Солонгосын Madonna Kim Wan Sun ft Junhyung "Be Quiet" дуу гарлаа.
Заавал сонсож үзэх дуунуудын нэг шүү ^^
Нэтэд гарангуут нь л шахуу бушуухан л сонсож үзлээ. Энэ 2-ийг хамтарч дуу гаргах гэж байгааг өчигдөр мэдээд мэдсэнээсээ хойш л догдлон хүлээж байлаа. Хүлээж байсан маань ч талаар болсонгүй. Үнэхээр дахгүй дуу болжээ ^^
Манай хүний үглэж байгаа хэсэг нь ч гэж ярих юмгүй гоё байна ^^
За тэгээд сонсоод сэтгэгдлээ хуваалцаарай ^^
Junhyung маань дуу нь гарсаны дараа твиттэртээ "Шилдэг ахмад уран бүтээлчтэй хийсэн үнэ цэнэтэй хамтарсан уран бүтээл, Нэгээр ч барахгүй олон дутмаг тал байгаа ч хамаг л чадлаараа хийсэн учраас сайхан хүлээж авна гэдэгт итгэж байна, Орой болтол хүлээж дэлгэц ширтэн суусан та нартаа маш их баярлалаа, Улам илүү сайн ажиллаж, нүүр бардам сонсгох дуу олныг гаргах болно оо" гэж бичжээ.
Мөн бусад гишүүд нь ч түүнийг дэмжин твиттэртээ ийнхүү бичжээ:
Hyunseung: "Be quiet. Заавал сонсох ёстой дуу"
Dongwoon: "Шилдэг ахмад уран бүтээлчтэй хамтран хамаг чадлаараа ажилласан Junhyung ах бидний мэддэгээр Joker!!!!!!!! Сайн дэмжээрэй ^^"
Дашрамд гэж хэлэхэд Kim Wan Sun бол 90-д оны дуучид дотроос миний хамгийн дуртай дуучин. Их юм үзэж туулсан мундаг эмэгтэй байгаа юм ^^ Сонирхож байвал энэ дууг нь бас сонсоорой. Миний хааяа хааяа сонсох дуртай дуунуудын нэг, үгнийх нь утга нь бас гоёо гоё ^^
Сүүлд 4minute-ийн Jiyoon-ий дуулсан ч гэсэн байдаг л юм. Immortal Song дээр.
wow taalagdaw aimar nize duu bn sht BIG like etr keke
ReplyDelete