September 23, 2011

Мэргэжилтнүүгийн нүдээр хамгийн шилдэг тоглолттой хамтлаг хэн бэ?


2011 оны сүүлч гэхэд нийт уран бүтээлээ идэвхитэй явуулж буй уран бүтээлч хамтлаг дуучдын тоо нийт 100 гаруй болж байгаатай холбогдуулан мэргэжлийн бүжиг дэглээч, дууны багш болон эмч нарын санал асуулгаар шилдэг бүжигчин, дуучин гээд олон чиглэлээр тэр дундаас шалгаран гарч ирэх оддыг шалгаруулж байгаа билээ. 

Үүнээс та бүхэнд 27 бүжиг дэглээч нарын саналаар шилдэг тоглолттой уран бүтээлчийн чиглэлд хэн ямар байр эзэлснийг хүргэе. 

<<Эрэгтэй хамтлаг>>

Нэгдүгээр байранд орсон хамтлаг бол BigBang юм. 27-оос 8 хүний саналыг авснаар тэд 1 дүгээр байранд оржээ. Tэдэнд санал өгсөн нэгэн дэглээч "Ихэнх хамтлагуудын дараагийн бүжиг тоглолтыг нэг тиймэрхүү байх болов уу гэж таамаглал дэвшүүлэх боломжтой байдаг. Харин эсрэгээрээ дараа нь ямар тоглолт үзүүлэх бол, ямар бүжиг гаргах бол гэж хүлээлт үүсгэж байдаг уран бүтээлч цөөхөн байдаг, тэдний нэг нь BigBang" гэжээ. 

Хоёрдугаар байранд 7 хүний саналаар манай B2ST орсон байна шүү ^^. Тэд "Тэдний бүжиг дэглэлт нь өөрсдийн гэсэн хэв маягтай байдаг бөгөөд гишүүдийн бүжгээ бусдад хүргэх чадвар нь үнэхээр сайн" гэж хэлсэн байна. Энэ нь манай хэд 2009 оны 10-н сард дэбют хийснээсээ хойш хэрхэн өсөн дэвшиж байгааг харуулж байгаа хэрэг юм. 

Гуравдугаар байранд тус тус 4 хүний саналтайгаар 2PM, INFINITE нар оржээ. 2PM-ийг акробат бүжигтээ бүгд жигд сайн гэсэн бол INFINITE-ийг жирийн нэг бүжиг бүжиглэж байхдаа ч тэд 7уулаа өөрдсийн онцлог байдлыг шингээж чаддаг хэмээн дүгнэсэн байна. 

<< Эрэгтэй ганцаарчилсан>>

Нэг болон Хоёрдугаар байранд BigBang-ийн Taeyang 7 саналтайгаар, G-Dragon 4 саналтайгаар тус тус орсон байна. Харин гуравдугаар байранд манай Hyunseung 3 хүний саналтайгаар орсон байна. B2ST-ийн Documentary дээр түүний хэрхэн бүжгээ дэглэж байгаа болоод хэрхэн бүжиглэдэгийг нь мэдэх хүмүүс бүгд санал нийлэх байх гэж бодож байна. 

Эмэгтэй хамтлаг болон ганцаарчилсанд хэн хэн байр эзэлснийг товчхон дурьдая. 

Эмэгтэй хамтлагын төрөлд 14 саналтайгаар 2NE1 илт давуугаар нэгдүгээр байранд орсон бол түүний араас тус тус 3 саналтайгаар SNSD, miss A, After School нар хоёрдугаар байранд оржээ. 

Харин эмэгтэй ганцаарчилсанд 9 саналтайгаар CL орсон бөгөөд анх 2NE1 гарч ирэхэд түүний өвөрмөц байдал нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн байна. 

Хоёрдугаар байранд 4 саналтайгаар Hyuna маань оржээ. Түүний бүжгийг ойлгох чадвар бол түүнд төрөхөөс нь заяасан авьяас гэсэн байна. Түүний араас тус тус 3 саналтайгаар Minzi болон Kahi нар оржээ. 

2 comments: