September 13, 2011

Letter from B2ST #3


Одоо харин Junseob-ийн ээлж ^^

Чадварлаг Rapper Junhyung-ийх ^^ 


Сайн байцгаана уу~ Би Junhyung байна! 
Би дууны үг бичиж байхдаа ч барагтай бол үзэг цаас нийлүүлдэггүй. Гэхдээ та нартаа зориулаад... Та нартаа талархаж явдагаа бичиж сууна. Бид тийм гоцгойрохоор мундаг байгаагүй ч та нар манай анхны бие даасан тоглолтыг үнэхээр дүүргэж чадсан. 
Бид тоглолтын өмнө хамаг байдгаараа бэлдэж байсан ч тоглолтын өмнөх өдөр би маш их сандарч догдлон ганц ч дусал ус ч балгаж чадахгүй байх болов уу гэж бодож байсан ч, тайзан дээр гараад та нарыгаа хараад миний эрч бүч бүрэн цэнэглэгдэх шиг болсон. 
Бусад хүмүүс тийм биш гэж хэлж магадгүй ч миний бодлоор бид тоглолтоо амжилттай хийсэн. Тийм биз дээ? Beauty нарыхаа төлөө бид цаг үргэлж бэлдэж, өөрсдийгөө дайчилдаг. Та бүхний бидэнд өгдөг дэмжлэгийн чинь ачаар л бид өөрсдөдөө тохиолдсон саад бэрхшээлийг давдаг юм шүү. Битгий өөрчлөгдөөрэй, энэ хэвээрээ л байцгаая. Та нар ч, бид ч бас !!!

Дараагийх нь манай хуурамч Maknae Yoseob-ийх ^^


Сайн байцгаана уу. Би B2ST-ийн Yoseob байна. Миний бичгийн хэв тийм ч гоё биш... Би байнга юм бичээд байдаггүй л дээ гэхдээ... та бүхэнд баярлаж байдгаа хэрхэн илэрхийлэх вэ гэж бодон энэхүү захиаг бичиж байна!!!
Бид саяхан тоглолтоо хийж дууссан... Маш олон фенүүд маань ирж биднийг дэмжсэн учраас бид тоглолтоо гайхалтай  хийж чадсан!! Beauty нартаа зориулан бид тоглолтондоо  хамаг хүчээ дайчлан бэлдэж байсан! Бидэнд дутагдалтай зүйл их байсан ч биднийг дэмжиж тоглолтыг минь ирж сонирхсон та нартаа баярлалаа!! Би үргэлж та нартаа баярлаж явдаг шүү... бас үргэлж Beauty нараа санадаг!! Бидний албюм болон дараагийн тоглолтоо хийхэд (бид толголтоо хийх байлгүйдээ?) биднийг дэмжихээ мартав аа. Бид илүү гайхалтай зүйлсийг та нартаа харуулах болно~!! Түр bye-bye~~ 

2 comments:

  1. ma junhyung nree goy bichhiimaa keke uhen uhtlee B2UTY bh bolno!!!!

    ReplyDelete
  2. ^^... Jun maani yum yumandaa l mundag shu de tiim ee ^^

    ReplyDelete