Chuseok нь Солонгосын уламжлалт ургацын баяр бөгөөд жил бүрийн намар, билгийн тооллоор 8 дахь сарын 15 дахь өдөр болдог баяр юм. Энэ жилийн ургацын баяр нь энэ сарын 12-нд болж байгаа бөгөөд B2ST-ийхан маань үндэсний хувцасаа өмсөн мэндчилгээ ирүүлжээ.
Энэ жилийн ургацын баяраар тэд маань их ажлын амралт болгон бүгд гэр гэртээ харьж гэр бүлийхэнтэйгээ тэмдэхлэх болсноо Cube Entertainment-ийн сайтаар дамжуулан хэлсэн байна.
Doojoon " Ургацын баярыг манай гэр бүлийхэн болоод гишүүд маань зугаатай өнгөрөөгөөсэй гэж хүсч байна. Энэ баярыг гэр бүлийхэнтэйгээ өнгөрөөнө гэдэг маш үнэ цэнэтэй учраас фенүүд маань ч гэсэн санаа зовоосон зүйлүүдээ мартаад энэ цаг мөчийг зугаатай өнгөрөөгөөрэй." гэж хэлжээ.
Hyunseung " Би гэр бүлийхэнтэйгээ ярилцаж, гишүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг хүсч байна. Та нар ч гэсэн гэр бүлэээрээ цагийг сайхан өнгөрүүлээрэй." гэжээ.
Мөн тэд өөрсдийн хүслийг шивнэцгээсэн байна.
Doojoon " B2ST маань улам сайжирч, гэр бүлийхэн, гишүүд, фенүүд маань эрүүл энх байж, дэлхий энх тайван байгаасай"
Hyunseung " Дуу хөгжимд чиглэсэн үйл ажиллагаа ихтэй байгаасай"
Yoseob " Миний хайрлаж явдаг бүх хэн эрүүл энх, аз жаргалтай байгаасай"
Junhyung " Бүгдээрээ эрүүл энх байгаасай"
Kikwang " Гэр бүлийхэн, гишүүд маань аз жаргалтай байж, шилдэг нь болохын төлөө"
Dongwoon " Бүх хүн аз жаргалтай, эрүүл энх байгаасай"
Тэдний маань хүсэл бүгд биелэх болтугай ^^
No comments:
Post a Comment