April 21, 2012

"Law of Love" 17-р хэсэг


17-р хэсэг "Зүгээр л"




~~~~~~~~~~~~~~-н талаас
Өнөөдөр хагассайн өдөр, амралтын өдөр гээд цагийг сайхан өнгөрөөж, сайхан амарж байх ёстой байтал яагаад ч юм нэг л онцгүй байлаа. Нэг л хоосон санагдмаар гэх юм уу. Магадгүй ойрд нилээд хэд хоног нойр багатай орой сууж юм хийснээс болсон ч байж болох л юм. Юүки-н санааг зовоохгүй гэсэндээ орноосоо өндийж, угаалгын өрөө рүү явлаа. 
Өглөөжин Юүки-ээс зайгаа барьж, бултсаар, хэрвээ хажууд байх юм бол аль болох инээгээд л. Өвөл өнгөрч, хавар ирж байсан болохоор гадаа хамаагүй дулаахан болж эхэлж байлаа. Тэгээд сэтгэлээ жоохон сэргээж, тэнхээ авдаг юм уу гээд гадуур жоохон алхахаар шийдэв. 
Гадуур алхаж, эргэн тойрноо ажиглан явахад үргэлж шүлэг бичих бодол төрдөг шүү. Үзэсгэлэнтэй гоё зүйлсийг харж, гоё дуу сонсож, аз жаргалтай болон хэцүү зовлонтой үеүүд надад шүлэг бичих хүслийг төрүүлдэг юм. Тэгсэн харин гэнэт Junhyung 'оппа'-д өгсөн тэмдэглэлийн дэвтэрээ саналаа. Түүнийг 'оппа' гэж дуудах болсондоо одоо ч гэсэн нэг л итгэж өгөхгүй л байгаа. Миний шүлгийг хүмүүс уншаад юу гэсэн бол? Таалагдсан болов уу, яасан бол?
Junhyung-н талаас
Нэг олон ангит кинонд хэсэг дүр бүтээх ажилаа дуусгачихаад бид хүлээлгийн өрөөнд сууцгааж байв. Бүгд л өөрөө өөрсдийн зүйлсийг хийнэ, Yoseob, Dongwoon 2 идэх юмны төлөө бөөн юм болж, Doojoon харин шинэ дуун дээрхи өөрийн хэсгээ дахин дахин сонсож байгаа бололтой. Kikwang харин дасгал хийсээр, амрах цагаараа ч гэсэн ингээд л сууж байдаг хүн дээ. Тэгээд үлдсэн нэг болох Hyunseung харин унтаж байна. 
Би харин яаж ~~~~~~~~~~~-тэй уулзаж юу болсон талаар хэлэх тухайгаа бодсоор л.
~~~~~~~~~~ Өмнө болсон явдал ~~~~~~~~~~~~~
~~~~~~~~~~~-тэй хамт кино үзсэнийхээ маргааш нь би Tiger ахтай уулзахаар ажил дээр нь очлоо.
"Би ирчихлээ, ахаа, та юу хийж байгаа юм?" ах ширээн дээрээ суучихсан ямар нэгэн зүйл хийж байгаа харагдлаа. 
"Өө, чи ирчихсэн үү, та хэдийн зарим нэг дуун дээр л янзалж барих юм байна уу гээд л харж суулаа. Чиний хэсэг чинь юу болж байна даа, шинэ юм бичсэн үү?" гээд намайг хажууд нь очоод суугаач гэж зангалаа.
"Тийм ээ, би нэг юм авчирсан. Энэ байна, ямар байна үз дээ" гээд би ~~~~~~~~~-ний дэвтрийг ахад өглөө. Манай шинэ дууны тухай яригдаж байгаа болоод тэр үү, ах маш удаан бөгөөд нухацтай гэгч нь уншиж байв. Юу гэж бодож байгааг нь мэдэх гэж царайг нь харсан ч яг тийм гээд хэлчиж чадахгүй байв. 
"Дажгүй юм аа, чиний хэсэг дээр ашиглаж болох юм шиг байна, үнэхээр сайн бичсэн байна" гэж хэлэхдээ дахин дахин уншсан хэвээр. Би маш их баярлаж, хурдхан л ~~~~~~~~~~~-д хэлэхийг хүссэн ч ингээд л гараад явчиж болохгүй байв. 
"Гэхдээ, энийг чи бичээгүй биз дээ? Энэ бичгийн хэвийг нь харвал чинийх биш л байх шиг байна даа"
"Тийм ээ, минийх биш ээ, гэхдээ шүлгийг нь бид нар ашиглах гэж байгааг мэдвэл тэр үнэхээр их баярлах байхаа"
"Эмэгтэй хүн юм уу? Хэн юм?" ингээд ах намайг асуултаар булж эхэллээ, намайг эмэгтэй хүний тухай ярьж байгаад их л сонирхолтой байсан бололтой.
"Тиймээ, тэр СИХ-д сурдаг юм, 10 сард бид нартай хамт манай хуульчийн оронд Япон авдаг охин, бид нартай их дотно байдаг юм"
"Аа тийм үү, гэхдээ чиний хувьд, зүгээр ч нэг дотно гээд л болчих юм шиг биш л байна даа, хэрвээ би буруу бодоогүй бол. Чи тэрэнд сайн юм байна тийм үү, чиний ийм байдалтай байхыг өмнө нь харж байгаагүй юм байна" ахыг тэгж хэлэхэд нь шар үс босоод л явчихсан шүү. Уг нь хэн ч анзаараагүй байх бодсон юмсан. Ах ч намайг сайн мэдэх юм даа.
"Тэр бусдаас өөр, түүнтэй харилцахад маш амар, тэгээд л" би шууд л 'тиймээ, би түүнд сайн' гээд хэлчихэд зүрхэлсэнгүй. Гэхдээ ахыг миний юу гэж хэлэх гээд байгааг ойлгосон байх гэж бодож байна.
"Юу гэж байгааг чинь ойлгож байна аа. Түүний бичсэн шүлэгнүүд нь үнэхээр дажгүй, гоё юмаа, бичсэн зүйлсийг нь уншихад л тэрний талаар олон зүйлсийг харж болохоор байна, за за тэгээд бид нар тэрний шүлгийг хэрэглэх болсон талаараа очоод хэл дээ" гээд ах түүний дэвтрийг эхнээс нь уншиж байлаа. Түүний зөвшөөрлийг нь авалгүйгээр өөр хүнд үзүүлж байгаа даа жоохон гэмшсэн ч уурлахгүй гэж найдаж байлаа.
"Тэгвэл ахаа би ингээд явлаа, хэд хоногоос удахгүй бичлэгэнд орчихоор таньд үзүүлнэ ээ" гээд сандлаасаа босч хаалга руу зүглэв. Тэгсэн араас ахыг 'Амжилт хүсье, азтай залуу минь' гэж хэлэхийг сонслоо. Ингээд дараагийн ажил руугаа явлаа.
~~~~~~~~ Дуусав ~~~~~~~~~
Менежер ахыг гэнэт гарч ирэхэд нь би бодлоосоо сэрлээ. Миний сайхан бодлыг үймүүлсэнд нь жоохон уур хүрч байсан ч, өнөөдрийн ажил ингээд дууссан гэж хэлэхэд нь би ~~~~~~~~~~~~-тэй уулзахаар шийдлээ. Өрөөнөөс гарч байгаад ~~~~~~~~~~ рүү залгалаа, тэгэхгүй бол нөгөө хэд сонсчихно шүү дээ. 
"Байна уу?" гэж ~~~~~~~~~~ утсаа авахад нь хоолой нь нэг л сул сонсогдлоо, утаснаас л болж байгаа юм байлгүй дээ. 
"~~~~~~~~~~~~~~-аа, би байна аа, Junhyung. чи юу хийж байна?"
