September 2, 2011

Cube-ийхан болон 2AM захиралыхаа номын нээлтэн дээр



Өнгөрсөн 9 сарын 1-нд Cube Entertainment- ийн гүйцэтгэх захирал Hong Seung Sung өөрийн гаргасан  "Хэрвээ энэ хүрээд зогсвол чамайг хэн ч олж харахгүй" номыхоо талаархи хэвлэлийн бага хурлыг Сөүл хотын Банпо-донг-д хийсэн байна.
 

Уг өдөрлөгт B2ST,4minute-ийн Nam Jihyun, 2AM, Huh Gak, A PInk болон No Eul нар очиж захиралдаа баяр хүргэцгээжээ.

Тэрээр "Би өөрийн энтертайнментийг энэ салбарыхаа Samsung, LG  болгож хөгжүүлэхийг хүсдэг. JYP Entertainment-аас тусгаарлагдсанаар надад илүү сайн компани байгуулах боломж олдсон бөгөөд одоо би өөрийн мөрөөдөлдөө хүрэх замыхаа талд нь явж байна. Миний бодож явдаг хамгийн том зорилго бол B2ST, 4minute болон бусад уран бүтээлчид маань дэлхий даяар тойрон нисч, аялан тоглолтоо хийдэг болох юм." хэмээн хэлсэн байна. 

Тэрээр анх 1990 онд дуучин Lee Yerin -ийг гаргаж ирснээр энэхүү салбарт хөл тавьсан байна. Үүний дараагаар 2001 онд Park Jin Young-той хамтран JYP Entertainment -ийг байгуулсан бөгөөд Ryanghyun Ryangha, Park Jiyoon, Pearl, Wonder Girls, 2PM & 2AM зэрэг хамтлаг дуучдыг гаргаж иржээ. 2008 онд Cube Entertainment -ийг байгуулсныхаа дараа тэрээр бидний сайн мэдэх B2ST, 4minute, G.NA-г гаргаж ирж, тэднийг амжилтанд хүргэж чадсан билээ. 

"Би JYP -аас гарсаныхаа дараа Byul-д анхаарал тавьж чадаагүйгээ харамсдаг. Мөн 10 жил түүний хэрхэн өсч дэвжихийг харсан хэрнээ Jo Kwon -ийг орхиж явсандаа хамгийн илүү харамсдаг байсан." хэмээн хэлсэн байна. 

Jo Kwon "Би бол захиралын анхны хүү нь. Энэ ном бидний хамтдаа хуваалцаж ирсэн тэр дурсамжуудыг дотроо шингээсэн учраас бидний хувьд маш их утга учир, үнэ цэнэтэй зүйл. Номон дээрээс бид өөрсдийн хэцүү зовж байсан үе болоод аз жаргалтай байсан тэр л мөчүүдээ эргэн харж чадна гэдэг үүнэхээр сайхан байна. гэжээ. 

Jo Kwon "Аав аа, бид нар таньдаа хайртай шүү" гэдэг үгээр өндөрлөсөн байна. 




 



No comments:

Post a Comment