөрсөн шүү ^^
Анх энэ удаагийн арга хэмжээнд нь Cube-хны нэр харагдахгүй байсанд битүүхэндээ их л гайхаж байтал өнөөдөр баттай жагсаалт дээр нь байхад нь маш их баярласан шүү....
Цаг минут тоолон хүлээж байгаад үзсэн, тэгж үзсэн дээ маш их баярлаж байна.
За ингээд энэ оройны B2ST-ийг эхнээс нь дуустал .....
B2ST Intro....
Тугаа мандуулсаар зааланд орж ирлээ ^^
B2ST - Fiction
Бүжгийн үзүүлвэртэй хосолсон бас нэгэн гайхамшигтай тоглолт...
Immortal Song Special гэсэн нэгэн хэсэг тоглолт болсон бөгөөд үүнд манаь хэд ч оролцож дуулсан юм. Junhyung маань хүртэл дуулсан юм шүү... Заавал үзээрэй ^^
KBS Music Festival нь нийт үззэгч болон фенүүдээс орон даяар мэссеж санал хураан тухайн жилийн олны таашаалд нийцсэн шилдэг дууг шалгаруулда билээ.
Санал хураалтын эхний хагасын байдлаар манай хэд 1-р байранд явж байсан бөгөөд эцсээ хүртэл тэр байраа хадгалж үлдээсэй гэж дотроо залбирч суулаа.
Хамгийн сүүлийн хамтлаг тоглолтоо дуусгасны дараагаар ялагчийг тодруулах цаг болж, тэсэн ядан хүлээсэн мөч ирлээ.....
Ялагч нь.......
B2ST
Энэ үгийг сонсоод л баярласандаа гараад гүймээр болж,
дороо хэд ч үсэрч дэвхэцсэн бүү мэд ^^
Энэхүү шагнал нь тухайн жилийн туршид гарсан бүх хит дуунуудаас шалгарсан дуунд өгдөг шагнал учраас маш том шагналд тооцогдох болов уу. Манай хэд ч шагналаа авсандаа баярлаж, шоконд орсон харагдаж байгаа биз.
Тэдний твиттэртээ бичсэн талархалын үгс:
@B2stGK :Үнэхээр галзуурахнээ... Бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа..... Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна... Хайртай шүү үржих нь 23334959564616298664434686834646
@doublev89 :Олны таашаалд нийцсэн дуу шагналыг өгсөн b2uty нартаа мааш их баярлалаа. Цаашдаа улам илүү сайн тоглолт сайхан дууг сонсгох болноо Шинэ жилийн мэнд !!!^^
@Joker891219 :Аа... Үнэхээр одоо ч гэсэн Дүн дүн дүн.... b2uty, маш их баярлалаа... та нартаа маш их талархаж байна... Маш их баярлаа гэж байна шүү....
@helloimys :Аа... b2uty нарыхаа ачаар үргэлж аз жаргалтай байх юмдаа... Баярлалаа... Айгүү... ㅜㅜ Улам хичээх болноо!!!! Дараагийн бэлтгэл рүү гээ сэтгэл тайван явъяа!!!!! b2uty,хайртай шүү♥
@beastdw :Галзуурч байх шиг байнаа одоо болтол тайвширч чадахгүй л байна. Маш их баярлалаа, нээрээ шүү... Заавал ч үгүй хариуг чинь баринаа, Хайртай шүү B2uty !!!!!!!!!!!!!!!!!!!!!♥
Мөн Kikwang-даа MBC Drama Awards-аас Шилдэг Шинэ Залуу жүжигчний шагнал авсанд нь томоос том баяр хүргэе ^^
Өнөөдөр манай хэдийн хувьд болооб бид бид нарын хувьд үнэхээр аз жаргалтай өдөр байлаа ^^
shagnaliig bol tuujee
ReplyDelete@seri: Tiim shuu... 2011 on manai hediin huvid ololt amjiltaar duuren jil bailaa gej ^^.... 2012 ond ulam iluu bh bolnoo ^^
ReplyDelete