September 7, 2011

RT M!Countdown



Mnet-ийхан саяханаас "RT M!Countdown" гэдэг нэвтрүүлэг хийхээр болсон бөгөөд уг нэвтрүүлэг нь M!Countdown-д орж буй хамтлаг дуучдын тайзны арын өрөөнд зочилж, тэд тайзны ард юу хийдэг талаар үзэгчдэд хүргэх юм байна. 


Эхний ангиараа тэд 9/1-ний дугаарт орсон хамтлаг дуучдын талаар гаргасан бөгөөд INFINITE, G.NA, MBLAQ, Nine Muses, Teen Tор-ын өрөөгөөр зочилсон байна.  Teen Tор-ыхан өөрсдийн сүүлд гаргасан дуу болох 'Үнэртэй ус битгий түрх" дууныхаа талаар өөрсдийн санал бодлыг хуваалцаж, таалагддаг охидыхаа талаар ний нуугүй ярилцсан байна. 

RT M!Countdown мөн уг дугаартаа 2011 оны шилдэг бүжигчдийг шалгаруулсан бөгөөд 5-аас 2-аар байранд орсон бүжиг нь дагаж хийхэд амархан буюу хүмүүсийн их сонирхдог бүжгүүд орсон бол 1-ээр байранд зөвхөн бэлтгэл их хийдэг сайн бүжиглэдэг хүмүүс л даган хийх боломжтой бүжиг бүжиглэсэн хамтлаг орсон байна. 

5-р байр: 4minute "Mirror Mirror"
4-р байр: T-ara "Roly Poly"
3-р байр: B2ST "Fiction"
2-р байр: Super Junior "Mr.Simple"
1-р байр: miss A "Goodbye Baby"

Мөн тэдний шалгаруулсанаар энэ оны хамгийн хэцүү бүжиг нь INFINITE-ийн "BTD" дээрх Хилэнцийн бүжиг байсан байна. 

2 comments:

  1. B2st 4minute 2 2ulaa bgaad bi ih bayrtai bn kkkk

    ReplyDelete
  2. tehhhh... yor ni haa ochij sanal niileheer bolson bna lee ^^

    ReplyDelete