October 22, 2011

B2ST маань A'PIEU гоо сайхны брэндийн шинэхэн моделоор сонгогджээ ^^


Гоо сайхны A'PIEU брэнд өөрсдийн шинэ моделоороо
B2ST-ийхныг маань сонгосон байна. 

A'PIEU брэнд нь 20 орчим насны охид бүсгүйчүүдэд чиглэсэн барааг гаргадаг бөгөөд
 '20-оод насны цэвэр, гэнэ томоогүй байдал'-ыг илтгэхийг хүсдэг гэнэ. 
Энэ ч утгаараа тэд өөрсдийн цэвэр ариун болоод өөрсдийн хамгийн сүүлийн үеийн 
чиг хандлагыг сайтар гаргах чадвартай хэнээм үзэж манай залуучуудыг сонгосон байна. 

Тус газрын маркетингийн газрын нэгэн төлөөлөгч "B2ST бол олон талын авьяастай, тэд зөвхөн дуулаад зогсохгүй өөрдсийн дууг зохиож, кинонд тоглож мөн янз бүрийн телевизийн нэвтрүүлэгт оролцдог...... Тэд мэдрэмтгий, гэнэн хөвгүүдээс эхлүүлээд халуухан дур булаам төрхийг ч илэрхийлж чаддаг, тийм ч учраас тэд манай чиг хандлагыг сайн гаргаж чадна" гэжээ. 

Тэд маань энэхүү брэндийн сурталчилгаанд жүжигчин Park Eun Bin-тай хамтран тоглох юм байна. 

No comments:

Post a Comment