Хэрвээ чи B2UTY бол.... хэрвээ чи Yeobo бол
түүний бичсэн зурвасыг заавал уншаарай ^^
Орчуулаад сууж байхад л түүний бичсэн зүйлс нь сэтгэл хөдөлгөмөөр санагдсан шүү.
"Та нарын мэдэж байгаачилан, бид нарыг анх гарч ирэх үед, биднийг "Хаягдал одууд", Ашиглагдсан/хуучирсан одууд гэж хэлдэг байсан... Тэр үе тийм ч хялбар байгаагүй. Хэцүү байсан ч, тэр нь бас бүр худлаа байгаагүй юм. Тэр нэрэндээ дасахын тулд бид тэр үгийг тоглоом шоглоом болгон хэрэглэж, инээгээд л өнгөрдөг байсан. Одоо ингээд харахад, бид бие биенээ л аргадах гэж тэгдэг байсан байх.
Хүнд хэцүү үедээ бид B2UTY та нараасаа эрч хүчийг авдаг. Анх удаа 1дүгээр байранд орж байхдаа бид баярласандаа сэтгэлийнхээ гүнээс уйлцгаасан. Олон нийтийн нэвтрүүлэгт Нэгдүгээр байр эзэлж, 3 долоо хоногийн турш Нэгдүгээр байраа хадгалсан. Бид өсөхийн хирээр та нараас магтаалын үг сонсохын тулд хааяа ч гэсэн жоохон хүүхэд шиг ундууцахыг хүсэх болсон. Бидний зүрх сэтгэлд B2UTY нар маань хамгийн том байр суурийг эзэлдэг. та нарын байр суурь улам л томорсоор байх болно!
Заримдаа хүмүүс та нар ингэж фен-үйлчилгээ хийгээд байх юм бол ядрана ш дээ гэж хэлдэг.... Гэхдээ би юм идэхэд хүртэл ядардаг шүү дээ. Өлсөж байгаа бол юм идэх нь зүй ёсны хэрэг байдаг шиг хэрвээ бид фенүүдийхээ талаар бодож, санаа тавьж байгаа бол түүнийгээ илэрхийлж байх хэрэгтэй. Зарим фенүүд маань намайг бэртэж гэмтэхвий гэж боддог ч, үүнд битгий санаа зов! Би тийм хүн дуурайж, жүжиглэдэг хүн биш.
Өнөөдөр бид тайзан дээр гараад, үзэгчдийн суудалд B E A S T гэж бичсэн байхыг харсан. Тэр мөчид миний нүд, хамар шархирж байсан. Дэндүү их баярлаж, уйлмаар санагдаж байсан. Гэхдээ дуулж байх үедээ уйлж болохгүй шүү дээ. Тийм учраас би тайван байж, хамаг сайнаараа дуулсан! Баярлалаа гэж хэлэхийг хүссэн сэтгэлээ хангалттай илэрхийлж чадахгүй байх нь үнэхээр хэцүү давчидмаар санагдах юм.
Эцэст нь гэж хэлэхэд, өнөөдөр 2 жилийн ой маань болж байна,
B2UTY ба BEAST BEAST ба B2UTY
хамтдаа хөгширцгөөе...
Хамт хөгширье гэдэг нь үүрд хамт байя гэж байгаа юм!
Эгчмэд фенүүд үүнийг унших үед миний санаа зовдог.
Би яг одоо өлсөөд байна.
Аа, манай Солонгос үгнүүд хэцүү юм аа
Хэ... Яг одоо... Миний нойр хүрээд, сайн бичиж чадахгүй байна
Тийм учраас ингээд дуусгая
Миний хэлэхийг хүссэн зүйл бол
Уучлаарай, Баярлалаа бас Хайртай шүү!
Сайхан амраарай!"
bi bgpag uilah neeeee
ReplyDeleteyoobi yg uillaa yahaaraa iim hoorhon bdag bna aa
ReplyDelete