Dongwoon-ий талаархи бүхий л мэдээллүүдийг хамтдаа сонирхоё ^^
Тэрээр 1991 оны 6 сарын 6-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. (4minute-ийн Hyuna-тай нэг өдөр ^^). Түүний аав Sol Il Rak нь Чёнжү-ийн Их Сургуульд багшилдаг бөгөөд тэрээр нэг ахтай, ах нь 1987 оных юм байна.
Тэрээр өмнө нь Филлипини улсын Лагуна-ын Санта Роса-д сургуульд сурж байсан талаараа нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан бөгөөд өмнө нь 2 жил JҮP Ent-ийн суралцагч байсан билээ.
Мөн тэрээр хамтлагыхаа хамгийн бага нь бөгөөд бусдаасаа илүү Өрнөд маягын төрхтэй гэдгээрээ бусдаасаа ялгарч харагддаг бөгөөд Англи болон Хятад хэлтэй ба цахилгаан лимбэ тоглож чаддаг юм байна.
Ханяанг-ийн 10 жилийн сургуулийг төгсөөд одоогийн байдлаар Конгүк-ийн Их Сургуульд кино болон зургийн мэргэжлээр сурж байгаа юм.
Түүний талаархи баримтуудаас:
- Түүнийг B2ST -д орох үед бусад 5 нь аль хэдийн нэг баг болчихсон байсан бөгөөд тэрээр хамгийн сүүлийн гишүүн болон орсон.
- Түүнийг Thailand төрхтэй болохоор нь 2PM-ийн Nichkhun ч түүнээс илүү Солонгос хүн шиг харагддаг гэж фенүүд нь ёжилдог.
- Өөртэй нь тохирохуйц зан араншинтай, урт үстэй охидуудад дуртай (урт, буржгар үстэй охидод дуртай гэж хэлдэг одуудыд ойдгүймаа хэн ч буржийлгаал, ургуулчиж чадийшд тэ ^^)
- Эмэгтэй одуудаас BEG-ийн Narsha-д хамгийн дуртай. Магадгүй Narsha-ийн гарын үсэгтэй CD нь түүний хамгийн нандин зүйлсийн ч нэг байж мэднэ ^^
- 91 онд төрсөн бусад одуудтайгаа дотно байдаг бөгөөд тэдэн дундаас Mir, Key-тэй илүү дотно байдаг.
- Түүний төгсөлтийн өдөр гишүүд нь бүгд түүнийг дэмжин хамтдаа байсан бөгөөд маргааш нь ажилтай байсан ч бүгд өглөөний 6 цаг хүртэл хамт байж нулимсаа арчин түүнд гэсэн хайр халамжаа харуулж байжээ./Үнэхээр гоё гэр бүл ^^/
- Тэрээр нохой тэжээдэг бөгөөд нэрийг нь HeulHeul гэдэг.
- 10н жилдээ байхдаа ангийхнийгаа үргэлж хөгжөөж зугаатай байлгадаг байжээ.
- Түүнийг хамтлагт орсноор хамтлагын уур амьсгал илүү гэрэл гэгээтэй, хөгжилтэй болсон гэцгээдэг.
- Тэрээр фенүүдээсээ ирсэн захидлыг унших их дуртай бөгөөд, ирсэн захидлуудыг гишүүд бүрт ирсэнээр нь тус тусад нь ялган тарааж өгч нэг ёсондоо шуудан зөөгчийн ажил гүйцэтгэдэг.
- Ном унших маш их дуртай бөгөөд ялангуяа шинжлэх ухаан, янз бүрийн туршилт зэргийн талаар номонд дуртай гэнэ.Дуртай зохиолч нь Bernard Werber.
- The Bodyshop-ийн White Musk гэдэг үнэртэй усанд дуртай бөгөөд энэ ус түүний гоё дурсамжуудыг эргүүлэн санагдуулдаг гэсэн бөгөөд ая зохиогч нь түүнд өгөхөд маш их баярлан гараасаа салгалгүй бариад л яваад байсан гэнэ.
- "Одоохондоо хэнд ч үзүүлээгүй байгаа боловч бүүдгэр гэрэлд төгөлдөр хууран дээр уянгын дуу тоглохыг хүсдэг" гэнэ. Төгөлдөр хуураар ганцаараа байхдаа хичээллэх дуртай.
- Түүний даган дуурайж хүндэлж явдаг баатар нь түүний аав ба Нохой-зээх гэнэ. (Wolverine- Xmen дээр гардаг)
- Hyunseung түүнийг анх хараад итгэж болох хүн гэж бодсон гэдэг.
