April 2, 2012

"Law of Love" 15-р хэсэг



"Law of Love" 15-р хэсэг "Баригдсан даа"


~~~~~~~~~~~~~~-н талаас 
"Зиа өвлийн амралтынхаа сүүлийн өдөр юу хийдэг юм билээ?" гэж өглөө боссоноосоо хойш тааз ширтэнгээ бодож хэвтсээр л. Өглөө нилээд эрт боссон ч хийх юм байхгүй болохоор худлаа орон дотроо эргэж хөрвөөгөөд л байж байна. Юутай ч өглөө босоод юу хийдэг тэр зүйлсүүдээ хийхээр босов. Өвлийн хүйтэн өдрүүдэд халуун шүршүүрт орох чинь хамгийн сайхан шүү дээ. Шүршүүрт орчихоод шүүгээ рүү гээ очиж хувцас сонгож авлаа.
'I'm gonna make you love me, neol saranghandago' гэж дугарах утсаа авахаар гал тогоо руу гүйлээ, өчигдөр тэнд орой хоолоо идчихээд тэнд нь орчихихсон байж л дээ. Гал тогоо руу гүйж байж замдаа сандланд тээглээд унах дөхөв.
"Байна уу?" гүйгээд дээрээс нь тээглэж унах гэж байснаа ч хэлэх үү бүр амьсгаатчихсан байлаа.
"Эгч ээ, та зүгээр үү? Яагаад ингэж аймар амьсгаагаад байгаа юм, өвдчихсөн юм биш биз дээ?" гэж санаа зовсон Dongwoon-ий хоолой сонсогдов.
"Үгүй ээ үгүй. Утсаа авах гэж гүйж байгаад л тэр, ямар нэг хэрэг гараа юу?" тэднийг үргэлж миний төлөө санаа зивж байдагт нь талархаад баршгүй ^^. Намайг зүгээр байгааг сонсоод Dongwoon ч бага зэрэг тайвширч байгаа сонсогдов.
"Ашгүй дээ, таныг дахиад л өвдчихсөн юм байх гээд айлаа ш дээ. Ингэснээс, эгчээ та бид нарт оройн хоол авчирч өгч чадах уу? Ядраад дээрээс нь өлссөнөөсөө болоод би лав удахгүй чадрах байхаа, гуйж байна эгчээ, гуйжийна, гуйжийна" гэж хэлэхэд нь инээд хүрсэн шүү. Dongwoon-ий юм гуйгаад шрекийн муурны нүд гаргаж байгаа нь нүдэнд харагдаад л явчихсан.
"За тэгье, би оройн хоол аваад очъё. Та нар хэдийгээр завсарлага авах юм, та 6 бүгд байна биз дээ?" нэгэнт өнөөдөр надад хийчихээр юм байхгүй, тэгээд ч амралтын маань сүүлийн өдөр юм чинь найз нартайгаа хамт байхад юу нь болохгүй гэж.
"Аанхан, бид нар бүгд байна, 2 цагийн дараа бид завсарлачих байх аа, эгчээ нээрээ та өөрөө хийсэн хоолоо авчраарай за юу", "~~~~~~~~~~~~-аа, хурдан ирээрэй, бид нар хүлээж тэсэгхүй нь байна шүү" энэ хөөрсөн нөхдүүдийг ээ, ингээд удалгүй бид утсаа тасалцгаалаа. 6 хүнд хоол хийх болохоор одоо хоолоо хийж эхлэхгүй бол болохгүй, нээрээ ихийг ч хийдэг юм билүү, охид маань ч гэсэн байж магадгүй шүү дээ. Гэхдээ охидууд тэнд байхгүй бол яах вэ? Хоолны гарз болно доо, эхлээд асуусан нь дээр юм байна. 
Gina-н талаас
Бичлэгийн өрөө рүү шинэ дуундаа орохоор явж байтал
 ~~~~~~~~~~~~-аас мессеж ирэв.
'B2ST-ийханд орой хоол авчирч өгөх гэж байгаа юм байх даа? Амттай л сонсогдож байна даа' би ч гэсэн тэнд байна шүү гэж бичих гэснээ гэнэт нэг зүйл саналаа. Бушуухан гэгч нь Yoseob руу залгав. Тиймээ, Yoseob-г надад тусалж чаднаа гэж бодсон юм ^^.
"Yoseob-аа, чи юу хийж байна? Би бичлэгийн өрөө рүү явж байна, чи түр надтай уулзаж чадах уу?" B2ST-ийхан бүжгийн бэлтгэлтэй байгаа болохоор би ямар хажууд нь очоод чихэн дээр нь ярилтай биш, Yoseob-г гараад ир гэж дуудлаа. Өчнөөн цаг тасралтгүй бэлтгэл хийж байсан болохоор миний залгасан маань ч тэрэнд сайхан хэсэг зуур ч гэсэн амрах боломж болсон биз.
