Kikwang, Sulli, Jo Kwon нар удахгүй Inkigayo-ийн хөтлөгчийн ажлаасаа буухаар болжээ.
Өөрсдийн харьяа агентлагуудтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр тэд давчуу цагийн хуваарьтай байгаа тул уг алжаа өгөхөөр болсон байна.
Inkigayo-ийн PD Kwak Seung Young "Тэдний оронд хэнийг хөтлөгч болгох талаар шийдвэр гараагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ 3 маань хэзээ ажлаа өгөх талаархи эцсийн хугацааны талаар бид ярилцаж байгаа. 11 сарын эхэн хүртэл энэ бүрэлдэхүүнээрээ явж магадгүй ба удахгүй шинэ хөтлөгч нараа сонгох болно" гэсэн байна.
Sulli, Jokwon 2,CNBlue-ийн Yonghwa-тай хамт өнгөрсөн жилийн 7 сараас хөтлөгч хийж эхэлсэн бөгөөд 2 дугаар сард Yonghwa-г хөтлөгчөөсөө буухад, IU, Kikwang 2 нэмэгдэж орж ирсэн билээ.
Kikwang-ийг маань хөтлөгч хийтлээ больтол нь
тийм л завгүй байгаа юм байх даа манай хэд.
Win Win-ээсээ харин битгий гараасай билээ
No comments:
Post a Comment