Дөнгөж сая KBS "Poseidon" драманыхаа дуунуудыг олонд дэлгэсэн бөгөөд үүний нэг нь манай Yoseob-ийн дуулсан дуу байгаа юм.
Yoseob-ийн дуулсан дуу нь "No" гэдэг нэртэй ба энэхүү дуу нь Huh Gak-ийн "Hello" дуун дээр ажилласан Rado болон MBLAQ-ийн сүүлийн үеийн уран бүтээлүүд дээр хамтарч ажилласан Ji In, Wontag гэсэн хүмүүсийн хамтран гаргасан дуу юм байна. Энэхүү дуу нь хайртай бүсгүйгээ явуулахаас өөр замгүй болсон нэгэн залуугийн тухай сэтгэл өвтгөмөөр үгтэй гэнэ.
Мөн энэхүү дууг Yoseob-ийн анхны стандарт маягийн уянгын дуу гэж үзэж байгаа болохоор үзэгчид болон фенүүд нь нилээдгүй сонирхох байх гэсэн байна.
No comments:
Post a Comment