October 2, 2011

"2011 Kpop Cover Dance" тэмцээний эцсийн шатны шүүлтэд B2ST оролцохнээ


Олон орны Солонгос дуу, бүжиг сонирхогчдийн дунд явагдаж байгаа "2011 Kpop Cover Dance" тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг B2ST маань SNSD, MBLAQ, T-ara нартай хамтран шүүхээр болсон байна. 

Энэхүү тэмцээнд нийтдээ 64 орноос 1700 гаруй оролцогчид оролцсон бөгөөд эцсийн шатанд эдгээр багуудаас 66-г нь шалгаруулсан байна. 

Эцсийн шатны ша;гаруулалт нь 10 сарын 3-нд Өмнөд Солонгист болох бөгөөд B2ST, SNSD, MBLAQ, T-ara нар хамтран шүүх юм байна. 

Сүүлийн шатанд шалгарч үлдсэн эдгээр оролцогчдод атаархамаар нэг зүйл байгаа нь тэд 8 хоногийн турш Солонгос улсаар аялж соёл, урлаг, үүх түүхтэй танилцахаас эхлүүлээд өөрдсийн дуртай одуудтайгаа ч мөн уулзах юм байна. 


Мөн эдгээр багуудаас шалгарсан нэг баг нь Hallyu Dream Concert-д өөрсдийн дуртай хантлаг дуучинтайгаа нэг тайзан дээр гарах ховорхон боломжийг өөрийн болгох юм байна шүү. 

Эртхэн шиг мэдсэн бол хамт бүжиглэчих хүмүүс олж байгаад энэ тэмцээнд оролцохгүй юу ккк


3 comments:

  1. keke thh tgehgui yu yooo goy ymaa bi oroh bsiisht xaxa

    ReplyDelete
  2. xarin tmee keke erthen shg medsen bol te

    ReplyDelete