April 20, 2012

Funny BtoB ^^



Тэд бие биенийхээ талаар..... ^^


Minhyuk-н тухай Ilhoon:

"Minhyuk ахын цусны бүлэг нь А, тийм болохоор тэр бүх зүйлсийг төгс байлгах дуртай. Дээрээс нь маш нямбай/цэвэрч. Бэлтгэл хийж дууссаны дараа ч тэр юу ч гэмээр юм маш цэвэрхэн харагддаг. Гэрт байхдаа яг л ээж шиг бүхнийг төгс төгөлдөр байлгах гэж оролддог, "бид энэ юмаа цэвэрлэх хэрэгтэй" гэж байнга хэлдэг"

Ilhoon-ний тухай Hyunsik:

"Ilhoon бид нар дундаа ганцаараа B цусны бүлэгтэй нь. Саяхан тэр нэг сэтгэл зүйн тест явуулсан чинь, инээдтэй нь "Гялалзсан нэгэн"гэсэн хариу гарсан. 
Нэг үгээр гэх юм бол тэр үнэхээр тааварлашгүй. Тийм болохоороо ч түүнээс байнга 
олон янзын санаа гардаг байх. Сүүлийн үед тэр дууны үг их бичих болсон.
 Ер нь нилээн дээрээс дууны үг бичдэг байсан"

Hyunsik-н тухай Sungjae:

"Hyunsik ах А бүлгийн цустай, тэгээд маш тайван, амгалан. Бид нар ямар нэгэн үед заримдаа асуудалтай л байсаг юм, дэндүү амар амгалан байдаг болохоор. Хаха. Тэгээд дээрээс нь маш өөдрөг, уужуу бодолтой нэгэн"

Sungjae-н тухай Changseob:

" Манай хачин жигтэй макнаэ Sungjae ч гэсэн А бүлгийн цустай. Түүний өөдрөг, баясгалантай чанар нь сэтгэл татам байдаг ч тэр үргэлж л тоглоом шоглоом хийж, зугаацах дуртай. Заримдаа хүнд их саад болж, бид нар анхаарлаа олигтой төвлөрүүлж чадахаа болидог. Нэг хэвэндээ, нэг байрандаа удаан байж чаддаггүй. 
Манай өхөөрдөм золиг."

Changseob-н тухай Minhyuk:

"Манай О бүлгийн цустай Changseob маш их унтдаг. Нэг удаа бид нар акапелла дуулж байтал нэг өнгө алдаад л явчихсан. Тэгээд би хэн бэ гэдгийг нь хартал Changseob бэлтгэл хийж байхад унтчихсан байсан. Хоол идэж байхдаа халбагаа бариад унтчихсан байсан явдал ч гарж байсан.

Eunkwang-н тухай Minhyuk:

"Ахлагч Eunkwang маань А бүлгийн цустай ч маш яаруу сандруу/ адгуу зантай. Амар амгалан биш. Нэг ёсондоо Hyunsik-н эсрэг нь, гэхдээ Yoo Jae Suk sunbae-тэй адил маш халамжтай нэгэн. Барагтай бол уурлаад байдаггүй. Өөрийгөө барьж, дарахдаа маш сайн. Өөрийгөө бид нар дундаас онцгройрохооргүй гэж хэлдэг ч тэр бид нарын хүч болдог"

Peniel-н тухай Sungjae:

"Peniel ах Америкт өссөн болохоор бид цусных бүлгийг сайн мэддэггүй юм. Гэхдээ бид нар дотроо AB бүлгийнх байх л гэж боддог. Тэр нэг тийм этгээд/хачирхалтай. Гэхдээ бас хөгжилтэй, гэнэн. Тийм болохоор түүний энэ өөр өөр дүр төрх нь эгдүүтэй/өхөөрдөм байдаг байх. Тэр аймар удаан ярьдаг нь заримдаа жоохон 
тэвчээр алдармаар байдаг шүү. Хаха"

Bloodtype A: EunKwang, MinHyuk, HyunSik, SungJae
Bloodtype B: IlHoon
Bloodtype O: ChangSeob
Bloodtype Uknown: Peniel

2 comments:

  1. tsusni buleg A bhar yadin :P B bval yadin ?

    ReplyDelete
  2. adminaa law of love hurdan oruulj dusgarai bas melody of love g :)

    ReplyDelete