September 10, 2011

Junhyung "BEST10 Баян од"-ын 4-т оржээ ^^



MBC-ийн өнөөдрийн дугаараар цацагдсан  "Every1 Weekly Idol" нэвртүүлэг Мөнгөний хүч! Хамгийн баян 10 од гэсэн жагсаалт гаргасан байна. 


Энэ жагсаалтад одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт 90 гаруй одууд, олны танил хүмүүс оролцсон бөгөөд тэд өөрсдийн орлогыг хамгийн үнэн зөвөөр нь хэлсэн гэж байна шүү ^^

Энэхүү жагсаалтын 4 дүгээр байранд манай Junhyung орсон байна. Яагаад гэж битгий гайхаарай, манай хүн чинь өөрдсийн ихэнх дууныхаа хэсгийг өөрөө бичдэг, сүүлд гаргасан "Fiction and Fact" албюманд орсон "Freeze" дууныхаа үг болон arrange-ийг өөрөө хийсэн билээ. Мөн хамтарч дуулсан  Hyuna "Change" болон G.NA-ийн дуун дахь өөрийн хэсгийн үгийг ч мөн өөрөө бичсэн шүү дээ ^^. Тийм учраас зохиогчийн эрхийн хүрээнд манай хүн нилээн түрийвчээ зузаалж чаддаг юм. 

Харин 1 дүгээр байранд G-Dragon оржээ. Өмнө нь явуулж байсан жагсаалтад ч мөн G-Dragon 1-т орж байсан болхоор хүмүүс гайхаагүй болов уу гэж бодож байна. Түүний араас BoA, Kara, IU болон SNSD-ийн Yoona нар тус тус орсон байна. 

Царайлан, чадварлаг Junhyung-д дурлахгүй байхын арга байхгүй байгаа биздээ ^^


2 comments: