Өнөөдөр FaceBook-ийн фен хуудсуудад тавигдсан нэгэн зураг мэдээлэл ихэд таалагдлаа. Тэгээд та нүхэнтэй хуваалцая гэж бодсон юм. Энэ нь юу вэ гэхээр манай хэдийн фенүүддээ зориулж бичиж байсан захианууд.
6-уулангийх нь байгаа учраас 2, 2-оор нь орчуулж тавихаар шийдлээ. Тэгэхдээ дуу хамтарч дуулсан байдлаар нь хуваах болно.
Ингээд эхнийх нь Leader Doojoon-ийх
Сайн байцгаана уу! B2ST-ийн Doojoon байна. Өөрийхөө гараар захиа бичиж байгаа маань үнэхээр нэр төрийн хэрэг юм. Тоглолт хийнэ гэдэг аливаа уран бүтээлчдийн хувьд өөрийг нь сонсох фенүүдтэй болж тэдэнтэйгээ холбогдох хамгийн шилдэг арга байдаг бөгөөд B2ST хэмээх нэрэн дор тоглолт хийх гэж байгаагаа ч мөн маш том нэр төрийн хэрэг гэж бодож байна. Тайзан дээр зогсох 6 хүний төлөө алга ташиж орилох арван мянган хүний давалгаа. Энэ бүхнийг бодоход одоо ч гэсэн би догдолдог. Магадгүй энэний хүчинд л би шахуу цагийн хуваарьтай ядрах үе байдаг ч тэр мөчийг бодоход би аз жаргалтай болдог. Тоглолт дууссаны дараа тоглолтын заалыг харахад бүх зүйл мөрөөдөл байсан мэт нэг л гунигтай болчихсон. Намайг дахиад тайзан дээр гарах үед энэ бүхэн хэзээ ч битгий төгсөөсэй гэж хүсэк байна. Тэр мөрөөдөл мэт мөчийг би дахин мэдрэхийн тулд хамаг хүчээ дайчлан хичээх болно.
Дараагийх нь Maknae Dongwoon-ийх ^^
Сайн байцгаана уу! Би B2ST-ийн Dongwoon байна. Тоглолтон дээрээ 2010 онд юу юуг хийхийг хүссэн зүйл гэсэн асуултанд хариулт өгч байсан үе маань өчигдөр байсан мэт санагдаж байгаа ч би аль хэдийн 3 ч тоглолт хийсэн дуучин хүн болчихсон байж байна. Энэ их ч зүйл зүйл ч байж болох ч бага ч зүйл байж болох юм.
Үнэндээ, анх тийм том зааланд бид нарыг тоглолтоо хийх болсон гэж хэлэхэд миний санаа маш их зовж байсан ч тоглолтын эхний дуу эхэлсний дараа тэр бодол маань юу ч үгүй болж замхарсан...
Би одоо ч гэсэн тэр мөчийг мөрөдөл эсвэл бодит зүйл байсан гэдгийг хэлж мэдэхгүй л байна ^^ Тэр үеийн бичлэг зурагнуудыыг үзээд буцаж тэр үедээ очоод илүү сайн хийж, миний мөрөөдлийн бодит болгож өгсөн Beauty нар луугаа гүйгээд л очмоор санагддаг. Баярлалаа !! Бүх зүрх сэтгэлээсээ Хайртай шүү. Миний Beauties ~^^
No comments:
Post a Comment