March 31, 2012

Kikwang-н тухай бүгдийг нь ^^


Түүний тухай мэдэхийг хүсвэл....


Lee Kikwang - Хойд Солонгосын од, бүжигчин, дуучин. Тэрээр анх Cube Entertainment-д "Ace Junior" буюу AJ нэртэйгээр соло дуучнаар гарч ирж байсан. Тухайн үедээ алдартай дуу зохиогч Brave Brothers-тай хамтран "First Episode of A New Hero" нэртэй мини-цомгоо гаргаж байсан бөгөөд одоо B2ST хамтлагын бүрэлдэхүүнд багтаж байна. 


Тэрээр 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд хип хоп урсгалыг ихээхэн сонирхдог байсан тул олон янзын хип хоп урсгалын сонирхдог байжээ. Түүнийг дуу хөгжмийн ертөнцөд хөл тавихад нь эцэг эх нь ч түүнийг дэмжиж байсан бөгөөд удалгүй соло дуучин гаргах зорилготой байсан нэгэн компанний шалгаруулалтанд орсон байна. Түүнийг AJ хэмээх нэрээр нь хүмүүс мэддэг бөгөөд анхны мини-цомгоо 2009 оны 4 сарын 4-нд гаргаж байжээ. Түүний нэр нь тухайн үеийн Paran хамтлагын нэг гишүүнтэй адил байсан нь ихээхэн шуугиан тарьж байсан хэдий ч B2ST-ийн бүрэлдэхүүнд орж дэбют хийхдээ өөрийн нэрээрээ дэбют хийсэн юм. 


Тэрээр жүжигчин болох гараагаа High Kick on the Roof цувралаар эхлүүлсэн бөгөөд My Princess зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээсэн юм. Мөн тэрээр Hot Brothers, Win Win, Inkigayo зэрэг нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилладаг байсан туршлагатай нэгэн.

Түүний тухай сонирхолтой баримтуудаас ^^

Тэрээр соло дууцнаар дэбют хийгээд заримдаа ганцаардаж, 
уйлмаар санагддаг байсан гэнэ.

Түүний гар утас нь Ipod Touch


Тэр ваниллатай бялуунд дуртай харин шоколадны хольц ихтэй зүйлд тийм ч дуртай биш 

Түүний дуртай эмэгтэй хамтлаг нь miss A & f(x)

Чөлөөт цагаараа унтах биш бүжиглэх дуртай 

Hyunseung-г өөрөөс илүү хөгжилтэй гэж боддог

Хэлэх дуртай үг нь : "Сайхан кино үзэж стессээ тайлж, санаа зовоосон зүйлүүдээ март"

Далайн гаралтай хоол/бүтээгдэхүүний харшилтай гэнэ

Төрсөн өдрөөрөө малгай эсвэл нимгэн цамц авах дуртай 

Түүний ихэнх фенүүд нь түүнийг хамтлаг дотроо хамгийн царайлаг нь гэж хэлдэг 



Тэрээр сайхан инээдэг, гоё хоолойтой охинтой гэрлэнэ гэж хэлж байжээ

Түүний дуртай уух зүйл нь Protein Shake

Түүнд эрэгтэй дүү байдаг бөгөөд нэрийг нь Lee Haekyung гэдэг

Түүнийг хамтлагынхаа хамгийн сайн бүжигчин гэж Hyunseung хэлж байсан

Тэрээр 5-7 жил бэлтгэгдсэн 

Тэр фенүүдийнхээ бичсэн зүйлийг хэзээ ч retweet хийдэггүй 

Түүний фенүүдийг Aces гэдэг

Тэр үргэлж Hyunseung-тай гэрлэхийг хүсэж байна гэж тоглоом хийдэг


Тэрээр DSP, JYP Ent-д суралцагч байсан

Тэр хүүхэд байхдаа савлуур, дүүжин-даажин
 2-н ялгааг мэддэггүй байсан ^^

Хэрвээ чи түүнд гайхмаар зүйлсийн талаар хэлвэл 
хариуд чинь "Oh Really?" гэж хэлэх болно

AJ нэрээр гарч ирж, уран бүтээл хийж байхдаа
 гар утас хэрэглэхээс хориглогдсон байсан

Нэгэн мөрийнд ялагдчихаад Doojoon-д өгөх байсан өрөө байхгүй болгоно шүү 
гэж сүрдүүлж байсан ч эцэст нь хүн болгонд зайрмаг авч өгөөд дууссан

AJ нэрээр дэбют хийснээс B2ST-н бүрэлдэхүүнээр
 дэбют хийхдээ илүү сандарч байсан


Hyunseung-д тахиа идэхээ боль гэж хэлэхийг хүсдэг, 
учир нь Hyunseung өөрөөс нь илүү ховдог гэнэ

Тэрээр биеийн хүчний дасгал хийх дуртай ч үнэн хэрэг дээрээ хамгийн залхуу нь гэнэ, ялангуяа угаалга, цэвэрлэгээний ажил дээр

Түүнд таалагддаг охин: хөөрхөн бас ярилцаж суухад хөгжилтэй

Тэрээр илүү булчинлаг харагдахын тулд жин нэмж байсан

Kikwang-н хэлээр "Good-Bam" гэдэг нь "good night" гэсэн үг бөгөөд "Hi-yeom", "bye-yeom" гэдэг нь "hi", "bye" гэдэгтэй адилхан юм.

Тэрээр уг нь бол 5 эсвэл 7 гишүүнтэй хамтлагт орохоор байсан гэнэ.

