September 17, 2011

Аав, ээждээ ачлалтай одууд "Best 5"


Саяхан Arirang ТВ-ийн "Pops in Seoul" нэвтрүүлгээр "Аав, ээждээ ачлалтай шилдэг 5 од"-уудыг шалгаруулсан байна. Энэ дунд манай хэдээс хэн нь хэдэд орсон бол? 

5-р байранд miss A хамтлагийн maknae Suzy орсон байна. 


Түүний аав, ээжтэйгээ хамт орсон буюу аав, ээж нь оролцож байсан нэвтрүүлгээс Suzy маань аав, ээжтэйгээ хичнээн ойр дотно болохыг харж болох юм байна. 

Түүний аав, ээжийх нь ажиллуулдаг кафе нь олон нийтэд ил болсноос хойш тэр газарт хүний хөл хөдөлгөөн тасрахаа больсон бөгөөд Suzy өөрийн олсон мөнгөө аав, ээждээ өгч тус кафе-г байгуулахад нь тусалсан байна. 

4-р байранд 2AM хамтлагийн ахлагч Jo Kwon маань оржээ. 


Тэрээр ямар орчинд өсч торнисоноо нэгэн нэвтрүүлэгт орохдоо нулимс урсган байж яриж байсан юм. Tүүнийг урлагт хөл тавьж суралцагчаар орох үед гэрийх нь санхүүгийн байдал нилээд муу байсан бөгөөд мөс шиг хүйтэн усаар тоглойгоо угаах аав ээжийгээ харах тун хэцүү байсан хэмээн дурсаж байжээ.

Хичнээн шахуу цагийн хуваарьтай ажилладаг байсан ч тэрээр янз бүрийн сурталчилгаа, хөгжөөнт нэвтрүүлэгт байнга оролцдог байсан бөгөөд тэрнийхээ хүчинд аав, ээждээ байшин авч өгсөн юм. Бахархамаар байна биш гэж үү ^^

3-р байранд JYJ хамтлагийн Park Yoochun орсон байна. 


Жүжигчний гараагаа эхлүүлээд нилээдгүй амжилттай яваа дуучин маань хэдийнээс л гэрийхэнтэйгээ ойр дотно байдаг гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээдэг байсан бөгөөд тэрээр өөрийн хурааж олсон мөнгөөрөө ээжтэйгээ хамтран мөхөөлдөсний дэлгүүр ажиллуулах болсон байна. 

Энэ дэлгүүрт нь зөвхөн Солонгосд байдаг фенүүд нь бус орон орноос ирсэн фенүүд очдиг гэнэ. 

2-р байранд Super Junior  хамтлагын Yesung маань орсон байна. 


Тэрээр өмнө нь аав, ээждээ зоогийн газар авч өгч байсан бөгөөд тэр газарт нь орон орноос ирсэн фенүүд нь очдог байсан тул нилээдгүй амжилттай байдаг байна. 

Түүнчлэн тэрээр энэ жилийн эхээр эцэг эхдээ байшин авч өгсөн бөгөөд саяхан "Coffee Shop" ч мөн нээснийг нь та бүхэн мэдэж байгаа байх. 

Харин 1-р байранд манай Junhyung орсон байна ^^


Аав ээждээ ачлалтай сайн хүү гэдгээрээ Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд танигдсан од бол манай Junhyung юм. 

Хичнээн завгүй ажилтай байсан Junhyung маань өдөрт заавал гэр лүү гээ аав, ээжтэйгээ уулзахаар явдаг, эсвэл холбоо барьдаг гэдгээ Японы нэгэн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн байна. 

Тэрээр мөн л бусадтайгаа адилхан өөрийн олсон мөнгөө хураан аав ээждээ байшин авч өгсөн байна. 


Мөн та бидний мэддэгээр тэрээр зүүн эгэмнийхээ орчим нэгэн шивээстэй билээ. Уг шивээс нь "Born again still your son" буюу "Дахиж төрсөн ч таныхаа хүү хэвээр" гэсэн утгатай бөгөөд эндээс түүний эцэг эхдээ хичнээн хайртай, тэднийгээ хичнээн хүндэлж явдаг болохыг харж болох юм. 



Бидний хайрлаж явдаг одууд бүгдээрээ л бахархамаар байна биш гэж үү ^^.... Ийм болохоор л тэд маань бид нарыгаа өөрсөддөө татаж, бидэндээ үлгэр дууриал болж явдаг юм шүү дээ ^^


No comments:

Post a Comment