September 9, 2011

B2ST шалгаруулалтанд орвол хэн нь түрүүлэх бол?



Солонгосын кабелийн ETN ТВ болон GSI компань хамтран "Хэрвээ B2ST өрсөлдвөл хэн нь нэгдүгээр байранд орох бол?" гэсэн санал асуулга интернетээр явуулсан байна. Үүнд нийтдээ 300 орчим хүн Твиттэр болон бусад сайтаар дамжуулан оролцож саналаа өгсөн байна. 

Хамгийн их санал авсан нь Yoseob байсан байна. Тэрээр KBS "Immortal song"-д оролцож өөрийн хоолойн чадлыг харуулж чадсан тул ихэнх саналыг хадгалж авч чадсан байна. 

Хоёрдугаар байранд телевизийн шоу нэвтрүүлэгт хөтлөгч хийгээд завгүй байгаа Kikwang орсон байна. Түүний араас Doojoon, Junhyung, Hyunseung, Dongwoon  нар маань шил шилээ даган орсон гэнээ. 

Байр эзлүүлж шалгаруулах гэхээсээ илүү санал өгсөн хүмүүс "B2ST хамтдаа байхад үнэхээр чанар гэдгийг мэдрүүлдэг", "Хэрэв тэд хамтдаа байвал хэнтэй ч өрсөлдсөн нэгдүгээр байранд орно" хэмээн бичсэн байна. 

Би ч бас санал нийлж байна. Манай хэд хамтдаа байхдаа үнэхээр ямар ч сул талгүй, Кпоп-д байдаг тоотой хэдэн чанартай хамтлагын нэг гэж би боддог ^^

2 comments:

  1. яана ми хайр хамгийн сүүлд ххэ :P

    ReplyDelete
  2. kkk... Manaihan bugd salbar salbartaa sain shde ntr kkk

    Gehdee jinheneese ingeed ursulduuluul hen yalah boloo kkk

    ReplyDelete