Doo Doo ахлагч маань интернет хэрэглэгчдийн саналаар намрын шөнийг хамтдаа өнгөрөөхийг хүссэн одоор тодоржээ.
Дуу хөгжмийн сайт болох Monkey 3 уг санал асуулгыг 9/22-28-ны хооронд явуулсан бөгөөд "Та хамрын нойргүй шөнийг ямар одтойөнгөрөөмөөр байна?" гэсэн асуултын хүрээнд явуулсан байна. Ингээд 1-р байранд манай Doojoon, 2-р байранд Ji Sung, 3-р байранд Gong Yoo нар тус тус оржээ.
Doojoon маань нийт 131 санал буюу нийт саналын 29%-ийг авч 1-р байранд оржээ. Түүнийг яагаад сонгосон бэ гэсэн асуултанд санал өгсөн хүмүүс "Мэдээжийн хэрэг шүү дээ, тэр чинь Найз-залуу-д хамгийн тохиромжтой од шүү дээ" гэсэн хариултаас эхлээд "Би түүнтэй үнэхээр дотноор гараа сугадалцаад хамтдаа алхамаар байна~ Намрын үдэш зугаалахад тэр хамгийн төгс болзоот залуу болно" гэсэн хариулт хүртэл байжээ.
SBS-ийн "Protect the Boss"-т тоглож байгаа Ji Sung нийт саналын 18%-ийг авч 2-р байранд орсон бол "Crucible"кинонд тоглож нэр хүнд нь нилээдгүй өсөөд буй Gong Yoo 15%-ийн санал авч 3-р байранд орсон байна.
Эхний гурван байранд орсон эдгээр гурвын араас дуучин Sung Shi Kyung, YG Entertainment-ийн суралцагч, одоогоор "High Kick 3" кинонд тоглож байгаа Kang Seung Yoon болон "Mr.Idol" кинонд дүр бүтээсэн Jay Park нар тус тус орсон байна.
doojoon maan ch bas sxan l zaluu shuu keke
ReplyDeleteDoojoon bolzoondoo irehdee nuguu hediigee daguulaad irvel ch bur l tugs bolzoo bolno doo :P
ReplyDeletethh unen unen keke
ReplyDelete