Тэрээр юм ярихдаа "inje/then" гэдэг үгийг их хэрэглэдэг

Бусад нь түүнийг их зардаг гэж боддог



Crump бүжиг хийх дуртай. 
Тэрнээсээ болоон олон ч хослолынхоо өмдийг задалж байсан.

Тэр хар арьстай хүмүүс бүжиглэж байгааг харах дуртай, 
учир нь тэд бүжигт бүхл зүйлээ зориулдаг юн шиг санагддаг гэнэ.

Тэр түргэн хоол, бэлэн гоймон барагтай л бол иддэггүй. Тамхи татаж, согтууруулах ундаа ч хэрэглэдэггүй. Биендээ нилээд санаа тавьдаг. /Хмм... энэн дээр нь харин жоохон эргэлзчихлээ ^^/

Орон дээрээ хэвтсэн л бол тэр дороо унтчихдаг.

Түүнээс нэг удаа фен нь түүнтэй хамт гадуур гарч болохгүй юм уу гэж асууж байсан гэнэ. Тэр хариуд нь "Тийм зүйл даанч байж болохгүй" гэж хариулж байжээ.

Тэр халуухан бас өхөөрдөм охидод дуртай ч бусдыг өөртөө татах чанарт нь илүү дуртай гэнэ.



Компьютертэй хамгийн их найзалдаг нь Kikwang. Байнга ком дээр сууж байдаг 
ба унтах гэж л суудлаасаа ховхордог гэнэ.

Бусад нь ядраад унах гэж байхад Kikwang ганцаараа л юм идэхээ
 бодоод жаргалтай гүйж байдаг гэнэ.

Тэрээр Lady Gaga-н Солонгос дахь тоглолтын нээлтийг хийж байсан

Сэрэхдээ хамгийн хэцүү сэрдэг нь Kikwang. 2 дахь нь Junhyung

Тэдний фен уулзалтан дээр нэг өндөр охин очоод "Kikwang-аа би 1** см!" гэхэд нь тэр "Хөөх, ямар өндөр юм бэ, өндрөөсөө Yoseob-д өгөх хэрэгтэй юм байна даа" гэж хэлж байжээ.



Kikwang байнга тоглоом шоглоом хийж явдаг болохоор бусад нь түүнийг тоохоо байсан тул түүнийг гадуурхадаг гэсэн цуурхал гарч байжээ. Фенүүд нь түүнийг нь сонсоод Kikwang-г сайн халамжилж байгаа ч гэж хүссэн бөгөөд одоо түүнийг тоглоом хийх болгонд нь бүгд "Муахахаха" болоод л явчихдаг гэнэ. Үүнийг нь нэг удаа захирал Hong хажуугаар нь явж байгаад харчихаад "Би ч хэдэн мэдрэл муутай юмнуудыг өсгөжээ" гэж бодсон гэдэг.

Нэг удаа Yoseob зуны халуун өдөр хөл дулаацуулагч /гутлан дотроо хийдэг/ аваад Kikwang дээр очоод захирал чамайг энийг хөлөндөө хий гэсэн гэж хэлжээ. тэгсэн Kikwang зуны халуунд дээрээс нь дулаацуулагч хийгээд шатаж үхэх гэж байсан ч авахгүй л байсан гэнэ.

Унтахдаа яг жоохон хүүхэд шиг гэнэ. 
Заримдаа нүүрний будгаа арилгалгүй унтчихдаг гэнэ.

Түүний дуртай өнгө нь хар


Тэр маш нөхөрсөг, анх уулзсан хүнтэйгээ ч маш нөхөрсөг харьцдаг.

Junhyung түүнийг 10-н жилээсээ унтахаас өөр дурсамжгүй гэж боддог

Тайзан дээр янз бүрийн өхөөрдөн царай гаргах биш тэр шууд л хувцасаа урдаг

Тэрээр суралцагч байхдаа маш олон цагаар бэлтгэл хийдэг байсан бөгөөд анх соло гарч ирэх үедээ ч бүх хүмүүс явсны дараа ч үлдээд бэлтгэлээ хийдэг байжээ.

Юу идэх гэж байгаагаа үргэлж шалгаж байж иддэг.

Ямар нэг нээлтийг үг хэрхэн хэлэх талаар тэр JoKwon-оос сурсан гэнэ

Түүнд юу ч хэлж байсан тэр итгэж л орхидог



Тэр хоол хийх нь тухайн хүний чин сэтгэлтэй холбоотой гэж боддог

Тэвэрч унтах том баавгайтай болохыг хүсдэг

Христийн шашин шүтдэг

Эмэгтэй хүнд тавих шалгуур нь харьцангуй доогуур

B2ST-н дэбют тоглолт нь түүнд дахин төрж байгаа мэт сэтгэгдэл үлдэсэн

Тэр анх үсээ шар өнгөөр будуулчихаад маш их шаналж байсан ч тэр нь Yoseob-н хажууд юу ч биш байижээ.

Kikwang Hyuna-г Twitter-т дагадаггүй гэнэ

Баруун гараараа бичдэг

Түүнийг хуучин найз охин нь араар нь тавьж байсан

Түүний булчин нь биеийн хүчний зүйлд бийш нүд баясгах л зориулалттай 


3 comments:

  1. yoseob maani tgj ih shanalsiiim bh da za ydag ch bsan manai gk teneg shoo kke ystoi neeree teneg mortloool hair tatam shoo documentary der yoseob ystoi air hoorhon togolson shoo manai hun shuud l chinja gjuu ter neeree ypon ymuu gd l neeh hoorhon

    ReplyDelete
  2. neeree daraa ni doojooniihiiig shoo guij bn oird manai leader uneheer taalagdaad bgaa

    ReplyDelete