April 17, 2012

Junhyung, Fashion Idols #1 боллоо


Junhyung маань Загварлаг Од номинацид 1-т оржээ ^^


MBC- Everyone Weekly Idol нэвтрүүлгийн 4 сарын 11-ний дугаарт "GD-ийн дараа орох шилдэг 10 загварлаг одууд"-г шалгаруулсан бөгөөд Junhyung маань шинэ үеийнхний хамгийн загварлаг од гэсэн нэрийг өөртөө авч чаджээ. 

Энэхүү жагсаалтыг гаргахдаа тэд одоогоор идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй бүх хамтлаг, дуучдаас саналыг нь авдаг бөгөөд GDragon "Загварлаг од", "Гялалзсан од" гэсэн нэртэйгээрээ аль хэдийн олонд танигдсан билээ. Ингээд энэ удаагийн шинэ жагсаалтаа "Gdragon-ий араас явж буй дараагийн загварлаг од хэн бэ?" гэсэн асуултын дагуу явуулсан байна. Hyomin (T-ara), Key (SHINee), Yoochun (JYJ), CL (2NE1) гэсэн олон хүчтэй нэр дэвшигчдийн дундаас Junhyung маань илт давуу санал авч дараагийн Загварлаг од гэсэн нэрийг авчээ. Junhyung маань онгоцны буудал дээрхи онцлог хувцаслалтаараа аль хэдийн нэрд гарсан бөгөөд түүний тэрхүү хувцаслалтуудын талаар ч байнга мэдээ гарч байдаг билээ. 

Niel (Teen top) "Загварлаг од гэсэн нэр томъёоны талар олон яриа байдгыг би мэднэ, Junhyung-г ч загварын мэдрэмжээрээ олонд танигдсан гэдэг нь ч үнэн" гэсэн байна.

Hongki (FT Island) "Загварын талаар адилхан сонирхож, шимтэн ордог хүний хувьд би Junhyung-г санал болгоно" гэж хэлсэн байна.


No comments:

Post a Comment