October 2, 2011

Хамгийн их өөрчлөгдсөн 7 одууд ^^


MBC-ийн "Weekly idol" нэвтрүүлэг долоо хоног бүр янз бүрийн номинациар одуудаас өөрсдөөс санал авч Top 7-г шалгаруулдаг билээ. Тэгвэл сая 9/24-нд Хамгийн их өөрчлөгдсөн 7 од-ыг шалгаруулсан байна.

Хэн хэддүгээр байранд, ямар учраас орсон болохыг товчхон дурьдая:

 

1. miss A - Jia
/Анх дэбют хийхдээ тэрээр ягаан өнгийн үсээрээ олны анхаарлг ихэд татаж, ягаан өнгийн үсээр өөрийн дүрээ бүтээж чадсан гэхэд болно. Харин сүүлийн дуун дээрээ тэрээр үсээ 'Луувангийн улаан' өнгөөр будсанаар дүр төрх нь нилээдгүй өөрчлөгдөж энэхүү байранд оржээ. Түүнд MBLAQ-ийн Mir-ээс эхлүүлээд 16 хүн саналаа өгсөн байна. 


2. TVXQ - U-Know Yunho
/Түүнийг анх дэбют хийснээсээ хойш угаасаа л царайлаг залуу байсан биздээ гэж бодож байж болох юм. Тэгвэл үгүй гэнэ. Анх TVXQ гарч ирж байх үед түүний шүд нь орсгор байсан бөгөөд царайлаг цэмцгэр залуу гэхээсээ илүү өхөөрдөм гэж дуудуулдаг байжээ. Харин шүдээ янзлуулснаар сайхан инээмсэглэдэг болж бидний одоогийн мэддэг тэр залуу болсон байна/ 

 

3. T-ara - Eunjung
/Богино тайрмал үс, дур булаам харц. Өхөөрдөм болоод дур булаам төрхийг нэгэн зэрэг гаргаж чаддаг энэ залуухан од маань ямар учраас 3 дугаар байранд орсон юм бол? Хэрвээ та түүний анх дэбют хийж байсан үеийнх нь бичлэгийг үзвэл мэдэх болно. Шулуун урт үс, дөлгөөхөн харцтай одын маань тэр үеийн төрх одоогынхоос нь нилээдгүй өөр болохыг та харах болно/ 


4. B2ST - Yong Junhyung
/ За манай хүнтэй бол хэн ч байсан санал нийлэх байхаа гэж ^^. Дуу, клип гээд шинэ уран бүтээлээ хийж олны хүртээл болгох болгондоо үснийхээ засалтыг өөрчилдөг шүү дээ. Хусуулж, ургуулж, сэгсийлгэж гээд л нилээдгүй олон янзаар засдаг бөгөөд түүний авахуулсан зургуудаар үсний засалтын каталог гаргасан ч болох байх шүү тийм ээ ^^/

 

5. SNSD - Hyoyeon
/ Охидын эрин үе хамтлагын бүжигчин охин. Хэр баргийн хүмүүс хараад яг ю нь тэгтлээ өөрчлөгдсөн юм бол гайхаж магадгүй. Тэгвэл та өмнө авахуулж байсан зургыг нь сүүлийн үед авахуулсан зурагтай нь харьцуулаад нэг хараарай. Хмөсөгний хэлбэрээ өөрчил засуулснаар тэрээр илүү дөлгөөхөн төрхтэй болсон байхыг анзаарах болов уу/ 

 

6. SuJu-Shindong
/ Энэ хүн яагаад энд явж байгааг бараг хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу ^^. Жингээ хасаж нилээдгүй турсны хажуугаар нүдэндээ давхраа хийлгэж, бусад гишүүдээсээ дутахааргүй царайлаг, хамтлагыг нүүр царай болж чадахуйц юм биш үү гэсэн үгсийг ойрд нилээдгүй сонсож байгаа болов уу ^^/ 


7. KARA- Kang Jiyoung
/Хамтлагын хамгийн отгон гишүүн боловч тэрээр хамгийн өндөр нь. Тийм ч махлаг биш ч булцгар хацар, хөөрхөн инээдээрээ бусдад өхөөрдүүлж байсан түүнийг Giant Baby гэж хочилдог байжээ. Тэгвэл энэ том хүүхэд маань сүүлийн дуугаа гаргахдаа жингээ нилээдгүй хасч, шанааны яс нь ч тодрон гарч ирснээр бусдаас магтаалын үгсийг харамгүй сонсож байгаа билээ/



Дараагийн мэдээгээрээ Junhyung-ийхаа үсний засалтуудтэдний уран бүтээлтэй хамт хэрхэн өөрчлөгдөж ирснийг хүргэх болно ^^

4 comments:

  1. thh ma junhyung ch bainga uurchlugduj bdag shuu keke

    ReplyDelete
  2. amidaar ni harj hamt bdag oduud bie biedee sanal ugch shalgaruulsan blhr yalgaa bga l blgude ^^

    ReplyDelete