- We Got Married болон Invincible Youth нэвтрүүлэгт орж үзэхийг хүсдэг.
- Төгөлдөр хуураас гадна хийл ч мөн тоглож чаддаг.
- Дэбют хийсэн эхний үед гишүүд нь түүнийг хамтлагаасаа хамгийн сонин хачирхалтай нэгэн гэж боддог байжээ.
- Сургуулийн форм өмссөн үедээ өөртөө итгэх итгэл нь ихэсдэг.
- Одоо ч гэсэн ээжийхээ өгсөн Guess фирмийн жижигхэн түрийвчийг хэрэглэдэг.
- Тэрээр идэх их дуртай бөгөөд дуртай хоол нь перцтэй хавч ба суши.
- Юу ч хийлгүй зүгээр суух дургүй бөгөөд заавал нэг юм хийж оролдож суудаг нь заримдаа бусдых нь дургүйг хүргэдэг.
- Хайр сэтгэлээс илүү нөхөрлөлийг эрхэмлэдэг.
- Камераар гарах боломжийг нь багасгаж байна хэмээн Junhyung нэг удаа түүнийг буруутгаж байсан.
- Хамтлаг дотроосоо хамгийн удаан бие биенээ таньдаг байсан нь Kikwang, Dongwoon хоёр.
- Junhyung анх түүнийг хамтлагын хамгийн бага нь гэдгийг мэдээж их гайхсан бөгөөд өөрөөс нь хөгшин гэж боддог байжээ.
- One Piece-ийн Chopper-ийн үнэнч фен
- Өөрийгөө "Эрэгтэй бурхан" гэж хэлэх дуртай ч үнэн хэрэг дээрээ бардам зан бараг л байдаггүй гэж хэлж болно.
- 10н жилдээ ч тэрээр нилээдгүй алдартай байсан болов уу. Сургуульдаа ч, JYP-д суралцагч байхдаа ч, одууд дунд ч түүнийг таньж мэддэг хүмүүс олон байдаг.
- Өөрийгөө 91 онд төрсөн одуудыхаа ахлагч нь гэж хэлдэг ч үнэн хэрэг дээрээ бусад нь түүнд жоохон хүүхэд шиг ханддаг.
- Түүнийг эрлийз үү үгүй юу гэж асуухад тэрээр дуртай байдаг бөгөөд Араб ханхүү гэдэг нэрэндээ ихэд дуртай гэнэ
- Ах нарыгаа их хүндэтгэж, тэднээс үлгэр дуурайл авч, үгийг нь ч сайн сонсдог.
- Тэрээр жоохон бүтэлгүй талдаа бөгөөд байнга л унаж явдаг. Yoseob-ыг унавал фенүүд нь инээгээд л өнгөрдөг бол түүниг унахад ноцтой хүлээж авдаг.
- Спорт, бүжиг гээд биеийн хүчний аливаа зүйлд бусдыгаа бодвол арай муу.
- Залхуу талдаа
- Гишүүд дотроосоо нилээд толгойтой нь болов уу. Нэвтрүүлэгт орж байхыг нь харж байхад тоо бодохдоо маш хурдан, ярихдаа ч сайн. Бодвол аав нь их сургуулын багш болохоор ааваасаа өвлөж авсан байж болох юм.
- Царайгаараа бол зарим гишүүдээсээ овортой харагддаг ч заримдаа яг л хүүхэд шиг аашилд, тоглоом хийх дуртай.
- Wheesung-ийн том фен.
- Шүтлэггүй
- Харь гарьгийхан байдаг гэдэгт итгэдэг гэнэ шүү ^^
- Жолооны шалгалт өгч байсан ч тэнцээгүй тул жолооны үнэмлэхгүй. /Уг нь тэыстийн шалгалтандаа их л өндөр оноо авч байсан санагдаж байна. Дромондоо тэнцээгүй юм байлгүй дээ/
Түүний талаархь баримтуудаас хүргэлээ. Өөр сонирхол буй. мэдэхийг хүссэн зүйл байвал бичээрэй. гэхдээ аль болох тодорхой бийчиж байхыг бодоорой.
Зураг, бичлэг, баримт гээд л ^^
sxan zalu shuu keke aimar europ turh ntrtei
ReplyDeleteyooy estoi ih bayrlala my ideal boy
ReplyDeletedongwoon hen hentei ner holbogdoj bsaniig hgeed ogooch
яааа миний хайр ёстой хөөрхөн хайртайм бгаан ♥
ReplyDelete