September 24, 2011

B2ST, Ft Island болон бусад хамтлаг дуучид Японы хүүхдүүдэд зориулан хандивийн тоглолт хийхээр болжээ


11-р сарын 20-нд Солонгосоос хэд хэдэн хамтлаг дуучид хамтран Японы хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн үеэр хохирсон хүүхдүүдэд зориулан хандивийн тоглолт хийхээр болсон байна. 

Энэхүү тоглолтыг japankorea гэдэг ашгийн төлөө бус байгуулага зохион байгуулахаар болсон бөгөөд Солонгосын талаас FT Island, B2ST, G.NA, Teen Top болон A Pink гэсэн 5 хамтлаг дуучид оролцохоор болсон байна. 

Уг тоглолтоос олсон бүх ашиг нь "Pray For Japan Project" төслийн хүрээн газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд хандив болон очих юм байна. 

Мөн энэхүү ажиллагааны хүрээнд Японд очиж тусламжийн гараа сунгахыг хүссэн Солонгос сайн дурын ажилчид ч мөн явах боломжтой гэнэ.


No comments:

Post a Comment