April 27, 2012

Admin шалгаруулж авна ^^



Сайн байцгаана уу. B2STAR админ Ууганаа байна. 


Манай блог нээгдээд 8 сар гаруй болж байгаа бөгөөд тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг болов уу гэж бодож байна. Манай блог анх зөвхөн B2ST-ээр дагнан мэдээ, хадмал орчуулга, мэдээлэл хийдэг байсан ч сүүлд Cube-н шинэ хамтлаг болох BtoB-ийн талаархи мэдээллийг нэмж хийж байхаар болсон билээ. 

Өнөөдрийг хүртэл хугацаанд блогийн мэдээ, хадмал орчуулгаыг Ууганаа би өөрөө ганцаараа хийдэг байсан гэж хэлж болно. Харин одоо би өөрөө төгсөх курсын оюутан учраас хийх юм ч ихтэй, тогтмол цагийг блогт гаргах боломжтгүй болсон тул ганцаараа цааш нь авч явах хүндрэлтэй байгаа юм. Тиймээс блогтоо цөөн тооны мэдээний админ авах сонирхолтой байна. Гэхдээ тодорхой хэмжээний шалгуур тавих бөгөөд найдаж болох хүн авах бодолтой байна. 

Би анхнаасаа блогоо хүний тооны араас хөөцөлддөггүй, харин үнэхээр хайртай одуудаа гэсэн сэтгэлээ л илэрхийлэх нэг арга болгох зорилгоор нээсэн учраас мэдээнийхээ чанарт ч бас багагүй санаа тавьж, аль болох чанартай мэдээ тавихыг урьтал болгодог. 

Мөн цаашдаа блогоо зөвхөн B2ST, BtoB-н биш Cube-ийн бүх уран бүтээлчдийн талаархи фен блог болгох бодолтой байгаа. Гэхдээ одоохондоо тэгж яарахгүй байна.

За тэгээд сонирхож байгаа хүн байвал надтай холбогдоорой.

yahoo ID: uuganaa104@yahoo.com

No comments:

Post a Comment