October 10, 2011

Солонгосын төлөөлөл B2ST ^^


Энэ сарын 15-н буюу ирэх хагассайны 6 цагт (манайхаар бол 7 цаг) Дэгү Стадион-д "2011 Asia Song Festival" зохион байгуулагдах гэж байна. Үүнд Солонгос, Япон, Хятад, Тайван, Хонг Конг, Тайланд гэсэн 6 орны 13 баг оролцох юм байна. Тийм ээ, Солонгосоос оролцох багийн нэг нь манай B2ST ^^

Энэхүү үйл ажиллагаанд Солонгосыг төлөөлж Super Junior, SNSD болон B2ST нар оролцох болжээ. 

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд SJ-ийн Donghae, SNSD-ийн Seohyun нар "Мөрөөдөл биелдэг" нэртэй дууг хамтран дуулах бөгөөд энэ дуунаас олсон ашиг нь бүгд НҮБ-ийн Хүүхдийн санд орох юм байна. 

Түүнчлэн miss A болон  Lee Seungi нар "Азийн шилдэг шинэ уран бүтээлч" гэдэг утгаар, мөн G.NA, U-Kiss нар "Азийн Нөлөө бүхий уран бүтээлч" гэсэн нэрийн дор оролцох юм байна.

No comments:

Post a Comment