October 26, 2011

Фенүүд Солонгос руу сурахаар явахаар болвол хэнтэй хамт сурахыг хүсдэг вэ?


Солонгост байдаг Канадын элчин сайдын яам нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. 
Тэд 500 гаруй оролцогчдоос хэрвээ Солонгос явж суралцахаар болвол одуудаас хэнтэй нь хамт сурмаар байна? гэсэн санал асуулга авчээ. 

Уг санал асуулгыг 10-р сарын 10-аас 24-ний хооронд явуулсан байна. 
Үүнд эрэгтэй одуудаас манай B2ST нийт саналын 39%-ийг авч 1-р байранд оржээ. Харин эмэгтэй одуудаас Park Ha Sun 35%-ийн саналаар 1-т орсон байна. 

Манай залуучууд Солонгосын дуу хөгжмийн тавцанд хүч түрэн орж ирж, өөрсдийн чадварлаг, гайхалтай тоглолтоороо ялгардагаас гадна хөгжилтэй, наргианч зангаараа ч мөн олонд танигдсан билээ. Түүгээр ч барахгүй 2011 Asia Song Festival-ийг үзэх гэж ирсэн гадаад фенүүдийн ихэнх нь B2ST-ийг үзэхээр очсон байсан гэнэ шүү. 

Тэдний маань нэр хүнд Солонгосын шилдэг уран бүтээлчдийн нэрсэд зүй ёсоор орох болсон бөгөөд энэ ч утгаараа төрөл бүрийн санал хүлээн авч, саяхан ч нэгэн гоо сайхны брэндтэй сурталчилгаанд тоглох гэрээ ч байгуулсан билээ. 

 Тэдний араас Park Si Hoo, Rain, Kim Lae Won, Lee Dong Wook гэсэн хүмүүс орсон байна. 

1 comment: