Уржигдар "Kpop Cover Dance" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж өндөрлөсөн бөгөөд манай хэд уг тэмцээний шүүлтэд оролцсон билээ. Тэр өдрийн зарим нэгэн бичлэгүүдээс хамдаа үзэцгээе ^^
Тийм ч ихийг олж чадаагүй ээ, байгаа хэд нь ихэнх нь дандаа адилхан болохоор нь хэд хэдийг нь түүгээд л тавия.
Бичлэг 1.
Энэ бичлэгийг хүмүүсийн хэлж байгаагаар дор хаяж гурван удаа дахин дахин үзэх хэрэгтэй.
1. Эхний удаа үзэхдээ анхаарлаа ийш тийшээ хараад завгүй байгаа Doojoon дээр анхаарлаа хандуулаарай. Хаа сайгүй зөндөө олон хөөрхөн охидууд суучихсан чинь алийг нь харахаа мэдэхгүй байгаа хүн шиг л харагдана.
2. Дараагийн удаа үзэхдээ фен-үйлчилгээг давуулан биелүүлж буй Dongwoon дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн.
3. Сүүлийн удаах дээр нь Hyunseung-ийг ажиглаарай. Манай хэд ойрд бөөн тоглолтод оролцоод, удахгүй дахиад Лондонд нэгдсэн тоглолтоо хийх гээд бэлтгэл ажил ихтэй байгаа болохоор сайн ч амрах боломжгүй байх шиг байна лээ. Хариугүй унтчих гээд л нүд нь анилдаад л сууж байгаа ^^
Бичлэг 2
Миний хамгийн дуртай хос JunSeob ^^
Оросоос оролцож байгаа баг манай хэдэх матрушка өгч байх шиг байна лээ. Манай хүний сүүлдээ хүрмээ өмсөж байгаа нь цаанаас өөр харагдаад байгаа биз ^^. Тэгээд бас тэр Yoseob-ийн байж байгааг. Эгдүүтэй биш гээд хэлчихвий гэсэн шиг ^^
Бичлэг 3
Yoseob дээр төвлөрсөн бичлэг. Бусадтайгаа адилхан бас л ядарсан л байсан байх, гэхдээ тэрийгээ гаргалгүй фенүүдтэйгээ хамт, инээгээд л сууж байгаа биз. Хэдий Yoseob төвтэй бичлэг ч гэсэн хажууд нь сууж байгаа тэр хүн дээр л нүд минь яваад байсмыг нуугаад яах билээ ^^
Бичлэг 4 болон 5
Kikwang төвтэй бичлэгүүд ^^.... Аль ч бичлэгийг үзсэн энэ хэдийхээ адарч байгааг л харах юмдаа. Эвшээж байгаагаа харуулахгүй гээд нүүрээ нууж нтр ккк
neeree l bvgdeeree ydarzan bnoo ter hyusung hoorhon amitan untahnee
ReplyDelete@hyomin: hrn tmee... suuld tavisan medeenii bichleg dr Hyunseung maani bur yag untaj bga kk
ReplyDelete