Doojoon маань удахгүй гарах "Full House 2" драмад тоглох жүжигчдийн дунд багтаж магадгүй талаар өчигдөр буюу 10/21-нд олонд дэлгэсэн байна.
Төлөөлөгчдийн хэлснээр, Min Hyo Rin-той хамтарч уг кинонд тоглох гол дүрийн эрэгтэйд Doojoon тоглох магадлал хамгийн өндөр байгаа гэнэ. Энэ хоёр маань ч энэхүү дүрүүддээ тоглох сонирхол өндөртэй байгаа бөгөөд, тэдний компаниуд ч аль болох эерэг талаас нь шийдэхийг хичээж байгаа юм байна.
Cube Entertainment-аас "Бид одоогийн байдлаар саналыг авч хэлэлцэж байгаа. B2ST-ийн гадаад дахь үйл ажиллагаа ихтэй байгаа тул түүний цагийн хуваарийг бодолцон үзэх шаардлагатай байгаа болохоор одоохондоо яг тухайн дүрд тоглоно гэсэн эцсийн шийдвэрийг гаргаж чадаагүй байна. Гэхдээ бид энэхүү дүрийн саналыг сонирхож байгаа" гэсэн байна.
Doo Doo маань өмнө нь MBC-ийн хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээж байсан туршлагатай тул түүнийг энэхүү киноны гол дүрийг бүтээж чадах байх хэмээн үзэж байгаа гэнэ.
Дашрамд нь гэж хэлэхэд энэхүү драма маань Солонгост гарахаасаа өмнө 3-н сараас Японы TBS сувгаар гарч эхлэх юм байна.
Doojoon маань саналыг нь хүлээгээд аваасай ^^
togolchoosoi keke ter nuguu urid ni togloh geed bsan minwoo biluu ter gachin ymnaas manai doojoon hmaagui deer!!! ^^
ReplyDelete