September 14, 2011

Huh Gak "First Story" MV teaser with Junhyung


Өнөөдөр Huh Gak өөрийн анхны албюм болох "First Story"-ийхаа бас нэгэн клипнийний teaser-ийг гаргажээ. 

Энэхүү teaser-т Kang Sora-ийн нулимс дүүрэн хэсэг болон манай жүжигчин болон хувирсан Junhyung, гол дүрийн баатар жүжигчин Lee Hyun Jin нар гарчээ

A Cube Entertainment-ийхан "Зураг авалтын үеэр оролцож байгаа бүх хүмүүс чанартай зүйл хийхийн төлөө 3 хоногийн турш нойргүй ажилласан. Үүнд Huh Gak талархаж өөрийн хувийн тогоочоороо хоол хийлгүүлэн авчруулах тохиолдол ч байсан" гэжээ. 

Junhyung маань энэ талаар твиттэртээ "Huh Gak-ийн 'Hello'-ийн teaser гарчихжээ. Өөрийхөө зодуулж байгаа хэсгийг амьсгаа даран үзлээ, цохиулж байгаа хэсэг болохоор миний нүүр нилээд улаан харагдаж бна лээ. Санаа алдав... Нэг харахнээ би дахиад л жүжигчидтэй хамт жүжиглэчихсэн байж байна лээ... Гэхдээ л би чадах бүхнээ хийсэн болохоор, үзээрэй ^^!" гэж бичсэн байна. 

Энэ албюм болоод дууны бүтэн клип нөгөөдөр буюу 16-ны өдөр гарах юм байна. Тэр болтол тэсэн ядан хүлээж байя даа ^^


2 comments: