April 1, 2012

"Law of Love" 14-р хэсэг



"Law of Love" 14-р хэсэг "Энэ удаа миний зочлох ээлж ^^"


~~~~~~~~~~~-н талаас
Хүйтэн байна. Хүйтэн даагаад явчих чинь. Тэсэлгүй нүдээ нээгээд хартал өөрөө хөнжилөө тийрж газар унгаачихаад унтаж байсан байна лээ. Цагаа хартал цагийн зүү өглөөний 9 цаг болж байгааг зааж байлаа. Босмооргүй байсан ч гэсэн хүчилж байгаад босоод нэг аяга кофе хийж уухаар явлаа. Өвлийн амралт дуусах дөхөж байгаа ч Юүки ирээгүй л байна. Нэгэнт гэртээ ганцаараа байсан болохоор унтлаганыхаа хувцастайгаа л гэр дотроо холхиж гарлаа. Угаасаа хэн л харав гэж.
Өрөөндөө орж орон дээрээ гарж дээшээ харж хэсэг хэвтлээ, энэ уйтгартай өдрийг юу хийж өнгөрөөх вэ гэж бодсоор. Цэвэрлэгээ хийдэг юм билүү? Хмм, тийм сайхан сонсогдохгүй л байна. Дэлгүүр хэсэх үү? Гадаа хүйтэн байна аа. Юу ч гэсэн ядаж унтлаганыхаа хувцасыг солъё доо. Тэгээд хувцас олж өмсөхөөр шүүгээ рүү гээ явлаа.
Зурагт үзээд сууж байсан ч үзчихээр сонирхолтой зүйл олдохгүй дэмий л суваг эргүүлж суусаар. Ямар гээчийн уйтгартай өдөр вэ гэж дэмий л өөртэйгөө ярьж сууж байгаад Ipad-аа аваад интернет орохоор шийдэв. Твиттер лүү гээ орж юу бичигдсэн байгаа талаар уншлаа. Тэгсэн Gina эгчийн твийтийг харлаа, өнөөдөр ажилгүй байгаа болохоор фенүүдтэйгээ твиттэрээр юм бичъе гэсэн байв. Түүний бичсэн зүйлийг уншсан даруйд толгойд нэг сайхан санаа орж ирлээ. 
"Байна уу? Gina эгчээ, би байна аа, ~~~~~~~~~~" тийм ээ би түүн рүү утсаар ярьж байна.
" Өө, ~~~~~~-аа, чамаар сонин юутай байна даа?" гэж үргэлж цоглог байдаг тэр л янзаараа хариулав.
"Би сайн сайн, гэхдээ танаас асуух нэг юм байна аа, эгчээ, та өнөөдөр завтай юу? Би таниад очиж хонож болох уу? Уйдсандаа болоод яг үхэх нь ээ" миний хичнээн их хэцүүдсэн байгааг олж сонссон байхаа л гэж найдаж байна.
"Юүки ирээгүй байгаа юм уу? Тэгвэл хүрээд л ирээ ч дээ, Би ч гэсэн хайртай дүүтэйгээ уулзмаар байна. Би маргааш өдөр болтол ажилгүй болохоор, чи хүрээд ир" ингэж хэлэхийг нь сонсоод зөндөө баярласан шүү.
"Нээрээ юу? Тэгвэл би таниад орой 5 гээд очъё, би ямар нэг юм авч очих уу?" хэн нэгнийд очихдоо гар хоосон байвал муухай биз дээ.
"Үгүй ээ, зүгээр ээ. Үнэндээ манайд 4minute-н охидууд бас ирчихсэн байна. Тэд нар оройны ажил хүртлээ энд байх юм, чи янз бүрийн юм авчралгүйгээр харин ирэхээрээ оройн хоол хийгээд өгч чадах уу?" гэж хэлэхдээ санаа нь зовсон бололтой эгчийн дуу нь цаашаа ороод л явчихлаа.
"Зүгээр ээ, тэгье. Тэгвэл би байж байгаад очъё" гээд өнөө орой ганцаараа байхгүй болсон доо баярлаж байлаа. Өрөөндөө очиж унтлаганы хувцас, сойз, Ipad гээд хэдэн юм аа бэлдэж авлаа, эмээ ч бас мартаж болохгүй юм байна. Цүнхэндээ юмнуудаа хийж аваад, зарим хэрэлгэсэн аяга тавгаа угаахаар гал тогоо руу очив. Өглөө угаагаагүй байсан юм аа, залхуу хүрээд.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
Хонх дартал цаана нь хөлний чимээ дугарж байгаа сонсогдов. 
"~~~~~~~~~~~-аа, бид нар чамайг хүлээж байлаа, ор л доо" гэсээр Jihyun хаалга онгойлгож өгөөд намайг оруулав. Гутлаа тайлж, гадуур хувцасаа өмсчихөөд зочны өрөө рүү ортол тэр хэд зурагт үзчихсэн, нүднүүд нь дэлгэцэнд наалдсан аятай л сууж байлаа. Ажилгүй байх үедээ олон ангит цуврал үзэх нь тэдний хийдэг ажил юм даа.
Намайг орж ирэхийг харчихаад Gina эгч ирж намайг тэврэв.
"Эгч ээ, та бид нарыг ажилдаа явахаас өмнө хоол хийгээд өг тэгэх үү, Jiyoon эгч таны хийсэн хоолыг хамгын шилдэг нь л гээд байсан, би ч гэсэн таны хийсэн хоолыг идэж үзмээр байна" гэж Sohyun нүдээ тормолзуулан, гэдсээ цохин хэлэв.
"Дөнгөж орж байхад нь, жоохон амс хийх боломж өг л дөө чи" гэж ахлагч хэлээд буйдан дээр суув.
"Гэхдээ би үнэхээр явахаасаа өмнө юм идчихээд явмаар байна ш дээ" гэж Sohyun хошуугаа унжуулан хэлэв.
"Зүгээр ээ, би хийгээд өгье. Жоохон хүлээчих, эгчээ та харин надад хаана юу байгааг нь хэлээд өгөөч" одоогоор миний ганц хийж чадах зүйл маань тэр байсныг хэлэх үү, тэгээд ч тэдэнд халуун хоол хийж өгмөөр байсан юм.
"Энэ хүүхдийг дээ ^^, би чамд туслая" гээд Gina эгч намайг гал тогоо руу дагуулаад очиж, бид халуун шөл хийхээр боллоо.
"Танайд очдог өдрөө чамайг тэмдэглэлийн дэвтэр бариад сууж байхыг харсан юм байна, чи шүлэг бичдэг юм уу?" гэж Gina эгч надаас ногоо хэрчиж байх хооронд асуулаа.
"Аан тэр үү, зүгээр л дотроо байгаа зүйлсээ бичих гэж оролддог төдий, тийм ч сүртэй юм бишээ, хобби л юм даа" гэж хийж байгаа зүйлээ үргэжлүүлэнгээ хэлэв.
Удалгүй бид хоолоо хийж дуусгаад охидоо дуудав. Тэд миний хийсэн хоол гээд хүлээж байсан болохоор идэж болохоор болсон эсэхэд нь жоохон санаа зовж байлаа. Гэхдээ тэдний царайг харах нь ээ, санаа зовох хэрэггүй бололтой. Хамт байгаагүй, уулзаагүй үедээ юу болсон талаар хэсэг чалчиж суулаа. 'Fly so high high, Fly so high high' гэж Jihyun-ий утас дугарахад тэр утсаа аваад толгой дохилоо. 
"Охидоо, явах цаг болчихжээ. Менежер ярьж байна, энд 10 минутын дараа ирчихнэ гэнээ" гэж хэлэхэд нь бүгд бага зэрэг хурдан идэж эхэллээ. Дуусаад цүнхээ авцгаан явахад бэлэн болцгоов. "Эгч ээ, хоол үнэхээр амттай байлаа, баярлалаа, бид ингээд явья даа","Баяртай, Жина эгчээ, баяртай ~~~~~~~~~-аа" гэсээр тэд маань ухасхийн гарч явлаа. Ингээд бид 2 л үлдэх шив дээ.
Бид 2 хэдэн хөнжил гудсаа гаргаж ирж зурагтныхаа өмнө засав. Унтатлаа кино үзэж, эсвэл болсон болоогүй зүйлийн талаар чалчиж, юу хиймээр байна тэрийгээ хийх чинь л бие биенийдээ ирж хонохын гол утга учир шүү дээ. Эхэндээ бид хэдэн олон ангит кино үзэж байсан ч Жина эгч яриа эхлүүллээ.
"~~~~~~~~~~~~~-аа, чи найз залуутай юу?"
"Та чинь гэнэт яагаад тэгж асуугаав, үгүй ээ, байхгүй" ёстой л гэнэтийн асуулт байсан шүү.
"Тэгвэл таалагддаг, бодож явдаг хүн байгаа юу?" гэж асуухад нь түүнийг жинхэнээсээ, тоглоом болгож хэлээгүй болохыг анзаарсан юм.
"Ю-юу гэж дээ, би чинь энд сурах гэж ирсэн шүү дээ. Тийм юм бодож явах цаг зав хаана байхав" гэж худлаа хэлсэн ч яагаад ч юм эгч үнэнийг мэдэж байгаа юм шиг санагдлаа.
"Тийм гэж үү, би харин эсрэгээрээ л гэж бодсон юмсан. Чи Junhyung-д сайн биз дээ, үгүй гэж үү" гэж хэлэхэд нь би юу ч хариу хэлсэнгүй, юу гэж ч хэлэх билээ дээ.
"Тэр хар л даа, наад нүүрэн дээр чинь бичээстэй байхад. Тэгээд ч би чамайг түүнийг харахаараа нүд чинь гэрэлтээд л, дээрээс л тэрнийг хажууд чинь байхад дуугаа хураачихаад бага зэрэг биеэ бариад байгааг чинь анзаарсан шүү" гэхэд нь би чимээгүй хэвээр л. Тийм юм огтхон ч байхгүй гэж яаж хэлэх вэ гэж бодсон ч толгойд юу ч орж ирсэнгүй.
"Зүгээр л үнэн ээ хэлчихээ, би чиний эгч биз дээ, би чамайг сайн мэднэ" гэхэд нь гарцаагүй болсноо мэдээд бууж өглөө. Түүний хэлдэг үнэн шүү, эгч намайг дэндүү сайн мэднэ.
"*санаа алдав* тийм ээ, таны зөв. Тэр миний дуртай гишүүн, таалагддаг хүн байсан юмаа, ахлах сургуульд байхын л" гээд доошоо харан хэллээ.
"Би тэгвэл зөв л бодож байсан байна. Санаа зоволтгүй дээ, би ямар нэг болчимгүй зүйл хийхгүй дээ" гээд эгч мөрөн дээр минь аяархан тогшлоо.
"Эгчээ, та нээрэнгээсээ хүнд хэлж болохгүй шүү. Хэрвээ та хэлдэг л юм бол би тэр даруй юм хумаа аваад дахиж ирэхгүйгээр гэр лүү гээ явах болно шүү" түүнийг ямар нэг зүйл хийхгүй гэдгийг мэдэж байсан ч баттай болгох хэрэгтэй шүү дээ. Удалгүй зовхи минь хүндэрч зүүдний орон руу явлаа.
Gina-н талаас
Санаа нь зовсон байхдаа тэр их өхөөрдөм харагдаж байсан хүү. Хэрэг хийчихээд ээжээсээ нуух гэж хичээж байгаа хүүхэд шиг. Тэрнийг Junhyung-д сайн гэдгийг нь би мэдэж байсан юмаа. Тэр дуугаа хурааж, Junhyung-тай харц тулгарахаасаа зайлсхийдэг ч байн байн түүн рүү хараад байдаг юм. Тэгээд хамгийн гол нь хэрвээ би буруу таамаглаагүй бол Junhyung- ч гэсэн тэрэнд талтай байх.Бусад нь анзаарааүй байж болох ч би чинь тэдний эгч нь шүү дээ, тэд нарын надаас илүү мэдэх хүн байхгүй л болов уу.
~~~~~~~~~~~~-г байхад Junhyung ч гэсэн нэг л өөр болчихдог юм. Би ч ямар нэг зүйл хийх хэрэгтэй бололтой шүү. Тэднийг бие биендээ сэтгэлээ илчлэхээр тийм нэг зүйл. Гэхдээ надад туслах хүн хэрэгтэй, ганцаараа хийж чадахгүй шүү дээ, энэ талаар сайн бодоод, ойрын хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Хэрвээ тэд нийлчихвэл сайхан биз дээ. Удалгүй энэ талаар бодон бодон унтахаар хэвтлээ.

2 comments:

  1. amjilt^^ daraagiihiig ni hleej bgaa shuu

    ReplyDelete
  2. wow uneheer goy boljee daraagiihiig hurdan hiigeerei

    ReplyDelete