"Junhyung оппа, би жоохон салхинд гардаг юм уу гээд гадуур алхаж байна" түүниг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр оппа гэж хэлсэнд нь баярласан шүү. 
"Чамайг өнөөдөр завтай байгаа юу гэж асуух гээд, чамд хэлэх юм байна л даа, одоо яваад очвол болох уу?"
"Аан тийм үү, Хэрвээ чамд ч зүгээр бол надад ч гэсэн татагалзаж юм байхгүй ээ"
"Тэгвэл би яваад очъё. Бид дөнгөж сая ажлаа дуусчихсан байсан юм. Тэгвэл удахгүй уулзая"түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байсан юм. Бусдадаа уулзалттай гэж хэлээд түрүүлээд гарлаа. Удалгүй би ч ~~~~~~~~-ний байгаа паркад ирлээ. Тэр паркаар удаан гэгч нь алхангаа эргэн тойрноо сайн гэгч нь ажиглаж байгаа харагдав. Намайг харчихаад гараа даллаад, наашаа алхалаа
"Сайн уу, Junhyung оппа, ажил сайн биз дээ?"
"Сайн байгаа. Өөр тийшээ явъя, гадаа жоохон сэрүүхэн байна, тэгээд би чамд хэлэх гэсэн юм аа хэлье" гээд түүнийг машиндаа суулгаад ойролцоох нэгэн кафед орж суулаа. энэ удаа ч бас vip өрөө авсан. Болгоомжтой байхгүй бол болохгүй. Ойрын хэд хоног юу болсон талаараа хэсэг ярилцсаны дараа түүнд хэлэхээр шидлээ. 
"~~~~~~~~~~~-аа, энийг хэлэх гэж зөндөө хүлээлээ, ах чиний шүлгийг миний хэсэг дээр ашиглаж болно гэсэн" гэж түүнд хэлэхэд тэр маш их баярлаж байлаа.
"Нээрээ юу? Тоглоогүй биз дээ, тийм биш байсан ч сэтгэлийг минь засах гэж ингэж хэлж байгаа биш биз дээ"
"Үгүй дээ, хурдан бичлэгэндээ ор гэж хүртэл хэлсэн юм чинь" ингэж нэг юм тэр бүрэн итгэлээ. Нүднээс нь хичнээн баяртай байгаа нь харагдаж байсан ч тэр нэг л ядрангуй харагдаж байв, эсвэл энэ гэрэлтүүлэгнээс болоод байна уу.
"Итгэмээргүй юмаа, миний шүлэг дуунд орох нь байна ш дээ" гээд бид аягтай кофегоо тулгаж, жоохон хүүхдүүд шиг аашилж байгаа даа инээд алдан суулаа. 
~~~~~~~~~~~~~-н талаас
Junhyung оппа-н хэлсэн үгэнд одоо ч гэсэн нэг л итгэж өгөхгүй л байна. Хэдэн цаг юм ярьж суув. Бие маань сул байгааг мэдэж байсан ч дахиад тийм байдалтай байгаа харуулахыг хүссэнгүй. Удалгүй бид 'болзоо'-гоо дуусгаад гарахаар шийдэв. Түүнийг надтай хамт байгаад нь баярлаж, тэр ч бас надад сайн юм болов уу гэсэн бодол төрж эхлэв. 
Бид гарч төлбөрөө төлөх гээд зогсож байхдаа намайг түрийвчээ гаргаж иртэл Junhyung оппа зөрсөөр байгаад өөрөө төллөө. Гараад л машинд нь суух гэж байтал Junhyung-г хэн нэгэн дуудах шиг боллоо. Хэн гэдгийг нь харах гээд эргээд хартал FT Island-н Hongki байдаг байгаа. Тэд маш сайн найзууд шүү дээ. мэднэ биз дээ Suju-н Heechul болон бусадтайгаа нийлээд Chocoball гэж явдагыг нь.
"Хүүе, Junnie-аа, уулзаагүй удсан байна шүү, юу байна даа, найз минь?"