"Эгч ээ, юу болсон бэ?" гэсээр бэлтгэлийн өрөөнөөс дүүрэн хөлс дуслуулан гарч ирлээ.
"Чамтай нэг сонирхолтой юмны талаар ярилцах гээд, гэхдээ маш чухал шүү" миний нууцлагдмал яриаг сонсоод гайхсандаа хөмсгөө өргөв.
"Сайн сонсоорой за юу. ~~~~~~~~~~~~ удахгүй энд ирнэ биз дээ, тийм болохоор чи миний хэлэх гэж байгаа зүйлийг хийх хэрэгтэй байна. Юу гэх гээд байна вэ гэхээр, ~~~~~~~~~~~~ маань Jun-д сайн, сайнаар ч барах уу----" гээд яриагаа дуусгаж амжаагүй байтал
"Хөөх, та ч бас тэрийг анзаарчихсан юм уу?" гэсээр нөгөөдөх чинь том гэгч нь инээв. Тэр ч гэсэн мэдэж байгаа юм бол харин ч сайн хэрэг боллоо. 
"тэгээд Jun ч бас тэрэнд сайн байх" гээд хэлэх гэж байсан зүйлээ дуусгав. "Наадахыг чинь харин мэдээгүй юм байна шүү" гэж гайхсан байдалтай Yoseob хэлэв.
"Гэхдээ баталгаатай биш л дээ, тийм болохоор л чи өнөө орой нэг зүйл хийх хэрэгтэй байна, тэрний ~~~~~~~~-д сайн эсэхийг нь мэдэж болохоор" гээд тэр миний хэлсэн зүйлсийг сайн гэгч нь сонсож, бид өөрсдин төлөвлөгөөгөө гаргалаа. Тэгээд би ~~~~~~~~~~ рүү би болон 4minute-н охид орой тэнд байхгүй байна гэсэн мессеж явуулсан юм. 
Yoseob-н талаас
Орой юу болох бол гэж бодохоос инээд хүрээд байлаа. Бэлтгэлийн өрөө рүү орохоосоо өмнө юу ч болоогүй юм шиг царайлаад орлоо. Багшийг ингээд болно гэж хэлэх хүртэл нь бид бүжиглэсээр, бас дахин бүжиглэсээр. Үхтлээ ядарцгаасан байсан хэдий ч завсарлага авч байгаадаа баярлан өрөөгөөр нэг гүйлдэх хүч байсан л юм даа.
Удалгүй ~~~~~~~~~~~ маань гартаа тор дүүрэн хоол барьсаар орж ирлээ. Түүнийг хараад хүн болгоны нүд нь сэргээд л явчихсан. Тэр бидэн дээр ирээд, савтай хоолнуудаа өрж тавьлаа. Хоолны савнууд онгойв уу үгүй юу бүгд хоол руу дайрах шахам л байв. Аргагүй дээ, бүтэн үхэр идчихээр л өлсчихсөн байсан юм чинь. Хүмүүс хоолоо идээд өөр юманд анхаарах сөхөөгүй байхад нь би тагнуулийн ажлаа хийв байв, Junhyung-н үйлдлийг ажиглах.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа Gina эгч юу яриад байсныг ойлгох шиг боллоо, Junhyung нээрээ л ~~~~~~~~~~~~-г орж ирснээс хойш нэг л өөр болчихсон шүү. ~~~~~~~~~~~~-г бусадтай юм ярьж, инээлдэх гээд юу хийнэ бүх л үйлдлийг нь нүд салгалгүй харж байсан гэж болно. Одоогийн байдлаар бол би ч гэсэн Junhyung-г түүнд сайн гэдгийг нь хэлж чадахаар байсан ч улам илүү баттай болгох хэрэгтэй байв.
Бэлтгэлээ дуусчихсан болохоор гэр лүү гээ явах бэлтгэлээ хийцгээв. ~~~~~~~~~~~~-тай гартал гадаа аль хэдийн харанхуй болсон байв.
"За би ингээд явъя даа, маргаашнаас хичээлтэй, та нартай байхад хөгжилтэй байлаа" гээд тэр цаашаа эргээд явах гэж байлаа, гэтэл би ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байдаг. Хурдан бодоорой. Бусад маань гэр лүү гээ эргээд л явахыг даваан дээр толгойд нэг санаа орж ирлээ.

"~~~~~~~~~~~~-аа, ганцаараа явж болж байгаа юм уу, нилээн харанхуй болчихсон байна ш дээ" гэж асуутал тэр толгой сэгсрэн зүгээр гэж зөрүүдэлсээр.

"Нээрээ зүгээр гэж үү, эмэгтэй хүн энэ цагаар ганцаараа явна гэдэг ч аюултай биш үү. Би хамт явах уу?"

"Би хүргээд өгчихье, та хэд явж амарсан нь дээр, маргааш бичлэгэнд орно биз дээ" гэхэд нь амжилтанд хүрсэндээ би дотроо дэвхэцэж байв.

'Баригдсан даа' гэж  дотроо би томоос том мишээж байсан юм, яагаад гэхээр тэгж хэлсэн хүн нь Junhyung байсан юм шүү дээ. 'Даалгавар биелэгдлээ'

"Би хамт явмаар л байна, гэхдээ түүний хэлснээр бид нар маргааш бичлэгэнд орох болохоор чадахгүй юм шиг байна, уучлаарай, за явцгаая залуусаа" гээд тэр 2-т саад болохгүй гээд нөгөө хэдийгээ чирэх шахам явлаа. Kikwang тэгсэн хажууд юу болж байгааг ч ойлгоогүй янзтай гайхсан царайлаад зогсож байв. Манай энэ чинь pabo юм байгаам ш дээ.

Junhyung-н талаас

Биднийг гадаа гарч ирэхэд харанхуй болчихсон байв, би ~~~~~~~~~~~-г гэрт нь хүргэж өгмөөр байсан ч шууд тэгээд хэлчихвэл бусад маань сэжиг авчих байх гэж бодоод хэлж чадахгүй л байв. Тэгсэн Yoseob тэрнээс хамт явах уу гэж асууж байна, би ч хурдхан шалтаг олж хэлэв. Шалтаг ч гэж тэд маргааш хоолойн бичлэгэнд орох нь үнэн л байсан юм чинь. Би rapper нь учраас хоолой гээд тэдэн шиг зүйл болохгүй болохоор тэднийг амар гэж хэлсэн нь зөв биз дээ. Түүнтэй хамт явах сиймхий хайж байсан би энэ боломжийг зүгээр явуулчихаж чадсангүй. Удалгүй тэд гэр лүү гээ явлаа. 

Түүнтэй хамт алхах гэж автобусаар явах санал гаргалаа, таксинд суучихвал шууд л гэрт нь оччихно шүү дээ.

"Чи ойрд шүлэг бичсэн үү?" гэж яриа эхлүүллээ.

"Дэвтэр дээрээ бараг бичээгүй ээ, гэхдээ хэдэн мөр бичих гээд бодоод л явж байна. Чам шиг сайн биш болохоор эхлээд сайн бодож байгаад бичихгүй бол болохгүй шүү дээ" гээд удаан гэгч нь алхалаа.

"За боль доо, чи үнэхээр сайн бишдэг ш дээ. Тэгээд ч би чиний бодож байгаа шиг тийм мундаг биш шүү дээ, миний бичсэн тэр дуунууд ч гэсэн маш удаан хугацаанд бодож байж бичсэн л зүйлс шүү дээ" түүнтэй ярилцах үнэхээр сайхан байдаг юм. Тэр маш болгоомжтой, заавал бодож байж дараа нь түүнийхээ хэлнэ. Юу ч бодолгүй бүгдийг нь ярьдаг хүмүүс надад таалагддаггүй юм. 

"Баярлалаа, нээрээ та хэд шинэ дуу гаргаж гэж байгаа юм уу, маргааш бичлэгтэй гэхээр" гэж надаас асуулаа, биеэ барих нь гайгүй болж байх шиг байв.

"Аан тэр үү, тийм ээ, манай шинэ дуу. Хайр дурлалтай учирсан 2 хосын талаар юм л даа, гэхдээ энэ талаар дуу маань гарахаас өмнө хэн нэгэнд хэлж болж байна уу үгүй юу" гээд түүн рүү харав.

"Би хэнд ч хэлэхгүй ээ, амлаж байна" гэж бушуухан хэлээд амжлаа.

"Би өөрийнхөө хэсэг дээр ажиллаж л байгаа, гэхдээ нэг л болж өгөхгүй л байна, ойрд толгойд олигтой юм орж ирэхгүй байгаа юм" сүүлийн үед толгойд минь дууны үг биш тэр л бодогдоод байхад би яах билээ.

"Хэрвээ чи ямар нэгэн зүйл бичвэл надад үзүүлж болох уу, чиний шүлэгнээс би санаа олох ч юм билүү" түүний бичсэн шүлэгнүүд нь миний бичих хүслийг төрүүлдэг юм, түүний бичсэн зүйлсийг унших ч гоё байдаг юм тэгээд ч хэрвээ болно гэвэл бид дахиад уулзана гэсэн үг шүү  дээ.

"Чамд тусалж чадах эсэхээ мэдэхгүй л юм, гэхдээ бичсэн хойноо заавал чамд үзүүлнэ ээ" гэж хэлэхэд нь баярласан шүү. Удалгүй бид түүний гэрт ирлээ, уг нь дахиад юм ярилцмаар байсан ч яах ч арга байсангүй. Эргэж хараад явах гэснээ надад түүний дугаар байхгүйг санаад түүнийг дуудаж дугаараа солилцоё гэж хэлэв. Шүлгээ бичиж дуушараа тэр над руу ярихаар боллоо. Ингээд би гэдэг хүн гэр лүү гээ нэг л их аз жаргалд умбасан залуу явлаа.

Yoseob-н талаас

Өрөөндөө ороод хамгийн түрүүнд Gina эгч рүү юу болсон талаар мессеж бичлээ. Junhyung маань ингэж нэг юм хүнд сэтгэлээ илчилж байгаад маш их баяртай байна, тэгээд ч тэр хүн нь ~~~~~~~~~~~~~ шүү дээ. ~~~~~~~~~~~~~, Junhyung-д маань маш сайхан хос болж чадна, тэр дотроосоо ч гаднаасаа ч үнэхээр сайхан хүн болохоор би тэр 2-ыг хамт байгаасай гэж бодож байна. Gina эгчээс 'Сайн байна, дараа нь тухтай ярилцая' гэсэн хариу ирлээ. Тэрэнд нь хариу бичээд унтахаар хэвтлээ. 

3 comments:

  1. im first wow really nice very fantastic ohh im so happy daraagiihiig hurdan hiigeerei

    ReplyDelete
  2. hurdlaarai bi tsehkunee mnai yoseob ystoi sergelen shuu iimerhuu ymiig ol ehend l mednuu ghees suuld ni bish shooo

    ReplyDelete
  3. goy2 daraagiihig ni hleej baiy

    ReplyDelete