"Hongki , уулзсандаа баяртай байна шүү. Би сайн, чамаар юутай, Японд болсон тоглолт нь гайхалтай болсон гэж сонссон" гээд ярилцаж байхад нь би яахавдээ зогсож байсан газраа тэр хэвэндээ л.
"Тийм ээ, гоё болж өнгөрсөн. Тэр хэн бэ, найз охин?" гээд Hongki над руу хараад толгой дохиход нь би ч хариу дохив.
"Аан, түүнийг ~~~~~~~~~~~~ гэдэг юм, миний з-зүгээр л найз" Junhyung-г зүгээр л найз гэж хэлэхэд нь зүрх рүү маань зүүгээр хатгаад авах шиг л болсон. Тэгсэн хэдий ч инээмсэглэн, түүний хэлсэнтэй санал нэг байгаа мэт царайллаа. Дараа нь харин гэнэт бие маань нэг л сулраад явчих шиг санагдав. 

"Аа тийм үү, за за би уулзалттай болохоор явлаа, дараа тухтай уулзая" гэж Hongki-н хэлэхийг сонсоод л цааш нь ю болсон юм бүү мэд.

Junhyung-н талаас

Hongki-той тэнд тааралдах юм гэж бодсонгүй шүү. Hongki-г цаашаа яваад оров уу үгүй юу ард хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл газар унах шиг сонсогдлоо. ~~~~~~~~~~~~-г гэрт нь хүргэж өгөх гээд эргээд гартал, газар унасан түүнийг хараад нүд маань бараг л бүлтрэх дөхлөө. Ухаан алдчихсан бололтой. Түүнийг очиж босгоод арын суудал дээрээ хэвтүүллээ.

Түүний хоолой нь нэг л сул, дээрээс нь нэг л ядруу харагдаад байсныг түрүүн л анзаарах ёстой байсан юм. Ийм юм дахиад болж байгаа гэхэд итгэж ч чадахгүй байлаа. Түүний гэрийн гадаа ирээд дээшээ орлоо. Юүки хаалгаа тайлаад ~~~~~~~~~~~~~-г ухаангүй байгааг хараад бушуухан гэгч нь өрөөнийх нь хаалгыг онгойлгож өгөв.

"Баярлалаа, Junhyung. Тэрнийг гэнэт л гадаа гарч салхилмаар байна гээд ядруухан дугарахад нь санаа зовоод байсан юм аа" гээд Юүки хэдэн эм авчирч тавилаа. 

"Тэр одоо гайгүй биз дээ, эмнэлэг рүү аваад явах юм уу? Яагаад ухаан алдчихсан юм бол?"

"Одоо жоохон амарчихвал гайгүй болох байхаа, ойрд зай завсаргүй хичээл гэж гүйгээд ядарсан байх. Гэхдээ уг нь салхинд гарлаа гээд гарсан болохоор нь гайгүй болчих байх гэж бодсон юм, ямар нэг зүрхэнд нь нөлөөлөхөөр юм болсон юм байлгүй  дээ, удахгүй гайгүй болчих байх, санаа зоволтгүй дээ"

"За за, тэгвэл чамд найдлаа шүү" гээд гэр лүү гээ явахаар гарлаа.

~~~~~~~~~~~~~~~-н талаас

Өөрийнхөө өрөөнд сэрээд ухаан алдаж унасан юм байна гэдгээ мэдлээ. 2 дахь удаагаа Junhyung-ы санааг зовоосондоо муухай санагдаж байв. Гэхдээ тэрнээс өмнө юу болсныг санаад уйлмаар болж байлаа, эцэст нь тэр надтай адилхан бодолтой  биш юм байна гэдгийг нь мэдлээ шүү дээ. Тийм болохоор би ч гэсэн одоо энэ болдоо хаях хэрэгтэй юм шиг байна. Ингээд нүдэндээ нулимстай чигээрээ унтлаа.

1 comment: